Сурталчилгаа (15)
Хаах

Чихний ард батга шиг зүйл гарах нь ийм шалтгаантай!

Чихний ард батга гарахыг хүмүүс нэг их ойшоогоод байдаггүй. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйгөөс гадна, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Харамсалтай нь бид үүнийг мэддэггүй ажээ. Иймд өнөөдөр бид танд тэдгээр газруудад батга гарч байгаагийн цаадах шалтгааныг хүргэж байна.

Чихний ард батга шиг зүйл гарах нь ийм шалтгаантай!

1 Тосны үрэвсэл \Mastoiditis\

Хэрвээ таны чих үрэвсэж, эмчилгээ авахад хүндрэлтэй болсон бол энэ нь хүнд шатандаа орсныг илтгэх бөгөөд тослогийн үрэвсэл болсон байх боломжтой. Улмаар үр дүнд нь чихний ард батга гардаг байна. 

Тосны үрэвсэл \Mastoiditis\

2 Идээт үрэвсэл /Abscess/

Идээт үрэвслийн үед арьс гэмтэж, халдварлагддаг бөгөөд хариуд нь бие организм бактери болон вирусийг биед оруулахгүйн тулд тэмцэл үзүүлдэг аж. Энэ үйл явцын үр дүнд цусны цагаан эс халдварлагдсан хэсгээс ялгардаг. Ингэснээр арьс үрэвсэж, улмаар хүзүү, нуруун дээр батга гарах нь бий. Энэ үед хүрэхэд өвдөлт их мэдрэгддэг.

Идээт үрэвсэл /Abscess/

3 Халдвар

Бактери болон өвчин үүсгэгч нянгууд нь хүзүү болон нүүрийг хавагнахад хүргэдэг. Үүнд хоолой "стрептокок"-ын нянгаар үрэвсэх болон "Эпштейн-Барр" гэх нэртэй вирусээр халдварлагдах зэргийг дурдаж болно. Дараах өвчнүүдийн үед дээр дурдсан газруудад батга гардаг. Үүнд: 

  • ХДХВ болон ДОХ
  • Улаан бурхан
  • Салхин цэцэг

Халдвар

4 Вирусын хавдар /Otitis media/​

Арьс вирус болон бактериар халдварлагдсан үед бага зэрэг хавагнаж, үрэвссэний улмаас батга гардаг.

Вирусын хавдар /Otitis media/​

5 Чих, хамар8 хоолойн үрэвсэл /Lymphadenopathy/​

Энэ үед тунгалгийн зангилаанууд өвчилж эхлэх бөгөөд үр дүнд нь хүзүү, гар, аарцаг болон чихний ард батга гардаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам батга улам томорно. Хэрвээ бага дээр нь эмчлэхгүй бол хавдар үүсгэж мэдэх аюултай.

Чих, хамар8 хоолойн үрэвсэл /Lymphadenopathy/​

6 Тослог булчирхайн уйланхай /Sebaceous cysts/​

Толгой, хүзүү болон биеийн ихэнх хэсгүүдэд батга гардаг. Бамбай булчирхай өвчилсөнтэй холбоотой байх нь бий. Хүрэхэд төдийлөн өвддөггүй. 

Тослог булчирхайн уйланхай /Sebaceous cysts/​

7 Сорвижсон батга

Зарим тохиолдолд батга гарч буй нь арьсны уутанцар битүүрснээс үүдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, үхэжсэн арьс уутанцрыг битүүлж, улмаар арьс амьсгалж чадахгүй байснаас болж, батга гардаг байна. Хамгийн хэцүү нь энэ төрлийн батга сорви болж үлддэг.

Сорвижсон батга

3
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()