Сурталчилгаа (15)
Хаах

Биеийнхээ өө сэвийг нууж, хэрхэн сайхан хувцаслах вэ?

Олны танил, сайхан бүсгүйчүүд үргэлж л өөгүй мэт харагддаг. Үнэн хэрэгтээ тэд ч гэсэн бидэнтэй адил хүн учраас ямар нэгэн өө сэвтэй байж л таарна. Харин тэдний сайхан харагддагийн гол нууц нь ердөө зөв тохируулж өмссөн хувцаслалт юм. Ингээд бид танд өөрийн бие галбирын өө сэвийг хэрхэн далдлах талаар оддын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Биеийнхээ өө сэвийг нууж, хэрхэн сайхан хувцаслах вэ?

1 Өргөн бэлхүүс + нарийн хөл

Энэ төрлийн галбирыг өөрөөр “алим” гэж нэрлэдэг. Алиман биетэй бүсгүйчүүд нь цээж томтой, өргөн бэлхүүстэй байдаг. Риз Уизерспун (Reese Witherspoon) болон Бритни Спирс (Britney Spears) нар энэ галбираа хангалттай нууж чаддаг бөгөөд тэд өндөр суудалтай дэрвэгэр даашинзыг сонгодог.

Өргөн бэлхүүс + нарийн хөл

Энэ нь биеийн галбирын дээд хэсгийг тодотгож, доод хэсгээс ялгарах ялгааг нь багасгаж өгдөг. Үүнээс гадна "V" хэлбэрийн ухлаадастай хувцас сонгож болно.

2 Өргөн мөр+ нарийн ташаа

Нарийн ташаа өргөн мөрний илэрхийлэл бол Жизель Бюндхен (Gisele Bundchen) юм. Тэрээр биеийн харьцаагаа хэрхэн жигд болгох талаар сайн мэддэг. Хэрвээ та энэ төрлийн галбиртай бол шагай давсан урттай банзал, мөр жижиг харагдуулдаг цамц сонгож өмсөх хэрэгтэй. Мөн мөр болон ташааг өөр өөр өнгийн хувцас нь жигд харагдуулдаг.

Өргөн мөр+ нарийн ташаа

3 Махлаг бүсгүйчүүдэд

Азаар махлаг бүсгүйчүүдийг хар өнгийн хувцас өмсөх хэрэгтэй гэж хэлдэг үе өнгөрчээ. Үүний нэгэн жишээ бол Ники Минаж (Nicki Minaj) юм.

Төрөл бүрийн зурагтай, хээ хуартай хувцас өмссөнөөс өнгө дагнасан, цулгуй хувцас сонгох нь зүйтэй бөгөөд энэ нь үл ялиг оверсайз мэт харагдаж болно. Үүнээс гадна гоёл чимэглэл хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Мөн бүс зүүх нь таныг загварлаг харагдуулна.

Махлаг бүсгүйчүүдэд

4 Тайлгүй

Гурвалжин галбир бол хамгийн түгээмэл биеийн хэлбэр юм. Хэрвээ таны бэлхүүс төдийлөн ялгарч харагддаггүй бол өргөн бүс зүүх хэрэгтэй. Эсвэл өндөр суудалтай доошоогоо сул банзал өмссөн ч болно. Жишээлбэл: Гвинет Пэлтроу энэ маягаар хувцасладаг.

Тайлгүй

5 Өндөр

Өндөр байх нь зарим талаараа сул талтай. Учир нь урт хөлтэй бүсгүйчүүд заримдаа өргөн мөртэй байдаг бөгөөд үүнийг хойноо болон урдаа V ухлаадастай хувцас далдалж чадна. Харин урт хөл болон цээжний харьцааг өндөр суудалтай өмд тэнцвэртэй харагдуулдаг. Энэ загварын тодорхойлолтын бэлгэ тэмдэг нь Лив Тайлер  (Liv Tyler) юм. Харин банзалны хувьд өөрийн хүссэн урттайг сонгох боломжтой.

Өндөр

6 Өргөн ташаа + жижиг цээж

Хэдийгээр Кардашьяны гэр бүлийнхэн өгзгөө гайхуулах дуртай ч зарим одууд өөрийн энэ байдлыг нуухыг хүсдэг байна. Жишээлбэл: Риана (Rihanna) "А" хэлбэрийн энэ галбираа нуухын тулд босоо судалтай, уусгалттай даашинзыг сонгодог. Үүнээс гадна бэлхүүснээсээ өргөссөн банзал сонгох нь таны галбирыг төгс харагдуулна. Энэ төрлийн хувцаслалтын тод жишээ бол Мэрилин Монро  (Marilyn Monroe)-гийн алдарт цагаан даашинз юм.

Өргөн ташаа + жижиг цээж

7 Намхан

Намхан загварлаг бүсгүйчүүдийн жишээ бол Виктория Бэкхем (Victoria Beckham) юм. Тэрээр өөртэйгөө ижил галбиртай бүсгүйчүүдэд доошоогоо өргөссөн, өндөр суудалтай өмд өмсөхийг санал болгож байна. Энэ нь өндөр өсгийттэй нийлснээр таныг өндөр харагдуулах болно.

Намхан

Намхан загварлаг бүсгүйн бас нэгэн жишээ бол Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker) бөгөөд тэрээр мөн өмдний тусламжтайгаар өндөр харагдах боломжтой гэж үзжээ. Харин түүний хувьд скинни жийнс болон өндөр өсгийтөөр илүү өндөр харагддаг гэнэ. Мөн өвдөгнөөс үл ялиг дээгүүр урттай дэрвэгэр банзал нь “гурвалжин” хэлбэрийг гаргаж ирдэг учир хэдэн сантиметрээр өндөр харагддаг байна.

8 Том хөл

Битүү гутал бусдын анхаарлыг бага татдаг. Тиймээс онгорхой гуталнаас зайлсхийгээрэй. Үүнээс гадна дээгүүрээ оверсайз хувцас өмсөх нь дээд хэсгээрээ том харагдахад тусална. Мөн бэлхүүс тодосгосон хувцас сонговол таны хөл бараг л хэнд ч анзаарагдахгүй. Мөн хөлийг жижиг харагдуулах хамгийн шилдэг арга бол мэдээж өсгийтэй гутал юм. Жишээлбэл: Синди Кроуфорд (Cindy Crawford)-ын өмсдөг хэт өндөр биш загвар болон Пэрис Хилтон (Paris Hilton) болон Клаудия Шиффер (Claudia Schiffer) нарын өндөр өсгийт ч энд багтана.

Том хөл

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()