Сурталчилгаа (15)
Хаах

20-р зууны хамгийн цуутай дээрэмчдийн эмгэнэлтэй төгсгөл

Мафи буюу гэмт хэргийн бүлэглэлийн тухай кино зохиолууд олон бий. Тухайлбал “Загалмайлсан эцэг”, Казино”, “Багси” зэрэг кинонуудыг бид сайн мэддэг. Тэгвэл яагаад Америкийн ихэнх кинонд гэмт хэргийн бүлэглэлүүдийг ихээр харуулах болов? Тэдгээр кинонд гардаг алдартай гэмт хэрэгтнүүдийн түүхийг бодит амьдралаас сэдэвлэдэг үү?

20-р зууны хамгийн цуутай дээрэмчдийн эмгэнэлтэй төгсгөл

1 Винсент "The Chin" Жиганте /Vincent Gigante/ (1928-2005)

"Эрүү" хочит Винсент Жиганте нь 1928 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд есдүгээр ангиасаа эхлэн боксоор хичээллэж эхэлсэн байна. Ингээд тэрээр 25 насандаа анх баривчлагдах үедээ гэмт хэргийн ертөнцөд хэдийн найман жил болчихсон байсан юм. 

Геновезийн бүлэглэлийн гишүүний хувьд түүний үйлдсэн хамгийн том хэрэг нь Франк Костеллогийн аминд халдсан явдал байв. Ингээд тэрээр 80-аад оны эхэн гэхэд гэмт хэргийн загалмайлсан эцэг болж хувирсан бөгөөд өөрөө бүлэглэхийнхээ тэргүүн болсон байна. 

Ингэж явсаар Винсент Жиганте 1960-аад оны эцсээр цагдаа нарт баригдсан ч сэтгэцийн эмгэгтэй болж жүжиглэн улмаар ялаас мултарч чадсан бөгөөд цаашид ч галзуу хүн шиг авирлан гудамжаар унтлагын өмд цамцтайгаа явдаг болж “Унтлагын хувцастай хаан”, “Этгээд хүн” зэрэг хочуудыг авсан юм. Ингэж явсаар 2003 онд л түүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэдгийг нь бүрэн тогтоож шоронд хорьж чадсан байна. Хэдийгээр Жиганте сайн өмгөөлөгчийн ачаар бага ял авсан ч ялын хугацаагаа дуусахаас өмнө 2005 оны арван хоёрдугаар сарын 19-нд зүрх нь зогссон юм. Харин түүний амьдралаас сэдэвлэн “Хууль, дэг журам” цуврал, “Загалмайлсан эцэг Бонанногийн түүх” /1999/ зэрэг кинонууд хийсэн байдаг.

Винсент "The Chin" Жиганте /Vincent Gigante/ (1928-2005)

2 Альберт Анастасиа (1903-1957)

Альберт Анастасиа нь Италид төрөөд Америкт амьдарч байсан цуутай гэмт хэрэгтэн юм. Түүний энэ замнал Брүүклины хөлөг онгоцны засварын газарт нэгэн боомтын ачигчийн амийг хороосноор эхэлсэн гэдэг. Ингээд түүнийг тухайн үеийн хамгийн алдартай, хүнд дэглэмтэй шорон болох “Синг синг”-д саатуулсан бөгөөд түүний хэргийг гэрчлэх цорын ганц гэрч нууцлаг байдлаар амиа алдсанаас болоод тэрээр суллагдаж чадсан юм. Ингээд Альберт удалгүй маш олон аллага үйлдэж “Алуурчин лорд”, “Бүрхтэй солиот” гэх мэтээр нэрлэгдэх болсон байна. Дараагаар нь тэрээр мөн л тухайн үеийн нэртэй гэмт хэрэгтнүүдийн нэг болох Жо Массериагийн бүлэглэлд нэгдсэн байдаг. Ингээд 1944 он гэхэд Альберт алуурчдын бүлгийн тэргүүн болж "Murder, Inc" хэмээн нэрлэсэн байна. Түүний энэхүү бүлэглэл дор хаяж 400 хүний аминд хүрсэн гэх бөгөөд цагдаа нар Альбертыг аллагын хэргийн төлөө хэзээ ч мөрдөн шалгаж байгаагүй юм. 

Карло Гамбиногийн мэдүүлснээр бол Альберт Анастасиа 1957 онд алуулсан гэх бөгөөд энэ алуурчны дүрээс сэдэвлэн "Murder, Inc"/1972/, “Валаччийн цаас”/1975 онд/, “Шавардлага” зэрэг кинонуудыг хийсэн байдаг.

Альберт Анастасиа (1903-1957)

3 Артур Флегенхеймер (1902-1935)

“Голланд Шульц” нэрээр алдаршсан энэ дээрэмчин 1902 онд Бронкст төрсөн бөгөөд дөнгөж 17 насандаа хулгайн хэргээр шоронд суусныхаа дараагаар хууль бус спиртний наймаа эрхлэх болсон байна. Ингээд түүнийг 1935 онд дээр нэр нь дурдагдсан Альберт Анастасиагийн бүлгийнхэн хөнөөснөөр түүний замнал эцэслэсэн юм. Харин та түүний дүрийг 1991 онд Дастин Хоффман “Билли Батгейт”,1997 онд Тим Рот “Танхай”, “Дээрэмчдийн дайн”, “Коттон клуб”, “Байгалийн хишиг” зэрэг кинонуудаас харж болно.

Артур Флегенхеймер (1902-1935)

4 Жозеф Бонанно (1905-2002)

Италийн Сицил арал дээр 1905 онд төрсөн энэ дээрэмчин 15 насандаа өнчирч 19 насандаа Муссолинийн фашист дэглэмээс зугтаан эхлээд Кубад, дараа нь АНУ-д очсон гэдэг. Тун удалгүй тэрбээр "Maranzano" буюу Италид байх гэр бүлийн мафийн бүлэглэлүүдийг удирддаг нэгэн мафи гэр бүлийн гишүүн болж “Жоуи Бананас” нэрээр алдаршжээ. Мөн тэрээр бяслагны үйлдвэр болон оршуулгын ёслол үйлддэг хэд хэдэн компанитай байсан юм. Түүний тухай “Love, Honor and Obedience: The Last Mafia Alliance”, “The Story of the Godfather” зэрэг кинонууд хийгдсэн байдаг. 

Жозеф Бонанно (1905-2002)

5 “Азтай эр” Чарли Лучиано /1897-1962/

Италийн Сицилд төрсөн түүнийг 9 настай байхад нь гэр бүл нь АНУ-ын Нью-Йорк хотод нүүж очсон байна. Тэрээр хамгийн анх "Five Points gang" бүлэглэлд элссэн бөгөөд 1929 онд үндэсний гэмт хэргийн сүлжээ байгуулахаар шийдэж 1935 он гэхэд АНУ-д “Боссуудын босс” хэмээн алдаршиж чадсан юм. Гэсэн ч цагдаагийнхан зүгээр суусангүй 1936 онд түүнийг 30-50 жилээр хорих ялаар шийтгэлээ. Харин Лучиано авлига болон сайн өмгөөлөгчийн ачаар 1946 онд суллагдаж чадсан бөгөөд үйл хэргээ үргэлжлүүлж байгаад 1962 онд зүрхний шигдээсээр нас барсан юм.

Түүний дүрийг “Дээрэмчид” кинонд 1991 онд Зристиан Слейтер, 1991 онд “Багси” кинонд Бил Грэм, 1999 онд “Лански” кинонд Энтонн Лапалья нар гаргасан байдаг.

“Азтай эр” Чарли Лучиано /1897-1962/

6 Карло Гамбино (1902-1976)

Гамбиногийн гэр бүл хэдэн зууны туршид мафийн бүлэглэлийнхэн дундаа зиндаа дээгүүрт бичигдэж ирсэн юм. Тэрээр ердөө 19 насандаа захиалгаар хүн алж тухайн цаг үеийнхээ цуутай дээрэмчин болох Костеллонтой хамтарч байсан бөгөөд 1976 онд нас барах хүртлээ бүлэглэлээ удирдаж байжээ. 

Түүний дүрийг 2001 онд “Боссуудын босс” кинонд Алом Руччо, 1995 онд “Love and Honor” кинонд 1996 онд "Готти", 1996 онд “Бонанно: Загалмайлсан эцгийн түүх” кинонд гаргасан байдаг.

Карло Гамбино (1902-1976)

7 Фрэнк Костелло (1891-1973)

Италид төрсөн Франческо Кастилья дөнгөж дөрвөн настайдаа Америкт очиж байжээ. Ингээд тэрээр ердөө 13 настайдаа гэмт хэргийн бүлэглэлд элсэж нэрээ Фрэнк Костелло болгон өөрчилсөн байдаг. Хэд хэдэн удаа шоронд сууж гарч ирснийхээ дараа тэрээр Чарльз Лучанотой нөхөрлөх болж мөрийтэй тоглоом, хууль бус наймааны зах зээл дэх нэр нөлөөгөөрөө мафийнхныг улс төрчидтэй холбож байлаа. Ингээд тэрээр тухайн цаг үеийнхээ хамгийн цуутай дээрэмчинд тооцогдох болсон юм. 

Жеймс Андроника 1981 онд “Дээрэмчний он дараалал” кинонд түүний дүрийг тодорхой харуулсан байдаг. Мөн Жек Николсон ч 2006 онд “Тэрслүү”, Кармайн Каридигийн “Багси”, Костас Мобстерсийн 1991 онд хийсэн “Дээрэмчин” кинонд тус тус түүний дүрд тоглосон юм.

Фрэнк Костелло (1891-1973)

8 Жон Готти (1940-2002)

1940 онд төрсөн энэ дээрэмчин түүхэн дэх гэмт хэрэгтнүүд дундаа хамгийн ухаалаг нэгэн байсан гэдгээрээ алдартай. Тэрээр бүр 16 насандаа гудамжны дээрэмчдийн “Фултон-Рокауэйн залуус” бүлэглэлийн гишүүн болж байжээ. Ингээд удалгүй тэрээр авьяас чадварынхаа ачаар бүлгийнхээ толгойлогч болсон ч энэ нь түүнд чамлам санагдаж 70-аад оны эхээр Гамбиногийн мафийн бүлэглэлд элссэн байдаг. Гэтэл Жон Готтигийн биеэ тоосон байдал, хар тамхины наймаа зэрэг нь Гамбиногийн мафийн бүлэглэлийн дүрэмд харшилж бүлгээсээ хөөгдсөн юм. Ингээд тэрээр 1985 онд хэсэг хамтрагчдынхаа хамтаар Гамбино мафийн толгойлогч Кастеллог хөнөөж өөрөө толгойлогч нь болсон байна. 

Готтиг Нью-Йоркийн хууль сахиулагчид удаа дараа шүүхээр яллахыг оролдож байсан ч буруутгаж чадахгүй л байлаа. Учир нь тэр хэвлэлийнхэнд нэлээдгүй нэр нүүртэй хүн байсан бөгөөд түүнийг  бүр “Ганган Дон”, “Элэгсэг Дон” гэж нэрлэдэг байв. Ингээд цагдаагийнхан түүнийг 1992 онд арайхийн барьж аллагын хэргээр хэрэг үүсгэсэн ч  Готти 2002 онд хавдрын улмаас нас барсан юм. 

Түүний амьдралын талаар 1994 онд “Готтид хүрэх нь”, 1996 онд “Готти”, 1998 онд “Мафийн гэрч”, 2001 онд “Том дээрэм” кинонуудад тус тус харуулсан байдаг. 

Жон Готти (1940-2002)

9 Бенжамин "Багси" Сигал (1906-1947)

1906 онд Брүүклинд төрсөн тэрээр “Багси” хочтой байсан нь бараг түүний овог мэтээр хэрэглэгддэг байжээ.  

Тэрээр Чарли Лучаногийн төлөө маш олон удаа аллага хийсэн нь өөртөө олон дайсан цуглуулах эхлэл нь болсон юм. Харин Невадад Мөрийтэй тоглоомын тухай хууль гарсан нь Сигалд сая сая доллар олох эхлэл нь болж Лас-Вегаст анх удаа “Фланминго” казино-буудал нээсэн юм. Харамсалтай нь энэ бизнес нь ашиг олоогүй бөгөөд гэмт хэргийн бүлэглэлийнхэн түүнийг зүгээр л мөнгө хулгайллаа хэмээн алж орхижээ.

Түүний дүрийг 1991 онд “Багси” кинонд Уоррен Битти, мөн тэр онд “Married Man” кинонд Арманд Ассанте нар бүтээсэн байдаг.

Бенжамин "Багси" Сигал (1906-1947)

10 Мейер Лански (1902-1983)

1902 онд Орост төрсөн Майер Сачовлянский хэмээх жаалыг Америкийн зартай дээрэмчин болно гэдгийг тухайн үед хэн ч төсөөлөөгүй юм. 1911 онд эцэг эхтэйгээ Нью-Йоркт нүүж очоод тэрээр хамгийн дотны найз Чарльз Лучано, Багси Сигал нартай нөхөрлөх болсноор “Баг Мейер” буюу хожмын "Murder, Inc" бүлэглэлийн эхлэлийг тавьсан байдаг. Лански эхлээд мөрийтэй тоглоомоор мөнгө олж байгаад хожим найз Сигалынхаа хөрөнгө оруулалтаар Швейцарт оффшор данс нээж мөнгө угааж эхэлсэн юм. Тэрээр Америкт Үндэсний хэмжээний гэмт хэргийг бүлэглэл үүсгэн байгуулах эхлэлийг тавьсан ч түүний хамтрагч болох Багси Сигал хөрөнгө оруулалтаа зогсоосноор тэдний нөхөрлөл дуусгавар болоод зогсохгүй нэгнийхээ аминд хүрэхээр хүртэл завдаж байжээ. Ланскийн залуус дэлхийн бараг бүх мөрийтэй тоглоомын газруудаас хууль бус татаас авдаг байсан ч тэр өөрөө ганц ч өдөр шоронд суугаагүй юм.

Түүний дүрийг 1999 онд хийсэн “Лански” кинонд Ричард Дрейфус гаргасан бол 1974 онд Нюман Рот “Загалмайлсан эцэг-2” кинонд, 1990 онд Марк Райдел “Гавана” кинонд, “Гангстщер” кинонд Патрик Демпси, “Багси” кинонд Бен Кингсли нар бүтээсэн юм.

Мейер Лански (1902-1983)

11 Аль Капоне (1899-1947)

Энэ дээрэмчинг бараг л мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрээр Брүүклинд Итали цагаач гэр бүлд төрсөн бөгөөд "Five Points gang" бүлэглэлийн гишүүн, “Сорвит” хэмээх хочоороо олонд танигдсан нэгэн юм. Аль Капоне 1919 онд Чикагод ирж Жонни Торриод ажиллах болсон нь гэмт хэргийн ертөнцөд хурдан шат ахих боломж бий болгосон гэж үздэг. Капоне хууль бус наймаа, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгчдийг хянах ажил хийж байгаад 1925 онд 26 насандаа Торригийн гэр бүлийн толгойлогч болсон бөгөөд харгис хэрцгийгээрээ төдийгүй сэхээтэнлэг төрхөөрөө алдартай болсон юм.  Цагдаагийнхан түүнийг 1931 онд татвар төлөөгүй, татвараас зугтсан хэмээн хэрэг үүсгэн баривчилж 1934 онд алдарт Алькатрас шоронд хорьсон байдаг. Гэвч тэрээр 7 жил шоронд суугаад гарахдаа халдварт тэмбүү өвчин туссан байсан бөгөөд энэ нь түүний нэр хүндийг сэргэхээргүй болгосон юм. 

Түүний дүрийг 1967 онд хийсэн “Valentine's Day Massacre” кинонд Жейсон Робардсм, 1975 онд хийсэн “Капоне” кинонд Бен Газарр, “Untouchables” кинонд Роберт де Ниро тус тус гаргасан юм.

Аль Капоне (1899-1947)

12 Тони Аккардо "Том туна загас" (1906-1992)

Тони бол Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Чикагогийн мафийг 10 гаруй жил тэргүүлсэн хамгийн цуутай дээрэмчдийн нэг юм. Тэрээр Аль Капонегийн үед түүний бие хамгаалагчаар ажилладаг байсан гэдэг. Улмаар 1931 онд Тони бүлэглэлийнхээ өрсөлдөгч Жо Аиллог алсан хэрэгт гол сэжигтэн болж байсан бөгөөд Аль Капонег барьсны дараагаар бүлэглэлийнхээ шинэ босс Фрэнк Ниттигийн баруун гарын хүн болсон байна. Ингээд 1966 оноос эхлэн бүлэглэлээ удирдах болж 1992 оны тавдугаар сарын 27-нд нас барсан юм.

Тони Аккардо "Том туна загас" (1906-1992)

13 Бернардо Провенцано

Сицилийн Корлеона тосгонд ядуу тариачны гэр бүлд төрсөн тэрээр бүр залуу байхаасаа л Корлеоны бүлэглэлийн гишүүн болсон юм. Энэ бүлэглэлийн тэргүүн Лучано Лижиогийн хэлснээр Бернардо Провенцано  бол “Сахиусан тэнгэр шиг буудаж, дэгдээхэй шиг сэтгэдэг” нэгэн байжээ. 1958 онд боссынхоо өрсөлдөгчийг алснаас хойш түүний байр суурь огцом өссөн юм. Түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байсан ч эхний 10 жилдээ олоогүй бөгөөд энэ хооронд Провенцано биеэ үнэлэгч, зэвсгийн худалдаа, хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хууль бус бүх бизнесийг эзлэн авсан байлаа. Ингэж явсаар тэрээр 1980-аад оны сүүлчээр орон нутгийн бүхий л хууль бус зүйлийг гартаа оруулсан бөгөөд "Араатан", "Бульдозер" зэрэг хочуудыг авсан байна. Сүүлийн хоч нь түүний хайр найргүй зэрлэгийг илчилдэг байсан гэнэ. Гэтэл 1990-ээд оны эхээр Италийн эрх баригчид мафиудтай ширүүн тэмцэж Порвенцаног эрэн сурвалжилж эхэлсэн юм. Ингээд 2006 онд түүнийг баривчлахад цагдаагийнханд түүний аль 1956 оны зураг л байлаа. Харин түүнийг аль эрт эчнээгээр ялласан байсан учир шоронд илгээхэд ганц өдөр л хангалттай байсан гэдэг.

Бернардо Провенцано

14 Жузеппе Антонайо Дото "Жо Адонис" (1906-1971)

Адонис 1906 онд Неаполиос холгүй мэндэлж удалгүй Америк руу нүүсэн байна. Ингээд тэрээр нэртэй дээрэмчин Фрэнк Ял, Энтонио Писано нартай хамт гэмт хэргийн замналаа эхлүүлж 20-иод онд Нью-Йоркт нэрд гарч байсан Неаполаас гаралтай Пизаногийн бүлэглэлд нэгджээ. Дараагаар нь тэрээр 1929 онд Чарльз Лучаногийн бүлэглэлд нэгдсэн Атлантик-ситигийн үндэсний бүлэглэлд орсон байна. Адонис хожим нь өрсөлдөгч Мафери, Сальватор Маранцано нарыг устгасан нь гэмт хэргийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзлэхэд нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэрээр мөн Фрэнк Костеллогийн итгэлт хүн нь байсан гэдэг. Адонис 1971 онд Италийн Анконед жам ёсоороо насан эцэслэн бөгөөд түүний шарилыг мафийнхан Америкт шилжүүлэн оршуулжээ.

Жузеппе Антонайо Дото "Жо Адонис" (1906-1971)

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()