Сурталчилгаа (15)
Хаах

Карди Би хэнэггүй зангаасаа болж шоронд хоригдож магадгүй болоод байна!

АНУ-ын рэппер Карди Би (Cardi B) даваа гаригт өөрийн шинэхэн клипнийхээ зураг авалтыг Маяами хотын далайн эрэг дээр хийжээ. Тэгвэл Карди Би өөрийн шинэ дуундаа зориулж клип хийхээр шийдсэнийхээ төлөө шоронд орж магадгүй болоод байна. Учир нь тэрбээр даваа гаригийн өглөө Нью-Йорк хотын Күинс дүүргийн шүүх дээр ирэх ёстой байсан бөгөөд тус дүүргийн прокурор Карди Би-д эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөөд байгаа аж. 

Карди Би хэнэггүй зангаасаа болж шоронд хоригдож магадгүй болоод байна!

Карди Би нь энэ оны аравдугаар сарын 15-нд Күинс дүүрэг дэх нэгэн шөнийн цэнгээний газар рэппер Ники Минаж (Nicki Minaj)-ийн найзууд болох Бади Жи (Baddie Gi) болон Жэйд (Jade) нартай зодоон хийсэн бөгөөд үүнээс болоод тэд Кардиг шүүхэд өгсөн юм.

Тэдний шүүх хурал энэ даваа гаригт болох ёстой байсан ч Карди Би шүүх хуралдаа ирээгүй аж. Үүнээс болоод тэрбээр 6-8 сарын хорих ял авч магадгүй болоод байна. Кади Бигийн өмгөөлөгч түүний өмнөөс уучлалт хүсээд шүүх хурлыг ирэх баасан гариг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийг Күинс дүүргийн шүүгч хүлээн авчээ. 

Ийнхүү шүүх хурал тасалдуулсан хэргээр Күинс дүүргийн прокурор Карди Бид хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс болоод тэрбээр ахин нэг шүүх хуралд оролцох шаардлагатай болсон аж. Одоогийн байдлаар Карди өөрөө ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 

Карди Би тун удахгүй цацах шинэ дууныхаа клипэнд зориулж биеэ тэр чигт нь арслан бар болгон усанд нүцгэн шахуу тайчих үзүүлбэр үзүүлж байгаад папараццийн дуранд өртжээ.

Тэрээр хэдхэн сарын өмнө анхны хүүхдээ төрүүлсэн гэхэд маш гоолиг харагдаж байсан нь биширмээр байв. Ингээд та түүний зургуудаас хүлээн авч үзнэ үү.

13
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()