Сурталчилгаа (15)
Хаах

Өв залгамжлагчаа хэрцгийгээр хөнөөсөн 10 хаан

2018-12-05, 15:00
4,694

Хаан хүн албатаа цаазлах нь тийм ч гайхмаар зүйл биш. Харин эсрэгээрээ хаан ширээ залгамжлагч төрсөн хүүгээ цаазалсан гэвэл гайхахад ч багадахаар хэдий ч түүхэнд ийм тохиолдол цөөнгүй ажээ. Амьдарч буй цаг үедээ хамгийн хүчирхэг удирдагч гэгдэж байсан зарим хаан өөрийн улсыг хянан захирахаас гадна өөрийн хүүхдүүдийг ч хатуу хянадаг байсан талаар түүхийн олон баримт сэлтэд дурдсан байдаг. Ханхүү эсвэл гүнж болж төрөхийг хүн бүр мөрөөддөг ч зарим хүнд үхлийн аюул дагуулдаг талаар дараах баримтуудаар баталъя.

Өв залгамжлагчаа хэрцгийгээр хөнөөсөн 10 хаан

1 Агуу Херод хаан болон түүний хөвгүүд болох Александр, Аристобулус

Агуу Херод хааныг гэмгүй хүмүүсийг хөнөөгч хэмээн Христийн Шинэ Гэрээнд дурдсан байдаг. Учир нь Иүдэйн хаант улсын хаан тэрээр тухайн үедээ хоёр болон түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдүүдийг хороох зарлиг буулгаж байсан юм. Тэрээр бусдын хөвгүүдийг алснаас гадна өөрийнхийгөө ч мөн хороосон байдаг.

Агуу Херод хаан болон түүний хөвгүүд болох Александр, Аристобулус

2 Хатан хаан Ирэнэ болон VI Константин

Ирэнэ 771 оны 1 сарын 14–нд VI Константин нэртэй хүүгээ төрүүлсэн бөгөөд энэ үйл явдлын өмнө тэрээр Византын анхны эмэгтэй удирдагч буюу хатан хаан болоод байсан юм. Мөн тэрээр Афин хотын язгууртны гэр бүлээс гаралтай ба хүүгээ насанд хүртэл улс орноо захирах бүрэн эрх мэдэлтэй байжээ. Гэвч түүний хүү насанд хүрсэн хойноо өөрийн гэсэн арми бүрдүүлж ээжээсээ урвах оролдлого хийсэн байна. Ингээд 797 онд хатан хаан Ирэнэ хүүгээ шоронд хорьсон төдийгүй төрийн эргэлт хийн хүүгийнхээ аминд хүрсэн байдаг. Учир нь тухайн үед түүнийг хэн ч эсэргүүцэж зүрхэлдэггүй байсан гэдэг.

Хатан хаан Ирэнэ болон VI Константин

3 Агуу Константин хаан болон Криспус

Эзэн хаан Константин Ромын эзэнт гүрнийг христийн шашинтай болгосон ба христийн шашинтнуудын эсрэг хүчирхийлэл болон Ромын бурхдыг шүтэхийг зогсоосон гэдэг. Тэрээр Криспус нэртэй угсаа залгамжлагч ханхүүтэй байсан ба тэр хүү нь цэрэг дайнд гавьяатай, цэргүүдэд хүндлэгдсэн, Христийн номлогч Лактантиусын гараар хүмүүжсэн нэгэн байжээ. Түүнчлэн Хелена хэмээх залуухан бүсгүйтэй гэрлэж, хүүтэй ч болсон байлаа. Константин хүүгийнхээ ололт амжилтаар бахархдаг, өвөө болохдоо ч жаргалтай байжээ. Гэтэл Константины хоёр дахь эхнэр Фауста хүү Криспусыг өөрийг нь хоргоож байна хэмээн мэдүүлснээр хаан уурлан хилэгнэж хүүгээ хөнөөсөн байна. Гэсэн ч сүүлд нь бүгд худал байсныг олж мэдсэнээр эхнэр Фауста нь угаалгын өрөөндөө бүтэж үхжээ.

Агуу Константин хаан болон Криспус

4 Персийн I Аббас хаан болон Мохамед Бакер Мирза

I Аббас бол Сафавидын эзэнт улсын агуу удирдагч байсан ба Ираны түүхэн дэх эзэнт гүрнүүдийн агуу хаадын нэг юм. Тэрээр цэргийн агуу жанжин байсан бөгөөд улс орноо олон дайнаас хамгаалж, хот суурин байгуулж, Христийн шашинтнуудад хаалгаа нээн угтан авсан гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. 

Мохамед Бакер Мирза нь Аббасын хаанчлалын үеийн угсаа залгамжлагч ханхүү байсан бөгөөд түүний христийн шашинт эхнэр Сиркасиянаас төрсөн аж. Харамсалтай нь Мохамедын нууц явуулга илэрч, ээжтэйгээ нийлж хуйвалдаан зохиосон нь баригдсан байна. Үүнээс болж Аббас хаан хүүгээ хороож хаан ширээгээ ач хүүдээ залгамжлуулжээ.

Персийн I Аббас хаан болон Мохамед Бакер Мирза

5 Иберийн I Фарасман хаан болон Радамистус

1-р зууны үед Иберийн хаан I Фарасман гайхмаар хүчирхэг, амбицтай, өндөр, царайлаг Радамистус хэмээх хүүтэй байжээ. Гэвч тэр хүү нь туйлын тэвчээргүй нэгэн байлаа. Иберийн ханхүү Армены эзэнт гүрнийг захирдаг байсан ба түүнийг түрэмгийлэгч хэмээдэг байжээ. Тийм учраас Ромчууд Фарасман хаанаас Армены газар нутгийг эргүүлэн өгч, хүүгийнхээ захиргааг үгүй хийхийг шаардсан юм. Үүний улмаас Радамистус ялагдаж, зугтаасан ба түүний бие давхар эхнэр баривчлагдахаас айсандаа нөхрөө ятгахад тэрээр эхнэр болон төрөөгүй хүүгээ алж Арас гол руу цогцсыг нь шиджээ. Харин Фарасман хаан Ромын эзэнт гүрний хаан Нерод өөрийн үнэнч байдлыг батлахын тулд хүү Радамистусыгаа цаазаар авсан байна.

Иберийн I Фарасман хаан болон Радамистус

6 Вителиус болон Петронаниус

Вителиус бол Сирийн удирдагч асан Лушиус Вителиус болон язгууртан эмэгтэй Секстилия нарын хүү юм. Вителиус Ромын эзэнт гүрний ирээдүйн хаан болох боломжтой Калигула, Клаудиус болон Неро хэмээх 3 залууг ялж 8 сар хаан ширээнд заларсан байдаг. Өмнөх хаан Нерог үхсэний дараа Ромын эзэнт гүрэн эмх замбараагаа алдаж Галба болон Ото нар хаан болсон ч Вителиус тэднийг түлхэн унагажээ. Харин тэрээр Петронианус хэмээх хүүтэй байсан хэдий ч эхийнх нь талаас ирэх өв хөрөнгийг авахын тулд хүүгээ хордуулж хөнөөсөн байдаг. Вителиус Ромоос зугтсан ч Виспесианы хүмүүст баригдаж гудамжаар хагас нүцгэн явж, иргэдээсээ доромжлол гутамшгийг амссаар үхжээ. Түүний дараа Виспесиан хаан болсон билээ.

Вителиус болон Петронаниус

7 Орос улсын IV Иван хаан болон Иван Иванович

Хаант Орос улсын IV Иван хаан буюу Догшин Иван хаан болон түүний анхны эхнэр Анастасия Романовагийн төрүүлсэн анхны хүүг Иван Иванович гэдэг. Догшин Иван хаан уран зохиол, хөгжимд дуртай байсан нь зөвхөн түүний гадаад ертөнцөд мэдэгдсэн сонирхол нь юм. Харин тэрээр жижиг амьтдыг тамлан зовоодог байсан бөгөөд өөрийн төрсөн хүүг ч амьтнаас ялгаагүй мэт харьцдаг байжээ.

Тэрээр хаан болоод Казан болон Астраханыг эзлэн авч Орос улсад нэгтгэсэн бөгөөд 8 эхнэртэй байсан юм. Гэвч түүний эхнэрүүд бүгд учир битүүлгээр амиа алдаж, гэлэнмаа нарын сүм рүү цөлөгдөж байлаа. Хэдийгээр догшин Иван дундад зууны үеийн Орос улсыг их гүрэн болгосон ч зөв зүйтэй хувцаслаагүйн улмаас бие давхар бэрээ зодож хүүхдийг нь зулбуулж байсан гэдэг. Энэ үед хүү нь түүнийг эсэргүүцэхэд аймшигтай хилэгнэсэн Иван хүүгийнхээ толгой руу үзүүртэй зүйлээр цохиж алжээ. Харин Илья Репин хэмээх зураач энэхүү хэргийн гэрч болгож доорх зургийг зурж үлдээжээ. Түүний амьдралдаа хийсэн хамгийн харгис үйлдэл нь хүүгээ алсан энэ явдал байсан бөгөөд хүү нь түүний цор ганц өв залгамжлагч байсан гэдэг.

Орос улсын IV Иван хаан болон Иван Иванович

8 Испаний II Филипп хаан болон Дон Карлос

Испаний хаан II Филиппийн гэргий Португалийн Мария Мануэла удам залгамжлагч ханхүүгээ төрүүлээд нас барсан юм. Гэвч төрсөн хүү Дон Карлосын нэг хөл нөгөөгөөсөө богино, мөр нь өндөр нам байгаад зогсохгүй оюуны хомсдолтой байсан гэдэг. Дон Карлос насанд хүрсэн хойноо бяцхан охидыг тамлан зугаацдаг болсон байна. Ингээд 1568 онд түүнийг нас барсныг зарласан бөгөөд эцгийнхээ гарт хорлогдсон гэж үздэг.

Испаний II Филипп хаан болон Дон Карлос

9 Ёнжо хаан болон ханхүү Садо

Ханхүү Садо нь Солонгос улсын угсаа залгамжлагч ханхүү байсан хэдий ч хаан эцгээрээ хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй нэгэн юм. Хүүгээ үг хэлэх бүрт хаан амыг нь зайлуулж, чихийг нь угааж, хувцсыг нь солиулдаг байсан гэдэг. Ингээд хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй ханхүү эцэс сүүлд нь галзуурч олон эмэгтэйг доромжлон хүчирхийлж амийг нь хороосон юм. Ингэж л аав, хүү хоёрын адармаат харилцаа төгсгөл болж аав нь хүүгийнхээ бүх хэргэм зэргийг хураан, будааны хайрцагт хийн алах ял оноожээ. Амьдралынхаа сүүлийн найман өдрийн турш ханхүү эцгээсээ өршөөл эрэн хашгирсаар байсан гэдэг. Ханхүү тэр үед дөнгөж 27 настай байжээ.

Ёнжо хаан болон ханхүү Садо

10 I Петр хаан болон Алексей

Их Петр хаан Орос улсыг шинэчилж, хүчирхэгжүүлэх зорилготой байсан ба шинжлэх ухааныг дэмжиж, хаанчлалынхаа үед олон арван сургууль байгуулсан байдаг. Хэдийгээр түүний хаанчлал амжилттай байсан ч эцгийн хувьд тэрээр тийм ч сайн аав байгаагүй юм. Түүний хатан Юдоксия хуучинсаг үзэлтэй, боловсролгүй нэгэн байсан нь гадаад орны зочид төлөөлөгчдөд таалагддаггүй байжээ. Харамсалтай нь энэ байдал нь хүүд нь удамшсан байсан бөгөөд хүү ээжийнхээ адил боловсрол мэдлэггүй нэгэн болж өссөн юм. Петр хаан эхтэй нь харилцаа муутай байсан учраас хүүтэйгээ ч ойлголцох гэж цаг үрэхийг хүсээгүй байна. Хүү Алексей нь ч мөн эцэгтээ дургүй байсан учраас огт хүндлэлгүй харьцдаг байжээ. Ингээд эцэст нь эцгийнхээ тушаалаар хүү нь цаазлуулснаар энэ бүх үл ойлголцол эцэс болсон байна. 

I Петр хаан болон Алексей

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()