Сурталчилгаа (15)
Хаах

Хүний биед магни дутагдах үед илрэх 9 шинж тэмдэг!

2018-12-05, 12:40
2,736

Хэрвээ танд байнга ядрах, нүд анивчих, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал таны биед магни дутагдаж байх магадлал өндөр байна. Магни нь бие организмд чухал үүрэгтэй бөгөөд дутагдвал эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл магни дутагдаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? 

Хүний биед магни дутагдах үед илрэх 9 шинж тэмдэг!

1 Амттанд дурлах

Амттан идэх хүсэл хүчтэй төрөх нь бие организмд зарим төрлийн эрдэс бодис дутагдсаны шинж тэмдэг бөгөөд ялангуяа магни дутагдах үед ийм шинж илэрдэг. Эсвэл сарын тэмдэг ирэх үеэр болон эрчимтэй дасгал хийсний дараа ч ийм хүсэл төрж болно. Эдгээр тохиолдлуудын аль нь ч бай таны биеэс магни их хэмжээгээр ялгарсан учраас эргэн нөхөхийн тулд өөрийн мэдэлгүй чихэрлэг зүйлсэд татагдаж байгаа нь тэр юм. 

Амттанд дурлах

2 Шөрмөс татах, булчин хөндүүрлэх

Шөрмөс татах, булчин хөндүүрлэх давтамж нэмэгдээд байвал магни дутагдаж буйн гол шинж илэрч байна гэсэн үг. Үүнийг хэвийн болгохын тулд зөвхөн магнигаа нөхөөд нэмэргүй бөгөөд B, E болон D амин дэмээ ч мөн нөхөх хэрэгтэй.

Шөрмөс татах, булчин хөндүүрлэх

3 Нойргүйдэх

Магни биднийг сайн амарч, тайван унтахад тусалдаг учраас магни дутагдах үед бид нойргүйддэг. Ингэснээр бидний амрах процесс уналтад орж, ядарч эхэлнэ гэсэн үг. Мөн унтаж байхад шөрмөс татах, хөших гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

Нойргүйдэх

4 Яс, үе мөчний өвчин

Магнийн дутагдал нь үе мөчний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь магни дутагдах үед кальцийн дутагдал давхар явагддаг байна.

Яс, үе мөчний өвчин

5 Хоолой хорсох

Магнийн дутагдлаас болж шингээгүй хоол хүнс, ходоодны хүчил зэрэг нь улаан хоолой руу эргэж түрэгдсэнээс болж хоолой хорсдог.

Хоолой хорсох

6 Анхаарал төвлөрөл муудаж, бухимдана

Магни нь хүний хэвийн ажиллах систем, сэтгэл санаанд чухал нөлөөтэй. Тиймээс магни дутагдвал хүн амарч, тайван байж чадахаа больдог бөгөөд байнга стресстэж, сэтгэлээр унан, бухимдах нь ихэсдэг. 

Анхаарал төвлөрөл муудаж, бухимдана

7 Өтгөн хатах

Стресс, уургийн дутагдал гэх мэт олон шалтгаанаас болж өтгөн хатдаг. Тэдгээрийн нэг нь магнийн дутагдал юм. Магни нь хүний амрах үйл явцад оролцохоос гадна хоол боловсруулах системд ч мөн оролцдог. Тиймээс магни дутагдсанаар хоол боловсруулалт муудаж, өтгөн хатдаг байна. 

Өтгөн хатах

8 Ядрах

Бие махбод магнийн тусламжтайгаар энерги хуримтлуулдаг. Хэрвээ хангалттай магни байхгүй бол хангалттай энерги хуримтлагдаж, идэвхтэй амьдралын хэв маягтай байж чадахгүй гэсэн үг. Үүнээс болж хүн амархан ядарч, эрч хүчгүй, залхуу, сул дорой болдог.

Ядрах

9 Толгой өвдөх

Магниас гадна A, B, C болон D амин дэмийн дутагдлаас болж толгой өвдөнө. харин магнийн дутагдлаас болж тархины судас хүчтэй лугшиж өвддөг. Энэ үед магнигаа яаралтай нөхөх хэрэгтэй. 

Толгой өвдөх

10 Магни ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Ихэнх хүмүүсийн магнийн дутагдал буруу хооллолт болон хорт зуршлаас үүдэлтэй байдаг. Хэрвээ та зөв хүнсээ хэрэглэж чадвал магнийн дутагдлаас айхгүй байх боломжтой. Дараах хүнсний бүтээгдэхүүнүүд магниг хангалттай хэмжээнд нөхөж чадна:

  • Овьёос
  • Төрөл бүрийн самар
  • Шинэхэн жимс, хатаасан жимснүүд
  • Навчит нарийн ногоонууд
  • Загас

Магни ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Харин таны биед магни дутсаны шинж тэмдэг илэрч байна уу?

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()