Сурталчилгаа (15)
Хаах

Гэмт хэрэгтэн ихрүүдийн жихүүдэс хүргэм түүхүүд

2018-12-06, 13:04
6,549

Хорвоо дээр ихэр болж төрнө гэдэг ховорхон хувь заяа хэдий ч энэ байдлаа муугаар ашигласан хүмүүс ч мөн байдаг бөгөөд нэг үгээр хэлэхэд бид энд ихэр гэмт хэрэгтнүүдийн талаар ярих гэж байна. Тиймээс бид доорх жагсаалтад гэмт хэрэг хийснээ хоёул хүлээн зөвшөөрсөн ихрүүдийн түүхийг өгүүлэх болно. 

Гэмт хэрэгтэн ихрүүдийн жихүүдэс хүргэм түүхүүд

1 Вайтхэдийн ихрүүд

Өсвөр насныхан үргэлж л асуудал тарьж байдаг. Гэвч Тасмияа болон Жасмияа Вайтхэдийн ихрүүдийн түүхийг сонсвол тэднийг бүр ч асуудалтай гэдгийг мэдэх болно. 

Тас, Жас хоёр нь 14 нас хүртлээ охидын скаутын гишүүн, онц сурлагатан охид гэгдэж байжээ. Гэвч 2008 онд бүх зүйл буруугаар эргэж ердөө жил хагасын дотор тэд огт өөр хүмүүс шиг болсон байна.  Ээж нь тэдний гар утасны хэрэглээ, хөвгүүдтэй болзохыг нь хязгаарлаж, хүч хэрэглэж үзсэн ч ямар ч нэмэргүй байлаа. Гэтэл 2010 оны 1 сарын 14–нд цагдаа нар охидын ээж Жармекаг аймшигтайгаар зодуулж, хутгалуулан нас барсан байхыг олжээ. Харин охид  өөрсдийг нь гэртээ ирэхэд ээж нь аль хэдийн үхчихсэн байсан гэж мэдүүлсэн ч мөрдлөгийн үр дүнд охид өөрсдөө ээжийгээ алсан болох нь тогтоогдсон байна. 

Вайтхэдийн ихрүүд

2 Фоксын ихрүүд

Эбэнэзэр Алберт Фокс, Алберт Эбэнэзэр Фокс хоёр бол Английн Стивнэйжээс гаралтай ижил нэрт ихрүүд юм. Тэд 1863 онд төрснөөсөө хойш хоорондоо байнга андуурагддаг байсан учир нэг нь цэнхэр нөгөө нь улаан тууз зүүдэг байжээ. Гэвч тэднийг адислах ёслолын дараа эцэг нь тэдний туузыг сольсноос эхлэн ихрүүдийг хэн нь хэн болохыг хэн ч мэдэхээ байсан байна. 

Ингээд тэд насанд хүрээд ангийн хорхойтнууд болсон ч газрын эзэд өөрсдийн газар дээр нь үнэг агнахыг хориглосноос эхлэн тэд хулгайн ан хийх болсон байна. Харин Албэрт Эбэнэзэр 50 настайдаа 150 гаруй хулгайн анд буруутгагдан баривчлагдсан бөгөөд 1 сар шоронд суух болоход шүүхийг гэм буруугүй ихэрт нь хэрэг үүрүүлсэн хэмээн Эбэнэзэр Албэрт өөрийгөө хэрэгтэн хэмээн мэдүүлсэн байна. 

Фоксын ихрүүд

3 Дювалын ихрүүд

Зарим тохиолдолд ихрүүд байлаа гээд заавал гэмт хэргийн хамтрагчид байх албагүй бөгөөд нэг нь гэмт хэрэг үйлдэж, нөгөөх нь гэрчилсэн эсвэл хохирогч болсон тохиолдол ч байдаг байна. Үүний бодит жишээ бол Дювалын ихрүүд юм. 

Алисон болон Дадоу нэртэй ихрүүд хоёулаа Флоридад йогийн багшаар ажилладаг байжээ. 2015 онд Мауид нүүж ирэхдээ тэд нэрээ Александрия болон Анастасия Дювал хэмээн өөрчилсөн байна. Тэд хамтдаа амьдардаг ч хоорондоо тун хэцүү харилцаатай байжээ. Анастасиягийн найз залуу тэднийг байнга зодолддог байснаар зогсохгүй бие хамгаалах урлагаар хичээллэдэг мэт гайхмаар сайн зодолддог байсныг гэрчилжээ. Ингээд 2016 онд ихрүүд хэн нь жолоо барих талаар маргалдсанаас болж ээлжит зодоон нь эхэлсэн байдаг. Нүдээр харсан гэрчийн мэдүүлснээр Александрияг жолоо барьж байхад Анастасия үснээс нь зулгааж, толгойг нь угз татаж байсан гэдэг. Дараа нь машин огцом хурдалж хадан цохион дээрээс унажээ. Александрия амьд гарсан ч Анастасия амиа алдсан юм. Ингээд Александрия тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдож хоёрдугаар зэргийн хүн амины хэргээр баривчлагджээ. Гэсэн ч эцэст нь Александриягийн байрлалаас хадан цохиог харах боломжгүй байсан ба ихэр эгчийн уршгаар жолоогоо алдсан хэмээн тогтоож цагаатгагджээ. 

Дювалын ихрүүд

4 Холлын ихрүүд

2007 онд Флорида мужийн Орландо хотод хоёр ихэр Донтэ Холл болон Дантэ Холл нар хүн амины хэргээр шүүхийн тогтоол сонсох болсон юм. Энэ нь санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд 2006 онд ихэр ах дүүс үдэшлэг болж байсан байшинд дайрч орон хоёр хүн алж, дээрэм хийсэн байна. Хэрвээ шүүх тэдний гэм буруутайг нотолж, цаазын ял оноосон бол түүхэнд анхны цаазын ял сонссон ихрүүд болох байжээ. Гэвч ихрүүд хэрэг үйлдэхдээ масктай байсан нь асуудал үүсгэж эхэлсэн юм. Гэрчүүд Донтэг буутай алуурчин мөн хэмээн таньсан хэдий ч Дантэг тэнд байсан гэдгийг нотолж чадахгүй байлаа. Дантэгийн өмгөөлөгч ч мөн Донтэд бүх хэргийг тулгаж, Дантэ бол муу хүн биш хэмээн өмгөөлж байжээ. Гэсэн ч эцэст нь Донтэгийн найз охины гэрчилсний дагуу тэднийг хоёуланг нь гэмт хэрэгтэн мөн гэдгийг нотолж чадсан байна. Ингээд Дантэ цаазын ялаас мултарсан ч бүх насаараа хоригдох ял сонсож, Донтэ 2017 онд цаазаар авахуулсан байна.

Холлын ихрүүд

5 Бэрнтийн ах дүүс

2011 онд Эдвард болон Эдвин Бэрнтийн хөршүүд ихэр ах дүүсийг хачирхалтайгаар өөрчлөгдөж байгааг анзаарчээ. Ихэнхдээ цэвэрхэн хувцасладаг байсан эрчүүд гэнэтхэн л зэрлэгшиж сахал үсэндээ баригдан, ижилхэн унтлагын хувцастай явах болсон байна. Ингээд цагдаа нар тэднийг шалгахаар ирэхэд 88 настай ээж нь хөвгүүдээ хараагүй удаж байна гэж мэдүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа байшингаас ялзарч муудсан үнэр үнэртэж, ялаа шавж эхэлсэн ба цагдаа нар тэдний зочны өрөөнөөс гурван сарын турш ялзарч муудсан эхийнх нь цогцсыг олжээ. Ихрүүдийг тэр даруй баривчилсан ч тэд сэтгэцийн хувьд эрүүл бус бөгөөд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадваргүй гэж тогтоогдсон юм. Тэднийг хөл бөмбөг үзэж байхад ээж нь гэнэтхэн уначихсан гэх бөгөөд ихрүүдэд эмнэлэгт төлөх мөнгө байхгүйн улмаас хөөрхий эмэгтэйг тэнд нь орхисон гэж мэдүүлжээ. Ихрүүдийн ээж гурван өдөр хэвтсэний эцэст нас барсан ба ихэр хөвгүүд байшингаасаа гарахгүй байхаар шийдэж, чихэр, попкорн, чипс зэргээр хооллон зочны өрөөнд орохдоо эхийнхээ цогцос дээгүүр алхан амьдарч байжээ. Хачирхалтай нь ихрүүд шүүхээс буруугүй гэсэн дүгнэлт сонссон юм. 

Бэрнтийн ах дүүс

6 Адивалын ихрүүд

Майк болон Петер Адивал нар нь Канадын томоохон гэмт хэргийн бүлэглэлийг удирддаг. Тэдний үйлдсэн хэргийг жагсаавал нэлээд урт болох бөгөөд 2000 оны эхээр цагдаа нар тэднийг хэд хэдэн харгис хэрцгий аллагад буруутган баривчлах гэсэн боловч тэд хүн барьцаалж амь насанд нь заналхийлжээ. Ингээд цагдаа нарын хувьд тэднийг барихаас илүү хулгайлагдсан эрийг аврах нь чухал болсон байна. Тухайн хэрэгт ихрүүд буруутай нь тодорхой ч өмнөх хэргүүд нь шийдэгдэлгүй үлдсэн нь тун хачирхалтай. Үүнээс гадна 2009 онд Петер Адивал 24 удаа буудуулсан ч амьд үлджээ.

Адивалын ихрүүд

7 Жэйрэд болон Жералд Смит

Жэйрэд болон Жералд Смит нар хүн алаагүй боловч амиа алдахад нь дам байдлаар нөлөөлсөн хэргээр яллагдсан юм. Хэргийн учир нь тэд 2015 онд Калифорний Фреснод гудамжинд явж байсан нэгэн эмэгтэйг дээрэмдэхийг завдсан бөгөөд эмэгтэйг эсэргүүцэж эхэлтэл ихрүүд түүнийг зоджээ. Энэ талаар хохирогч эмэгтэй "Эхэндээ ихрүүдийн нэг нь над руу зогсоо зайгүй доромжлон дайрч байхад нөгөө нь болиулах гэж оролдож байснаа удалгүй хоёул хамтарч дайрч эхэлсэн. Хэрэв Нэйтэн Холстэд хэмээх эр хүрч ирээгүй бол намайг тэд алах байсан" хэмээн мэдүүлсэн байна.

Тэрхүү Нэйтэн Холстэд гэгч залуу дээрэмдүүлэн зогсож буй эмэгтэйг аврахаар очсон боловч ихрүүд түүнийг босож чадахгүй болтол нь зодсон байна. Тэдний энэ балмад үйлдлийг нь зогсоох гэсэн хүмүүс улам олноороо ирсэн ч ихрүүд тэдгээр хүмүүстэй зодолдсоор л байлаа. Гэтэл тэрхүү жижигхэн үймээн самууны үеэр нэгэн аймшигт явдал болсон нь ихрүүдийн зодож ухаангүй болгосон Нэйтэн Холстэдийг хажуугаар өнгөрч байсан машин дээгүүр нь гарч үхэлд хүргэсэн явдал байв. Жолоочид ухаангүй хэвтэж байсан эрийг харах боломж байгаагүй бөгөөд мөрдлөгөөр түүний буруугүйг тогтоожээ. Харин ихрүүдийг хүн амины хэрэг гарахад хүргэсэн хэргээр буруутган баривчилжээ.

Жэйрэд болон Жералд Смит

8 Алигийн ихрүүд

2006 онд Васел болон Ваел Али нар АНУ-н армид цагдаагийн офицер болохоор элссэн байна. Гэвч тэд удалгүй армийн тээврийн хэрэгслийг хулгайлснаас болж цэргийн амьдралаа орхиж, үйлчилгээний байгууллагад ажиллах болсон юм. Гэсэн ч тэд цагдаагийн офицер болох мөрөөдлөө орхиогүй байжээ. Ингээд 2007 онд тэднийг Виржиниягийн Кларендоноос цагдаагийн хувцас өмссөн байдалтай байхад нь баривчилсан ба Ваел бүх хэргийг Васелд үүрүүлэх гэж оролдсоны улмаас Васел өшөөгөө авахын тулд дэлгүүр дээрэмдсэн хэргийг ахыгаа хийсэн хэмээн мэдүүлсэн юм. Хэдэн өдрийн дараа Васелын цогцсыг ах дүү хоёрын очдог байсан ойгоос олсон бөгөөд тэр үед Васел дөнгөж 19 настай байсан байна. Харин цагдаа нар Ваелийг шуудхан сэжигтнээр татан эрэн сурвалжилж эхэлсэн ч ихрүүдийн ДНК адил мөн аллага үйлдсэн зэвсэг байгаагүй учраас Ваелийг үйлдсэн гэх нотолгоо олж чадаагүй учраас хэргийг хаажээ. Харамсалтай нь 2015 онд 25 настай Ваел найзуудтайгаа Атлантагийн ойролцоо зугаалж явтал найзуудынх нь нэг нь түүнийг санамсаргүй хүзүүнд нь буудан хороосон бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний сумны шарх ихэр Васелийнхтай яг ижил цэгт туссан байсан гэдэг. 

Алигийн ихрүүд

9 Тамалууд

19 настай Део болон Чарльз Тамал нар 2015 онд Английн Эдмонтонд үдэшлэг хийжээ. Гэвч тэд үдэшлэгийг орхиж явахаар шийдсэн дөрвөн хүнийг хориглож, гар утас, хэтэвчээ гарган дээш өргөхийг тушаасан бөгөөд нөхцөл байдлыг зөөлрүүлэхээр хичээсэн Кири Фордыг хэд хэдэн удаа хутгалжээ. Форд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан бөгөөд ихрүүд хүн амины хэргээр баривчлагдсан юм. Тэд энэ хэргийн дараа суллагдсан ч одоо ч гэмт хэрэг үйлдсээр байна. 

Тамалууд

10 Бондюрантын хөвгүүд

Пит болон Пат Бондюрант нар бол Тэнэссийгийн Элктон дахь аймшигт ихрүүд билээ. Тэд хэдэн жилийн турш орон нутгийнхаа талыг хар тамхины наймаа, харгис хэрцгий зан авираараа айлгаж байжээ.

Анх 1975 онд Пит согтуудаа санаандгүй хүний аминд хүрсэн хэргээр шоронд суусан бол Пат эелдэг зөөлөн зантай гэр бүлсэг эр байсан гэдэг. Гэвч Питийг шоронгоос суллагдан Элктонд эргэн ирэхэд ихрүүд хоёул гэмт хэрэгтнүүд болжээ. Ингээд 1990 он хүртэл ихрүүд гэмт хэргээ үргэлжлүүлсэн бөгөөд Патын эхнэр ихрүүдээс маш ихээр айн, айдастай амьдардаг байсан гэх бөгөөд эцэст нь цагдаад мэдэгдсэн байдаг.

Бондюрантын хөвгүүд

10
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()