Сурталчилгаа (15)
Хаах

Таны хуучин гутлыг шинэ мэт болгох гайхалтай аргууд

Өвөл гутлаа арчлах нь дулааны улиралд гутлаа арчлахтай адил биш. Учир нь өвлийн улиралд цас, шавар, зам дээрх давс, агаарын температур зэрэг олон зүйлс гутлыг бохирдуулж байдаг. Тиймээс гутлаа арчлахын тулд хүмүүс үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авдаг ч энэ нь төдийлөн сайнаар нөлөөлдөггүй. Тиймээс өвөл дулаахан, цэвэрхэн гуталтай явахад тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Таны хуучин гутлыг шинэ мэт болгох гайхалтай аргууд

1

Гутлаа шинэ хэвээр нь хадгалахыг хүсвэл ус нэвтрүүлдэггүй цацлага цацах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд энэ бүтээгдэхүүнийг ашиглаж болно. Түүнчлэн хэрэв  боломжтой бол 2 ээлжийн гуталтай байсан нь зүгээр. Учир нь гутал бүрэн гүйцэд хатахад доод тал нь 24 цаг шаардлагатай байдаг бөгөөд хэрэв нэг гутлаа өдөр бүр өмссөн тохиолдолд гутал бүрэн хатаж чадалгүй бага багаар эдэлгээ нь муудаж эхэлдэг. 

2

Норсон гутлыг зөв хатаах нь чухал. Гэхдээ гутлаа хатааж байна гээд халуун зүйлийн хажууд юм уу дээр нь тавьчхаж болохгүй.

3

Харин хуванцар эсвэл модон гутлын хэв хийж хатаах хэрэгтэй. Энэ тохиолдолд гутал хэлбэрээ алдахгүйгээр зөв хатах болно.

4

Харин гутал хагарсан тохиолдолд лаа ашиглаж болно. Цэвэрхэн гутлан дээрээ лаагаа үрж түрхээд 7-10 минутын турш хатаагаад дараа нь цэвэрхэн бүлээн алчуураар арчиж авна. Ийнхүү арчсаны дараа гутлын тосоор тослоорой.

5

Өнгөө алдсан гутлыг сэргээх бас нэгэн арга бол оливын тос юм. Даавуунд оливын тос шингээж цэвэрхэн гутлан дээрээ түрхээд гутландаа шингэтэл хүлээнэ. Үр дүнд нь гутал элдэв зураас, толбогүй болно.

6

Лакан гутлан дээр зураас үүсэх нь элбэг байдаг ч энэ асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Гуталныхаа өнгөтэй ижил эсвэл өнгөгүй хумсны будгийг зураас үүссэн хэсэгтээ түрхээд сайтар хатаагаарай. Ингээд таны лакан гутал шинэ юм шиг л боллоо. 

7

Хэрэв арьсан гутлын арьс урагдсан бол супер цавуу ашиглан наах боломжтой. Ингэхийн тулд тухайн урагдсан хэсэгт шүдний чигчлүүрээр бага хэмжээний супер цавуу түрхэх бөгөөд цавууг дотогшоо оруулахгүйн тулд гуталныхаа дотор талд цэвэрхэн даавуу юм уу, цаас хийж болно. Цавуу хатахад ердөө 2 минут хангалттай бөгөөд энэ хугацаанд нааж байгаа хэсгээ сайн дараарай. Ингээд хатсаных нь дараа гутлын тосоор тослоход л болно.

8

Өвлийн улиралд гутал цасанд норсноос болж гутлан дээр толбо, цагаан зураас үүссэн байдаг. Харин энэ толбыг арилгах тун амархан бөгөөд танд ердөө шүдний оо байхад л хангалттай. Гуталныхаа цагаан зураастай хэсэгт оо түрхээд гутлын сойзоор сайтар тараагаад хэдэн минутын дараа зөөлөн даавуугаар арчина. Шаардлагатай бол усаар зайлж болно. 

9

Мөн шүдний оо нь лакан гутлан дээр үүссэн төрөл бүрийн зураас бохирдлыг арилгахад тустай. Энэхүү энгийн арга нь гутланд муугаар  нөлөөлөхгүй бөгөөд санхүүд ч хэмнэлттэй.

 

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()