Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн загварлаг хотуудыг танилцуулж байна

АНУ-ын иргэн Аймий Сунг (Aimee Song) загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий блоггер бөгөөд тэрбээр инстаграмын 5 сая дагагчтай юм. Аймий Сунг саяхан "World of Style" буюу "Загварын Ертөнц" нэртэй хоёр дахь номоо худалдаанд гаргасан байна. Харин тэрбээр уг номондоо жилийн 300 хоногийг дэлхийгээр аялаж өнгөрүүлсэн тухайгаа болон дэлхийн хамгийн загварлаг хотуудыг нэрлэжээ.

Дэлхийн хамгийн загварлаг хотуудыг танилцуулж байна

5 Нью-Йорк

Аймий Сунг: Америкийн "Ralph Lauren", "Tommy Hilfiger", "Calvin Klein" зэрэг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий брэндүүд болж чадсан. Харин тэдгээр брэндүүдийн гол төв нь болдог Нью-Йорк хот үнэхээр АНУ-ын хамгийн загварлаг хот юм. 

Нью-Йорк

4 Лондон

Аймий Сунг: Лондончуудын хувцаслах хэв маяг нь маш өргөн хүрээг хамардаг. Загварын томоохон нөлөө бүхий улсуудын ерөнхий хувцаслах хэв маягийг ганцхан үгээр тодорхойлох боломжтой байхад Британийг яг тийм гээд хэлчих цор ганц тэмдэг нэр байхгүй. Жишээ нь: Франц – Эмэгтэйлэг, Швед – Минималист бол Британийн загварыг яаж ч тодорхойлж болно.

Лондон

3 Сөүл

Хэдийгээр Аймий Сунг Өмнөд Солонгос гаралтайн дээр эмэг эх нь Сөүл хотод амьдардаг ч тэнд өмнө нь очиж байгаагүй аж. Тэрбээр блоггер болсныхоо дараа л Сөүл хотоор зочилсон байна. 

Тэрээр мөн "Энд л жинхэнэ трэнд эхэлдэг болсон учраас би Сөүлээс салахаа байсан. Сөүлийн иргэд загварын хувьд үргэлж бусдаас түрүүлж алхдаг" гэж тэмдэглэсэн байна. 

Сөүл

2 Токио

Аймий Сунг "Япончууд англиар ярьдаггүй учраас жуулчид Токио хотоор чөлөөтэй зугаалахаас төвөгшөөдөг. Харин миний хувьд огт таньж мэдэхгүй ертөнцөөр аялах нь харин ч сайхан санагдсан. Токиогийн гудамжаар бяцхан хүүхэд шиг төөрч будлиж явахдаа тэндэхийн хүмүүс цэвэр өөрсдийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн нь үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн" хэмээн бичжээ. 

Токио

1 Парис

Аймий Сунг Парист анх 2013 онд очиж байснаасаа хойш дахин дөрвөн удаа зочилсон байна. Тэрбээр "Парис дэлхийн хамгийн шилдэг гудамжны загвартай хот төдийгүй хүмүүс нь брэнд хөөх талаар огт боддоггүй. Тэд өөрсдийн стилийг тодорхойлоод түүндээ тохирсон юу ч хамаагүй өмсөхийг илүүд үздэг" гэж дурссан байна. 

Парис

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()