Сурталчилгаа (15)
Хаах

Орчуулгын тухай хамгийн сонирхолтой баримтууд

Орчуулга хийнэ гэдэг нь аливаа хүнээс хэлний мэдлэг болон бичгийн чадварыг давхар шаардаж байдаг зүйл юм. Буруу орчуулсан зүйлээс болж улс орнуудын дунд үл ойлголцож үүсэж дайтах дээрээ тулж байсан ч тохиолдлууд бий. Ингээд бид танд орчуулгын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Орчуулгын тухай хамгийн сонирхолтой баримтууд

1 Орчуулга гэдэг үг анх хэрхэн үүссэн бэ?

“Орчуулга” гэдэг нь латины («translatio», «translationis») гэсэн үгнээс гаратай бөгөөд энэ нь “байрыг нь солих” буюу ямар нэг зүйлийг зөөх гэсэн утга илэрхийлдэг байна.

Орчуулга гэдэг үг анх хэрхэн үүссэн бэ?

2 Үгийн тоо зөрөх нь

Аугаа их Лев Толстойн “Дайн ба энх” зохиол төрөлх орос хэл дээрээ 460 мянган үгтэй бол англи хэл дээр 100 мянга гаруй үгээр буудаг байна.

Үгийн тоо зөрөх нь

3 Хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном

Манай гараг дээрх хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном бол “Библи: Шинэ, Хуучин гэрээ” юм. Библи нь дэлхийн 500 хэлээр орчуулагджээ. Хоёрдугаар байрт  НҮБ-ын "Хүний эрхийн тунхаг" 400 хэл дээр орчуулагдсанаараа орж байна. Харин “Пиноккио”, “Бяцхан гүнж” зэрэг үлгэрийг дэлхийн иргэд 250 хэл дээр уншиж байгаа бол “Харри Потер”-г 70 хэлээр уншиж байгаа гэнэ.

Хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном

4 Хамгийн олон удаа орчуулсан ном

НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д орчуулагдан ирсэн бүх номыг хадгалдгийг "Index Translationum" гэж нэрлэдэг. Хамгийн олон удаа орчуулсан номоор Агата Криста 7233, Жюль Верн 4751, Уильям Шекспир 4293 удаа зэрэг бүтээлүүд багтаж байна .

Хамгийн олон удаа орчуулсан ном

5 Дэлхий дээр нийт хэдэн орчуулагч байдаг вэ?

Манай гараг дээр нийт 330 мянган мэргэжлийн орчуулагч байдаг нь дэлхийн хүн амын 0,0045 хувь юм.

Дэлхий дээр нийт хэдэн орчуулагч байдаг вэ?

6 Орчуулагчийн чадамж ямар байдаг вэ?

Мэргэжлийн орчуулагч цагт 250 үг орчуулдаг бөгөөд ажлын бүтэн цагаар ажиллахад жилд 520 мянган үг орчуулдаг байна.

Орчуулагчийн чадамж ямар байдаг вэ?

7 Орчуулахад хамгийн хэцүү үг юу вэ?

Орчуулахад хамгийн хэцүү үг бол Чилийн Яган хэлний “mamihlapinatapai” гэдэг үг юм. Энэ үг “хоёр хүн хоёулаа хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ нэг нэгэндээ найдаж өөд өөдөөсөө харах” гэсэн утгатай. Сонирхуулахад Яган хэлээр ярьдаг хүн өнөөдөр дэлхий дээр ганцхан үлдсэн гэнэ.

Орчуулахад хамгийн хэцүү үг юу вэ?

8 Синхрон орчуулгын алдаа

НҮБ-ын ассамблейн хурал дээр Хрущевын хэлсэн алдарт “Я вам покажу кузькину мать” гэж хэлсэн нь англиар “Kuzma’smother” хэмээн орчуулагдсан бөгөөд тухайн үед хүмүүс энэхүү хэлцийн утгыг ойлгоогүй юм. Харин хожим үүнийг заналхийлсэн утгатай болохыг нь ойлгож байжээ. 

Синхрон орчуулгын алдаа

9 Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан орчуулга

Дэлхийн бараг бүх хэл дээр хараагүй хүнд зориулсан "Брайл" үсэг байдаг бөгөөд энэ үсгээр математик, мэдээлэл зүй, хөгжмийн номыг ч орчуулан хөрвүүлдэг. 

Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан орчуулга

10 Хамгийн түгээмэл орчуулагддаг хэл

2000-2010 оны хооронд нийт номын 75 хувь нь франц болон немц хэл дээр орчуулагдсан бол хятад хэл дээр орчуулагдсан ном ердөө 5 хувийг эзэлдэг байна. 

Хамгийн түгээмэл орчуулагддаг хэл

11 Хамгийн богино хэрнээ урт орчуулгатай үг

Африкийн луба хэлний "ilunga" гэсэн ганц үгийг Британийн "Today’s Translations"-ын орчуулан нийтэлснээр бол “Нэг удаа өршөөгөөд, хоёр дахид нь тэвчээд, гурав дахид нь өршөөхгүй” гэсэн утгатай ажээ.

Хамгийн богино хэрнээ урт орчуулгатай үг

12 Орчуулгын алдаа хүний хүйсийг өөрчилсөн нь

Зохиолч Редьярд Киплингийн “Ширэнгэн ойн ном” бүтээлд гардаг Багира бол эрэгтэй хүн юм. Гэвч Оросын орчуулагчид энэ үгийг “пантера” гэж ойлгоод буулгасан нь "эм" хүйс болж хувирсан гэдэг. Килингийн өөр нэг дүр муур нь орос орчуулга дээр “Өөрөө өөртэйгөө зугаалж яваа муур” болж буусан байдаг. 

Орчуулгын алдаа хүний хүйсийг өөрчилсөн нь

13 Номын нэр орчуулах нь

Зөвлөлтийн зохиолч А.Толстойн “Хождение по мукам” гэдэг романы нэрийг монголоор “Гурил дундуур туулсан нь” гэж орчуулж байсан гашуун түүх бас бий. Гэтэл үүнийг "Зовлонг туулсан нь" гэж орчуулах ёстой юм.

Номын нэр орчуулах нь

14 Брэндийн нэрийг орчуулсан нь

Бидний сайн мэдэх Оросын үйлдвэрийн Лада машиныг Финляндууд "Kalina" гэж орчуулсан нь Фин хэлээр хагарах, эвдрэх, чимээ гаргах, тогших гэсэн утгаар буудаг гэнэ.

Брэндийн нэрийг орчуулсан нь

15 Дайн дэгдээсэн орчуулга

Дэлхийн хоёрдугаар дайны үед Подстамын хэлэлцээр дээр холбоотнууд Японыг үг дуугүй бууж өгөхийг шаардсан байна. Харин Японы тэр үеийн ерөнхий сайд Кантара Сузуки “мокусацу” гэсэн үг хэрэглэсэн захидал бичжээ. Энэ нь Холбоотнуудын шаардлагыг бодож үзье гэсэн санаа илэрхийлсэн ч орчуулагч үүнийг нь “татгалзаж байна” гэж орчуулсан байна. Чухам үүнээс болж түүхэн дэх хамгийн хөнөөлт Хирошимагийн дэлбэрэлт болсон юм. 

Дайн дэгдээсэн орчуулга

33
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()