Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ?

Бие давхар үед тохиолддог хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хэвлий дэх ургийн хөдөлж тонгочих, өшиглөх үйлдэл билээ. Үүгээр эх хүн хэвлий дэх үрээ идэвхтэй, эрүүл саруул байгааг мэдэж, санаа амар байж чаддаг. Харин тэрхүү хөдөлгөөнүүдийг хэвлий дэх хүүхэд яагаад хийдэг талаар саяхан Лондоны их сургуулийн нейрологийн тэнхимийн эрдэмтэд болох Кимберли Уайтхэд, Лоренцо Фабрици нар судалгаа хийж, учир шалтгааныг нь тогтоосон байна.

Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Төрөөд удаагүй хүүхдүүд унтаж байхдаа яг л хэвлийд байгаа ураг адил хөл гараа огцом хөдөлгөдөг байна. Энэхүү үзэгдэлд түшиглэн ургийн хэвлий дэх хөдөлгөөний шалтгааныг тогтоохын тулд эрдэмтэд яльгүй дутуу төрсөн нярай хүүхдүүдийг гүн нойронд автсан байхад нь тархины бичлэг хийж үзжээ.

Судалгааны явцад тэдгээр хүүхдүүдийг хөдлөх үед үе мөчний хөдөлгөөнийг удирдаж байдаг тархины хэсэг хүчтэй идэвхжиж байгаа нь бичлэгээс харагдсан байна. Тодруулбал хүүхдийн баруун гар хөдлөхөд биеийн баруун хэсгийн хөдөлгөөнийг удирддаг тархины зүүн тэнхлэг идэвхжиж байжээ. Үүнээс дүгнэвэл хүүхэд орчны баримжаа авахын тулд хөл гараа тэгж огцом хөдөлгөдөг гэж ойлгож болох ажээ.

Тээлтийн хожуу хугацаанд хийгддэг тэрхүү хөдөлгөөнүүд нь хүүхдийн биеийн мэдрэмж, соргог байдлыг зохицуулдаг тархины хэсгийн хөгжилд тусалж, нэг ёсондоо бэлтгэл болж байдаг гэж тэдгээр эрдэмтэд дүгнэсэн байна. Хүүхэд төрөөд хэдэн долоо хоног өнгөрсний дараа мөчний хөдөлгөөнөөс үүсдэг тархины тэрхүү долгион нь аажмаар арилдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()