Сурталчилгаа (15)
Хаах

Олон цагийн аяллын ядаргааг хэрхэн арилгах вэ?

2018-12-06, 17:38
1,638

Та гадаад улс орон руу байнга явдаг эсвэл аян замд ойр ойрхон гардаг уу? Та цагийн зөрүүнээс болж санаа зовнидог уу? Өдрийн цагаар эвшээлгэж, оройн цагаар сэргэг байдаг уу? Эхний ээлжид таны бие организм энэ асуудалтай дасан зохицох хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Хүний бие организм өдрийн 24 цагт унтах хуваарьтай байдаг бөгөөд энэ нь үүр цайх хүртэл хэрэгжих ёстой. Нисэх онгоцоор явах нь цагийг богиносгох эсвэл уртасгах зэргээр хуваарьт өөрчлөлт оруулдаг. Хэрэв та удахгүй гаднын орныг зорих гэж байгаа бол цагийн зөрүүг арилгахад туслах АНУ-ын арми хэрэглэдэг аргыг та бүхэнд хүргэе.

Олон цагийн аяллын ядаргааг хэрхэн арилгах вэ?

1 Эхний өдөр

Аяллаас ирсэн эхний өдрөө та аль болох илчлэг ихтэй хоол идээрэй. Жишээ нь өглөөний цайндаа өндөг, гахайн шарсан мах, оройн хоолондоо стэйк гэх мэт. Ингэснээр та алдагдсан эрч хүчээ нөхөж авах болно. Хэрвээ та кофе уух хэрэгтэй бол өөрийнхөө цагийн бүсийн 15-17 цагийн хооронд уух хэрэгтэй. 

Эхний өдөр

2 Хоёр дахь өдөр

Харин хоёр дахь өдрөө эсрэгээр нь илчлэг багатай салат болон ногоо, жимс иднэ. Ингэснээр таны бодисын солилцоо тогтворжиж орчин тойрондоо илүү хурдан дасан зохицох болно. 

Хоёр дахь өдөр

3 Гурав болон дөрөв дэх өдөр

Гурав дахь өдөрт эхний өдрийн дөрөв дэх өдөрт хоёр дахь өдрийн хоолны дэглэмийг баримтлаарай. Хэрвээ та аль нэг өдөр нь нисэх шаардлагатай бол аль болох бага юм идэж зөвхөн ус уух хэрэгтэй. Ингэснээр таны бие илүү хөнгөн болж нислэгийг амархан туулна. Хэрвээ та баруун тийш аялах гэж байгаа бол өглөө л кофе уугаарай. Харин нислэгийн үеэр согтууруулах ундаа ууж болохгүй. 

Гурав болон дөрөв дэх өдөр

4 Нислэгийн үеэр

Хэрвээ та урт нислэгтэй бол нислэгийн үеэр аль болох бага унтаж илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй. Хэрвээ танд нислэгийн хоол хангалтгүй санагддаг бол гэртээ хоол хийгээд авч явсан ч болно. 

Нислэгийн үеэр

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()