Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн гоо сайхан, гадаад үзэмжид нөлөөлдөг 6 төрлийн дааврыг тодорхойлжээ. Харин зарим тохиолдолд тэдгээр даавруудын тэнцвэр алдагддаг бөгөөд түүнээс болж эрт хөгшрөх, арьс өнгөө алдах зэрэг олон сөрөг өөрчлөлтүүд гардаг. Тиймээс бид танд үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд дааврын хэмжээгээ хэрхэн тэнцвэртэй хадгалах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар

1 Эстроген (Estrogen)

Эстроген нь фибробласт эсийн коллаген болон эластин ялгаруулах үйл ажиллагааг дэмждэг даавар юм. Тиймээс эстроген дааврын түвшин багасах үед арьс үрчлээтэж, хөх унжиж, нүүрний хэлбэр өөрчлөгддөг байна. Үүнээс гадна зөвхөн гадаад төрх төдийгүй биеийн бүхий л эд эсийг хөгшрүүлдэг аж.

Эстрогены түвшнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хоол: Дупү, шар буурцагны сүү, маалингын үр, шинэхэн жимс ногоо идсэнээр таны эстроген дааврын түвшин нэмэгдэх болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар мах нь эстроген дааврын ялгаралтыг бууруулдаг учир амьтны гаралтай уургаас татгалзах хэрэгтэй гэж үзжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүн: Фитоэстроген агуулсан тос. Жишээлбэл: Чихэр өвсний үндсэнд ликвиритин хэмээх антиоксидант агуулагддаг бөгөөд энэ нь коллагены ялгаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс чихэр өвсний үндэс агуулсан бүтээгдэхүүн нь хөгшрөлттэй тэмцдэг гэсэн үг.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн: Фитоэстрогеныг хүнсний нэмэлтийн хэлбэрээр гадуур худалдаалдаг. Хэдийгээр дааврын гаралтай бэлдмэл биш боловч хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөх шаардлагатай.

Эстроген (Estrogen)

2 Өсөлтийн даавар (Somatotropin)

Нас ахих тусам хүний өсөлтийн дааврын хэмжээ буурч байдаг. Ийнхүү дааврын хэмжээ буурснаар булчингийн масс багасаж, сул өөхлөлт нэмэгдэн, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог. Тиймээс Холливудын ихэнх одод бие галбираа чанга хэвээр байлгахын тулд өсөлтийн даавар тариулдаг боловч сөрөг үр дагавар ихтэй. Жишээлбэл: Хавантах, толгой өвдөх, илүү яс ургах, дотор эрхтэн муудах гэх мэт.

Өсөлтийн дааврыг хэрхэн эрүүл аргаар  нэмэгдүүлэх вэ?

Дасгал хийх: Өдөрт 4-6 км\цагийн хурдтай алхах, 10-15 удаа туухай өргөх гэх мэтээр хүчний дасгал энгийн дасгалтай хослох ёстой. Тиймээс хүчний дасгал хийсний дараа цэвэр агаарт алхах хэрэгтэй.

Температур буурах: Саунд орох, халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох нь өсөлтийн дааврыг нэмэгдүүлдэг.

Спортын нэмэлт бүтээгдэхүүн: Гамма амин хүчил буюу "GABA" нь нойргүйдлийг арилгаж, өсөлтийн даавар ялгарахад тустай

Өсөлтийн даавар (Somatotropin)

3 Дегидроэпиандростерон (dehydroepiandrosterone)

Дегидроэпиандростерон буюу "DHEA" даавар нь тайвшруулах болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Энэхүү дааврыг бидний бие организм 30 нас хүртлээ л хангалттай хэмжээгээр ялгаруулдаг. Дараа нь булчин суларч, судас нарийсч, арьс толигор байдлаа алдаж эхэлдэг.

"DHEA" дааврын түвшинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хоол хүнсэндээ ашигтай тос хэрэглэ: Ашигтай тос хэрэглэсний ачаар бидний бие организм "DHEA" дааврыг ялгаруулдаг. Самар, хар самар, тослог загас, авокадо зэрэг нь ашигтай тосон хүчлээр баялаг.

Өглөөний цайндаа уургийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ: Уургаар баялаг бүтээгдэхүүнүүд нь таныг сэтгэл санаагаар унахаас сэргийлж, мэдрэлийн системийг тэнцвэржүүлж өгдөг.

Дегидроэпиандростерон (dehydroepiandrosterone)

4 Мелатонин (Melatonin)

Мелатонин даавар нь бидэнд амрах цаг болсныг мэдээлдэг даавар юм. Учир нь унтаж байх зуур мелатонин даавар шинэчлэгдэж байдаг бөгөөд хэрвээ хүн дутуу нойртой удаан явбал хөгшрөлтийн явц хэд дахин түргэсэж эхэлдэг байна. Мелатонин дутагдсанаар үрчлээ үүсэж, үс унаж, нөсөө толбо гардаг.

Мелатониныг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хоол: Гадил, улаан лооль, будаа, эрдэн шиш зэрэгт мелатонин даавар агуулагдсан байдаг.

Согтууруулах ундаа, тамхи, кофеин хэрэглэхийг хориглоно. Ийнхүү хориотой зүйлийг хэрэглэх үед мелатонин даавар ялгарахаа больдог. Үүнэс гадна нойрсуулах болон үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх хориотой.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн: Мелатониныг шахмал хэлбэрээр хэрэглэж болох бөгөөд эмийн санд чөлөөтэй зарагддаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 35 наснаас хойш мелатониныг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй гэжээ. Мэдээж, эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.

Мелатонин (Melatonin)

5 Кортизол (Cortisol)

Стрессийн даавар болох кортизол илүүдсэнээр эрт хөгшрөх үзэгдэл ажиглагдаж эхэлнэ. Кортизол дааврын түвшин нэмэгдсэн үед арьс саарал өнгөтэй болж өнгөө алдах, хуурайших, гүн үрчлээ үүсэх, арьс тослогтох, батга гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн энэхүү даавар нэмэгдэх үедээ коллагены ширхэглэгийг алдагдуулж, арьсны өнгийг бараан болгодог.

Стрессийн дааврын түвшинг хэрхэн бууруулах вэ?

Хангалттай хэмжээний ус уу: Бага зэрэг ус дутагдахад л кортизол дааврын түвшин ихэсдэг. Нэг аяга ус уухад л тайвшрах боломжтой.

Таатай хөгжим сонс: Эрдэмтдийн үзэж байгаагаар хөгжим сонсох нь стрессийн дааврын хэмжээг бууруулдаг гэнэ.

Бясалгал хий: Энэ бол эм, бэлдмэл хэрэглэхгүйгээр стрессийн түвшинг бууруулах шилдэг арга юм.

Кортизол (Cortisol)

6 Инсулин (Insulin)

Инсулин нь цусан дахь глюкозын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь хяналтаас гарах үед арьсанд эрт хөгшрөлт явагддаг. Мөн цусан дахь чихрийн түвшин их байх үед үрчлээ үүсэж, арьс унждаг.

Сахар болон уураг холилдсоноор цус шингэрэн коллагены тэнцвэртэй байдал алдагдаж, арьс үрчлээтэж, уян хатан бус болдог.

Чихрийн хэмжээг хэрхэн  тэнцвэртэй байлгах вэ?

  • Өөрийн цусан дахь чихрийн хэмжээгээ мэдэхийн тулд нэн түрүүнд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Гоо сайхны бүтээгдэхүүн: "А" амин дэм агуулсан бүтээгдэхүүн нь коллагены түвшин нэмэгдэхэд тустай. Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд С болон Е амин дэм байх шаардлагатай.
  • Нарны хамгаалалттай тос түрх: Өвлийн улиралд ч нарны гэрэл арьсны толигор байдлыг алдагдуулж арьсыг эрт хөгшрүүлж байдаг учир нарны хамгаалалттай тос заавал түрхэж байх хэрэгтэй.

Инсулин (Insulin)

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()