Археологичдын одоог хүртэл хайж байгаа 5 эрдэнэсийн сан

Түүхийн бүр эрт үеэс л тухайн цаг үеийнхээ түүхэн дурсгалын гэрч болсон алт, эрдэнэс, сан хөмрөг зэрэг зүйлс судлаачид болон археологичдын анхаарлыг татсаар ирсэн. Тиймдээ ч археологичид тэдгээр эрдэнэсийг олох эрэлд гарч одоог хүртэл олдоогүй нууцлаг эрдэнэсийн санг хайсаар байна. 

Археологичдын одоог хүртэл хайж байгаа 5 эрдэнэсийн сан
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрээний авдар /Ark of the Covenant/

 Энэхүү үнэт эдлэлийн талаар Библид дурдсан байдаг бөгөөд тэнд дурдсанаар бол тус авдар нь Еврей хүмүүсийн хувьд хамгийн үнэтэй зүйл гэнэ. Уг авдран дотор олон арван зарлиг байгаагаас гадна нэгэн бурхны нэр байдаг гэх бөгөөд тэрхүү бурхны нэр одоог хүртэл нууц хэвээр байгаа юм. 

Авдрыг Улаан тэнгисийн ойролцоо ургадаг модоор хийсэн бөгөөд тагийг нь 4 хуруу зузаан алтаар хийсэн гэх домог бий. Харин энэхүү үнэт авдрыг МЭӨ607 оны үед вавилончууд хулгайлснаар ор сураггүй алга болсон юм. Дэлхийн  хамгийн үнэтэй эдлэлийн нэг гэгдэх энэхүү нууцлаг “гэрээний авдар”-ыг өнөөдрийг хүртэл хайсаар байна. 

Гэрээний авдар /Ark of the Covenant/

2 Иоанн Безземелийн буухиа

Энэхүү үнэт эдлэл нь олдох хамгийн боломжтой олдворуудын нэгд тооцогддог. Жон Ландлес бол 12-р зууны үеийн Английн хаан байсан бөгөөд түүнийг дэлхийн хамгийн бүтэлгүй хаан хэмээн үздэг. Тийм учраас Жон Ландлес хаан өөрийн эрдэнэсийг дайныхаа үеэр алдаад дахин олоогүй юм. 

Иоанн Безземелийн буухиа

3 Английн хааны алт

Английн хаан Жон газар нутгийнхаа талыг Францад, эрх мэдлийнхээ тал хувийг Америкийн язгууртнуудад алдсаныхаа дараагаар хувьсгалчдын дайралтад өртөж алс хол зугтаах хэрэгтэй болсон юм. Тэрээр Уош тохойгоор явахаар шийдсэн ч тухайн газар маш их намаг, балчигтай байсан учраас алт эрдэнэсээ орхихоос өөр аргагүйд хүрчээ. Археологичид уг намгийг бүрэн нэгжсэн ч одоог хүртэл ямар нэгэн зүйл олоогүй байна. 

Английн хааны алт

Ионнын ах Ричард

4 Бат хааны алтан морь

Бат хаан өөрийн хайртай араб морио үхсэний дараа бүхий л хөрөнгө мөнгөө зарцуулж, Киевийн дархнаар 15 тонн морь урлуулжээ. Мөн тэрээр жилийн дараа дахин нэг алтан морь урлуулсан гэх бөгөөд тэдгээр алтан морьд Алтан ордны нийслэл орох үүд хэсгийг чимэглэж байсан гэдэг.

Алтан морьдын талаар хэд хэдэн домог, түүхэнд өгүүлсэн байдаг ч морьд сураггүй алга болжээ. Харин археологичид уг морьдыг Монголын газар нутагт байгаа хэмээн үзэж байгаа гэнэ.

Бат хааны алтан морь

5 ​Ацтекүүдийн үнэт эдлэл

Ацтекүүд бол Мексикийн газар нутагт амьдарч байсан хамгийн баян овог аймаг юм. Тэд тухайн цаг үедээ ойр хавийнхаа бүхий л алт, эрдэнэс, үнэт эдлэлтэй газрыг өөрийн эзэмшилд оруулж чадсан гэдэг. 

Гэвч тэд Испаничуудтай зөрчил үүсгэж улмаар олон жил үргэлжилсэн дайныг өдөөсөн юм. Харин тэрхүү дайны үер Ацтекүүдийн толгойлогч Монтесума алт эрдэнэстэй авдраа Мексикийн хойд зүг рүү явуулж амжжээ. Хожим нь Мексикийн уугуул иргэдийн мэдээлснээр хэд хэдэн дайчдыг эрдэнэстэй авдар зөөж, уул руу явж байхыг харсан ч уулнаас хэн ч эргэж ирээгүй гэнэ. Эрдэнэс бүхий авдрыг хаана нуусныг хэн ч мэдэхгүй бөгөөд Испаничууд Монтесумагаас ямар нэгэн мэдээлэл авч чадаагүй юм.  

​Ацтекүүдийн үнэт эдлэл

6 Тамплиеруудын эрдэнэс

Тамплиеруудын готик төрлийн баримал нь маш өндөр үнэд хүрдэг гэнэ. Учир нь тэд Европ даяар сүмийн барилгад хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд дахин давтагдашгүй өвөрмөц хэв маягтай барилгууд барьдаг байсан юм. Харин тэдгээрийн хамгийн үнэтэй нь цонхны шил байсан бөгөөд шил бүр нь нэг худалдаачны байрны үнэтэй тэнцэж байжээ.

Тамплиеруудын эрдэнэс

Гэвч Тамплиерууд энэ их хөрөнгө мөнгөнийхөө нууцыг одоо хүртэл задлаагүй бөгөөд хаанаас, хэрхэн энэ их хөрөнгийн эзэн болсны учрыг эрдэмтэд тайлахыг хичээж байгаа гэнэ.

21
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()