Эмээ, өвөөтэйгөө хамт өссөн хүүхдүүд өгөөмөр, тэвчээртэй нэгэн болж өсдөгийг эрдэмтэд баталжээ

Эмээ, өвөө нар гэр бүлийн амьдралд чухал нөлөө үзүүлж байдаг. Ялангуяа сүүлийн хэдэн арван жилд нийгэм, гэр бүлийн амьдралын өөрчлөлтөөс шалтгаалан эмээ, өвөө нар илүү их хариуцлага үүрэх болсон. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь ажилтай үед хүүхдэд хамгийн их анхаарал халамж тавьдаг хүмүүс бол эмээ, өвөө нар юм. Түүнчлэн тэд хүүхдэд эцэг эхчүүдээс илүү тэвчээртэй, уужуу ханддаг бөгөөд тийм байдал нь хүүхдүүдэд илүү тав тухтай, чөлөөтэй байхад тусалдаг байна. 

Эмээ, өвөөтэйгөө хамт өссөн хүүхдүүд өгөөмөр, тэвчээртэй нэгэн болж өсдөгийг эрдэмтэд баталжээ

Эмээ, өвөөтэйгөө ойр байх нь ялангуяа эцэг эхтэйгээ харилцаа муутай эсвэл сургуулийн орчинд дасан зохицож чадахгүй байгаа хүүхдүүдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлж байдаг. Тиймдээ ч зарим хүүхдүүд өвөө эмээгээ илүү их хайрлаж, тэдэндээ талархаж, сайхан харилцаатай байдаг. Мөн өвөө эмээтэйгээ сайхан харилцаатай байдаг хүүхдүүд асуудалд орооцолдох нь бага, сурлага сайтай, ангийнхантайгаа харилцаа сайн, тусч, өгөөмөр, эелдэг байдаг бөгөөд ялангуяа сэтгэл гутрал, стресс бухимдал нь эцэг эхтэйгээ өссөн хүүхдүүдээс бага байдаг байна.

​Эмээ өвөөтэйгөө ойр өссөн хүүхдүүд сэтгэл гутралд бага өртдөг

1985-2004 оны хооронд 350 гаруй өвөө, эмээ нар болон мөн тус тооны ач, зээ нарыг судалгаанд хамруулсан байна. Тус судалгаагаар өвөө эмээтэйгээ өссөн хүүхдүүд нас биед хүрсэн хойноо ч сэтгэл гутралд өртөх нь бусад хүүхдүүдээс бага байгаа нь батлагджээ. Мөн нөгөө талаас ач зээ нартайгаа ойр байдаг эмээ, өвөө нарын стрессийн түвшин ч бусдынхаас бага байсан байна. Өөр нэг судалгаагаар эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг 11-16 насны хүүхдүүд сэтгэл гутралд өртөх нь бага байдгийг баталжээ. Тэгэхээр эмээ, өвөөтэйгөө хамт өссөн хүүхдүүд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, өгөөмөр, тэвчээртэй нэгэн болж өсдөг байх нь. Харин таны хүүхэд сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг уу?

Энэ бол нөгөөтэйгүүр сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу "EQ"–г харуулж байдаг. "EQ" нь хүний амьдралд өндөр "IQ"-тай байхаас илүү чухал зүйл бөгөөд цэцэрлэгээс эхлүүлээд ажилтнуудын хурлын өрөө хүртэл нөлөөлж байдаг.

​Эмээ өвөөтэйгөө ойр өссөн хүүхдүүд сэтгэл гутралд бага өртдөг

Харин энэ талаар Пэйс их сургууль (Pace University)-ийн эрдэмтэд 186 насанд хүрсэн хүмүүст судалгаа явуулж, багадаа эмээ, өвөөтэйгөө хамтдаа амьдардаг байсан хүмүүсийн "EQ" бусдынхаасаа өндөр байгааг тогтоосон байна. Тэгвэл эмээ, өвөө нар хүүхдийг илүү эелдэг, харилцаа сайтай, бусдыг ойлгодог нэгэн болоход хэрхэн нөлөөлдөг вэ?

Ахмад настнууд найз нөхөд, ойр дотны хүмүүсээ жил ирэх тутам алдсаар байдаг бөгөөд тэтгэвэртээ гарснаар буйдан дээр сууж, зурагт үзэхээс өөр ажилгүй болдог. Харин ач зээ нар нь тэдэнд цоо шинэ амьдралыг бэлэглэдэг. Тиймээс тэд ач, зээ нартаа байж болох бүх хайраа зориулдаг байна. 

Түүнчлэн эмээ, өвөө болон ач зээ нар хоорондын сайхан харилцаа урт наслахад тустай. Энэ талаар судалгаанд оролцсон 70+ настай 500 гаруй ахмад настнуудын дунд ач зээтэйгээ ойр байдаггүй хүмүүс хамт амьдардаг хүмүүсээс нас барах эрсдэл өндөртэй байдаг нь тогтоогдсон байна. Мөн тус судалгаагаар урт наслах шалтгаан нь урам зоригтой, бусдад хэрэгтэй байгаагаа мэдрэх мэдрэмжтэй холбоотой гэдгийг мөн давхар тогтоосон юм. Тиймээс ахмадуудыгаа ядрах байх хэмээн хүүхдүүдээс тусгаарлалгүй харин ч илүү их цагийг өнгөрүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй.

Бусад сайн талууд:

  • Аав ээжүүдийн хүүхдүүдтэйгээ ярьж чаддаггүй зүйлсийг эмээ өвөө нар чаддаг.
  • Эмээ өвөө нар амьдралд хэрэгтэй үлгэр, түүх ярьж өгнө.
  • Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн туршлагатай учраас яавал илүү сайн бэ гэдгийг мэдэж байгаа.
  • Тэд хүүхдүүдээс огт анхаарлаа холдуулахгүй.

Эмээ, өвөө болон ач, зээ нарын харилцаа гэдэг хүн төрөлхтний дундах хамгийн онцгой харилцаануудын нэг юм. Тиймээс тэдний энэ харилцааг дэмжиж, хамтад нь илүү удаан байлгаарай.

Бусад сайн талууд:

53
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()