Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд

2018-12-07, 17:15
4,606

Судалгаагаар насанд хүрэгчид өдөрт дунджаар 2-4 цаг ухаалаг утсаа идэвхтэй ашигладаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Учир нь хүн ухаалаг утасныхаа дэлгэц рүү тонгойн харах үед хүзүүний урд болон ард хэсэгт ачаалал нэмэгддэг бөгөөд тэрхүү ачааллыг багасган, булчинг суллаж байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл хүзүүний өвчнөөс хэрхэн ангижрах вэ?

Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Теннисний бөмбөгөөр иллэг хий

Хэрхэн хийх вэ:

  • Теннисний бөмбөгөөр хүзүүнийхээ төгсгөл хэсэгт байрлуулан хоёр тал руу нь ээлжлэн даралттайгаар өнхрүүлнэ.
  • Хэрвээ зангирч товойсон зүйл мэдрэгдвэл тэр хэсэгтээ бөмбөгөө байрлуулан 20-30 секунд хүчтэй дараад үргэлжлүүлэн иллэгээ хийнэ.  

Үр дүн: Теннисний бөмбөг хүзүүний чангарсан булчинг суллаж, уян хатан байдлыг нь нэмэгдүүлнэ. 

Теннисний бөмбөгөөр иллэг хий

2 Нуман байрлал

Хэрхэн хийх вэ:

  • Хэвлийгээрээ газар хэвтээд эрүүгээрээ шалан дээр тулж, хоёр гараа биеийнхээ дагуу байрлуулна.
  • Хөлөө өвдгөөр нь нугалаад тавхайгаа өгзөг рүүгээ татна.
  • Шагайнаасаа хоёр гараараа барина.
  • Амьсгаагаа тайван авч, гаргангаа сайтар нумраад өгөөрэй. Тааз, цээжээ дээш өргөж, толгойгоо аль болох сайн гэдийлгэнэ.
  • 10 секунд энэ байрлалдаа байна.
  • Амьсгаагаа гаргангаа тайвнаар биеэ суллаж, эхний байрлалдаа шилжинэ.

Үр дүн: Нуман байрлал нь бөгтөр нурууг засаж, хүзүүний чангарсан булчинг суллана.

Нуман байрлал

3 Тэмээн байрлал

Хэрхэн хийх вэ:

  • Өвдгөлөж суугаад хоёр өвдгөндөө мөрний хэмжээтэй зай авна.
  • Гараа ташаан дээрээ аваад цээжээ цэх байлгана.
  • Нуруугаараа хойшоо гэдийнэ.
  • Гарын хоёр алгаа хөлийнхөө ултай нийлүүлнэ.
  • Толгойгоо гэдийлгээд энэ байрлалаа 30–60 секунд бариад эргэн эхний байрлалдаа шилжинэ.

Үр дүн: Тэмээн байрлал нь булчингийн ачааллыг багасгаж, амраана.

Тэмээн байрлал

4 Могойн байрлал

Хэрхэн хийх вэ:

  • Доошоо харж хэвтээд, нүүрээрээ шал руу хараарай. Хөлийн хуруунуудаа ч мөн шаланд хүргээрэй.
  • Хоёр гараа алгаар нь мөрнийхөө доор авчирч тавина.
  • Амьсгаа авангаа гараараа тулан цээжээрээ дээш босон толгойгоо гэдийлгэнэ. Гараа нугалахгүй бөгөөд нуруунд тань сунгалт мэдрэгдэх ёстой.
  • Энэ байрлалаа 15–30 секунд бариад эргээд эхний байрлалдаа шилжин, амьсгаагаа гаргаарай.

Үр дүн: Могойн байрлал нь хүзүүний урд талын булчинг суллаж, мөрийг цэхлэн, нурууны булчинг сунгаж өгдөг.

Могойн байрлал

5 Эрүүгээ хөдөлгөх дасгал

Хэрхэн хийх вэ:

  • Цэх суугаад хуруугаа эрүүн дээрээ авчраарай.
  • Чигээрээ харангаа толгойн уг хэсгээр сунгалт мэдрэгдтэл хуруугаараа эрүүгээ хойш нь дарна.
  • Энэ байрлалаа 5 секунд бариад эрүүгээ урагш түлхэнэ.
  • 10 удаа давтана.

Үр дүн: Энэ дасгал нь хөдөлгөөнийг чөлөөтэй болгож, хөшсөн хуянг суллан, хүзүүний булчинг амраана.

Эрүүгээ хөдөлгөх дасгал

6 Буланд хийх сунгалтын дасгал

Хэрхэн хийх вэ:

  • Өрөөний буланд хананаас 60 см зай аван зураг дээрх шиг байрлалтай зогсоно.
  • Алгаараа хананд тулан аажмаар мөрөө алгатайгаа параллель байрлалтай болтол нь сунгана.
  • Цээж болон мөрөндөө сунгалт мэдрэгдтэл байрлалаа хадгалаарай.
  • 30–60 секунд бариад эргээд анхны байрлалдаа шилжээрэй.

Үр дүн: Энэ дасгал нь хүзүүний булчинг сунгаж, хүзүү, мөр орчмын өвчинг намдаана.

Буланд хийх сунгалтын дасгал

7 Хүзүүний сунгалт

Хэрхэн хийх вэ:

  • Хүзүүний урд талын булчинг сунгахын тулд толгойгоо гэдийлгэж 15 секунд бариад толгойгоо цэх болгоорой. Дараа нь эрүүгээ цээжиндээ нааж мөн 15 секунд барина. Үүнийгээ 10, 10 удаа давтана.
  • Хүзүүний булчинг суллахын тулд толгойгоо баруун тийш гилжийлгэн баруун чихээ баруун мөрөндөө хүргээд 30 секунд барина. Мөн зүүн талруугаа 10, 10 удаа давтана.

Үр дүн: Хүзүүний сунгалт нь хүзүүг зөв байрлалтай байлгаж, булчинг сунгаж, амраахад тустай.

Хүзүүний сунгалт

Бонус: Ухаалаг утсаа хэрхэн зөв ашиглах вэ?

  • Утсаа нүдтэйгээ нэг түвшинд барь. Утасныхаа дэлгэц рүү харахдаа тонгойж болохгүй. Харин утсаа нүдтэйгээ ижил түвшинд байлгах хэрэгтэй.
  • 20-30 минут тутамд завсарлаарайУтсан дээрээ урт хугацаагаар хийх ажилтай байгаа бол 20-30 минут тутамд завсарлага авч, өөр зүйл рүү хараагаа шилжүүлээрэй. Өрөөн дотроо алхаж, хүзүүгээ хоёр тийш сунган суллаарай.
  • Ямар байрлалтай сууж байгаадаа байнга анхаарал хандуулАлхаж байхдаа нуруу, мөрөө цэх байлгахыг өөртөө сануул, юу ч хийж байсан эрүүгээ шалтай параллель байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй.
  • Чихэвч, чанга яригч ашиглаж ярьАль болох утас руугаа тонгойж харахгүй байхыг хичээ. Чихэвч, чанга яригч ашигла.
  • "Text Neck" аппликейшнийг ашигла. Хүзүү, нурууны буруу байрлалыг засахыг сануулна.

Бонус: Ухаалаг утсаа хэрхэн зөв ашиглах вэ?

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()