Сурталчилгаа (15)
Хаах

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид өдөр тутмын амьдралдаа ухаалаг утас, компьютер зэрэг боловсронгуй технологийг өргөнөөр ашиглах болсон. Гэвч ихэнх хүмүүс тэдгээр техникүүдийн талаар буруу ойлголттой байдаг бөгөөд чухам юу нь буруу гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үүднээс тэдгээр буруу ойлголтуудыг залруулах нийтлэлийг хүргэж байна. 

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

1 Бид бодохдоо: "Apple"-ийн бүтээгдэхүүнүүдэд вирус халддаггүй

Гэвч: Хүмүүс "Apple"-ийг вирусын хамгийн сайн хамгаалалттай гэж итгэж ирсэн. Харин энэ ойлголт нь ихэнх вируснүүд "windows" үйлдлийн системд зориулж хийгдсэн байдгаас үүдэлтэй байж болох юм. Гэтэл 2012 онд "Macbook"-д зориулж хийсэн "Zeta" вирус тархан хэдэн сая Macbook"-ыг вирустүүлсэн бөгөөд тус вирус нь "Windows" болон "Mac" үйлдлийн системүүдийн аль алинд нь чөлөөтэй нэвтэрч чадна. 

Бид бодохдоо: "Apple"-ийн бүтээгдэхүүнүүдэд вирус халддаггүй

3 "incognito" горим таны мэдээллийг бүрэн хамгаална

"Chrome", "Firefox" зэрэг интернэт хөтчүүд хэрэглэгчдэдээ "incognito" горимыг санал болгодог нь таны зочилсон вэбсайтуудад хувийн мэдээлэл тань хадгалагдахаас хамгаалдаг тохиргоо юм. Гэвч "incognito" горим таны бүх мэдээллийг нууцална гэж байхгүй. Учир нь та цахим орчинд холбогдсон л бол зочилсон сайт бүр таны мэдээллийг заавал хадгалж үлддэг гэдгийг санаж яваарай. 

"incognito" горим таны мэдээллийг бүрэн хамгаална

4 Утсыг удаан цэнэглэх муу

Бид заримдаа утсаа цэнэглэж орхиод унтчихдаг. Ингэх нь утасны батерейнд муугаар нөлөөлдөг гэх ойлголт байдаг ч сүүлийн үеийн утаснууд батерей дүүрсэн бол хүчдэлээс цэнэг авахгүй байх тохиргоотой болсон юм.

Утсыг удаан цэнэглэх муу

4 Бид бодохдоо: Утасны цэнэгийг дууссан үед л цэнэглэх ёстой

Гэвч: Утсыг хүссэн үедээ цэнэглэж болно. Учир нь утасны зай нь цэнэглэх хязгаартай байдаг бөгөөд хэрэв таны зай муудаж эхэлбэл тэр хязгаар нь давсан гэсэн үг юм. 

Бид бодохдоо: Утасны цэнэгийг дууссан үед л цэнэглэх ёстой

5 Бид бодохдоо: Мегапиксел өндөр байх тусам камер илүү сайн зураг авдаг

Гэвч: 12 болон 8 мегапикселтэй камеруудын хооронд үнэндээ онцын ялгаа байхгүй. Учир нь зургийн чанар мегапиксел бус камерын линзнээс хамаардаг. Линз том байх тусам чанартай зураг авч болно. 

Бид бодохдоо: Мегапиксел өндөр байх тусам камер илүү сайн зураг авдаг

6 Бид бодохдоо: Ухаалаг утасны дэлгэцийн нягтаршил өндөр байх тусам илүү чанартай

Гэвч: Ухаалаг утас үйлдвэрлэгчид дэлгэцийн нягтаршлаараа өрсөлдөх болсон. Гэвч хүний нүд 600х300-аас дээш нягтаршлыг сайн мэдэрч чаддаггүй учраас энэ нь тийм ч зөв шийдвэр биш юм. Харин "Apple" компани "iPhone" утасныхаа дэлгэцний нягтаршил бус өнгөн дээр илүү анхаардаг нь "iPhone"-ыг илүү нягтаршилтай харагдуулдаг байна. 

Бид бодохдоо: Ухаалаг утасны дэлгэцийн нягтаршил өндөр байх тусам илүү чанартай

7 Бид бодохдоо: Цэнэглэж буй "iPad"-аас "IPhone"-ыг цэнэглэж болохгүй

Гэвч: Цэнэглэгдэж буй "iPad"-ыг "IPhone"-той холбож давхар цэнэглэх нь аль алиных нь зайнд сөргөөр нөлөөлж болох ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарах нь тун ховор.

Бид бодохдоо: Цэнэглэж буй "iPad"-аас "IPhone"-ыг цэнэглэж болохгүй

8 Бид бодохдоо: Компьютероо хэрэглэхгүй бол заавал унтраах ёстой

Гэвч: Хэрвээ та түр гарах юм уу өөр зүйлд анхаарлаа хандуулах ёстой болсон бол компьютероо заавал унтраах гэсний хэрэггүй. Учир нь хэсэг хугацаа өнгөрсний дараа компьютер өөрөө хүлээлгийн горимд шилжиж илүү бага цахилгаан зарцуулах болно.

Бид бодохдоо: Компьютероо хэрэглэхгүй бол заавал унтраах ёстой

9 Бид бодохдоо: Соронз компьютерын санах ойд муугаар нөлөөлдөг

Гэвч: Соронз нь мэдээж компьютерын санах ойд нөлөөлж чадна. Гэхдээ ингэхийн тулд танд дор хаяж 100 мянган ваттын хүчин чадал бүхий аварга том соронз хэрэг болно. 

Бид бодохдоо: Соронз компьютерын санах ойд муугаар нөлөөлдөг

10 Бид бодохдоо: Утас тархины хорт хавдар үүсгэнэ

Гэвч: Гар утас тодорхой хэмжээний цацраг ялгаруулдаг ч одоогийн байдлаар гар утаснаас болж үүссэн хорт хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Бид бодохдоо: Утас тархины хорт хавдар үүсгэнэ

31
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()