Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл!

2018-12-08, 15:23
4,895

Өнөө үед бараг л айл бүхэнд байдаг печь буюу богино долгионы зуухны талаар сайн муу олон зүйл яригдах болсон. Мөн нэг талаараа цаганд хэмнэлттэй, амьдралыг гайхалтай хөнгөвчилж өгдөг учраас гэр ахуйн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт яах аргагүй тооцогдох нь зөв юм. Гэвч нөгөө талаас авч үзвэл ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Иймд та бүхэнд богино долгионы зуухны талаар хамгийн их сонирхол татдаг асуултуудад хариу өгч, учир шалтгааныг нь тайлбарласан баримтуудаас хүргэе.

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Богино долгионы зуух хэрхэн ажилладаг вэ?

Юуны өмнө нэрнээс нь эхэлье. Богино долгион гэдэг нь ердийн радио долгионтой адилхан, гэхдээ туулах зай богино, үйлчлэх хүч ихтэй гэж энгийнээр ойлгож болно. Радио долгионы нэгэн адил цахилгаан соронзон цацрагаас үүсэх бөгөөд орон зайг гэрлийн хурдаар туулдаг. Тэгвэл хоол хүнсийг яаж халаадаг юм бол?

Товчхон тайлбарлавал хүнсний бүтээгдэхүүн дэх молекулууд энгийн үед энерги ихтэй бүс рүү чиглэж эмх цэгцтэйгээр эгнэн байрладаг. Харин богино долгион үйлчлэх үед тэдгээр молекулууд хөдөлгөөнд орж, хоорондоо мөргөлдсөнөөр бодисын халах явц үүсдэг байна. 

1946 онд Америкийн инженер Перси Спенсер богино долгионы халаах чадварыг ажиглаж судалсныхаа дараа анхны богино долгионы зуухыг бүтээж патент авч байжээ. Эхэн үедээ тэдгээр зуухнууд зогсож буй хүн шиг өндөртэй, 350 кг хүртэл жинтэй байсан аж.

Богино долгионы зуух хэрхэн ажилладаг вэ?

2 Халаасан хоол яагаад дотроо хүйтэн гарч ирдэг вэ?

Цахилгаан соронзон долгионыг далайн давлагаатай зүйрлэн ойлгож болно. Давлагаа хэдийгээр усны гадарга хэсэгт хүчтэй ч гүнд нь бараг байдаггүй шүү дээ. Богино долгионы зууханд хоол халаахад энэ үзэгдэл мөн адил ажиглагддаг байна.

Халаасан хоол яагаад дотроо хүйтэн гарч ирдэг вэ?

3 Төмөр сав суулга, хүрээтэй аягыг яагаад богино долгионы зуух руу хийж болохгүй вэ?

Хариулт нь маш энгийн. Богино долгион металлыг нэвтэрч чаддаггүй аж. Түүнчлэн алтлаг хүрээтэй аяга тавганд металлын агууламж мөн адил байгаа тул печь рүү хийсэн тохиолдолд ажиллагаанд нь саатал учруулах, цуурч хагарах асуудал гардаг байна.

Төмөр сав суулга, хүрээтэй аягыг яагаад богино долгионы зуух руу хийж болохгүй вэ?

4 Хүнсний ямар бүтээгдэхүүнийг богино долгионоор халааж болохгүй вэ?

Битүүмжилсэн ямар ч бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халааж болохгүй. Ууршилт эрчимтэй явагдсанаар бүтээгдэхүүний дотоод даралт хэт ихсэж, улмаар тэсрэх, буудах нөхцөлийг бүрдүүлдэг. 

Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, навчит ногооны шим тэжээлийг богино долгион алдагдуулдаг учир тэдгээр бүтээгдэхүүнүүдийг халаахгүй байх нь зүйтэй. 

Хүнсний ямар бүтээгдэхүүнийг богино долгионоор халааж болохгүй вэ?

5 Богино долгионы зуух хоолыг шарах шүүгээнээс хурдан болгодгийн учир юу вэ?

Шарах шүүгээ нь агаарыг халааж дулааны энерги үүсгэх зарчмаар ажилладаг. Харин богино долгионы зуух нь хүнсэн дэх элементүүдийг (ус, агаар гэх мэт) дараалж бус нэгэн зэрэг халаадаг тул хоолыг шарах шүүгээнээс илүү хурдан хугацаанд болгодог байна.

Богино долгионы зуух хоолыг шарах шүүгээнээс хурдан болгодгийн учир юу вэ?

6 Богино долгионы зуухны хаалгыг нь нээлттэйгээр ажиллуулбал юу болох вэ?

Богино долгион нь техник хэрэгслүүдийн ялгаруулдаг микросхем урсгалтай эсрэгцдэг тул үр дүнд нь гар утсыг эвдэлж, дискийг хайлуулж, тэр ч байтугай гэрлийн чийдэнг асаах хэмжээний хүчтэй энерги үүсдэг. Хүний биед ч бас сөрөг нөлөөтэй тул богино долгионы зуухны хаалганы битүүмжлэл найдвартай эсэхийг сайтар шалгаж байж худалдаж авах хэрэгтэй.

Богино долгионы зуухны хаалгыг нь нээлттэйгээр ажиллуулбал юу болох вэ?

Энэ мэтийн аюултай зүйлс тохиолдож болох ч ихэнх эрдэмтэд богино долгионы зууханд халаасан хүнсийг идэх нь ямар ч аюулгүй гэж үздэг байна. Богино долгион нь хуримтлагддаггүй, хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвх үүсгэдэггүй нь нэгэнт тодорхой болсон зүйлс юм.

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()