Орондоо шээдэг хүүхдийн асуудлыг шийдэх үр дүнтэй аргууд

2018-12-10, 11:17
2,766

Судалгаанаас харахад 4-7 настай хүүхдүүдийн дунд орондоо шээх нь нийтлэг асуудал хэвээр байгаа бөгөөд тус насны хүүхдүүдийн 15% нь долоо хоногт 2 удаа орондоо шээдэг гэж гарчээ. Хэрвээ таны хүүхэд тэрхүү 15%-ийн нэг нь бол юуны өмнө орондоо шээх нь хэвийн үзэгдэл гэдгийг тогтоож аваарай. Мөн ирээдүйд зүгээр болох байх гэж найдан орхихын оронд дараах зүйлсийг хийгээрэй.

Орондоо шээдэг хүүхдийн асуудлыг шийдэх үр дүнтэй аргууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Унтахын өмнө уух зүйлсийг нь багасга

Шөнө унтаж байхад нь давсаг нь чинэрч, шээсийг нь хүргэхгүйн тулд унтахаас нь өмнө шингэн зүйл бага өгөөрэй. Өглөө болон өдрийн цагаар ус сайтар уулгаад орой болоход аажмаар багасгах хэрэгтэй. Мөн унтахынх нь өмнө бие засуулж байх нь зүйтэй. Үүнийг орой бүр хэвшил болгоорой.

Унтахын өмнө уух зүйлсийг нь багасга

2 Давсгийг цочроодог зарим төрлийн хүнсийг хүүхэддээ бүү өг

Зарим төрлийн хүнс хүүхдийн давсгийг чинэргэдэг бөгөөд бага насны хүүхэд давсгаа барьж чаддаггүйн улмаас унтаж байхдаа шээчихдэг байна. Хэт хүчиллэг хүнс буюу нимбэг, жүрж, хан боргоцой, алим гэх мэт жимснүүдийг бага идүүлж байвал сайн. Мөн цагаан идээ буюу сүү, тараг, аарц зэрэг нь хүүхдийн нойрыг их хүргэдгээс болж давсаг нь чинэрсэн ч хүүхэд нойрноосоо сэрж чаддаггүй байна. Мөн хэт их сахар, кофейн агуулсан халуун шоколад, цай, кола гэх мэт хүнсийг бүү өгөөрэй.

Давсгийг цочроодог зарим төрлийн хүнсийг хүүхэддээ бүү өг

3 Бие засах цаг гаргах

Хүүхэд байхдаа бид илүү бат бөх унтдаг учраас давсаг чинэрч байсан ч сэрж чаддаггүй. Тиймээс шөнө дунд бие засах цаг гаргаж албаар хүүхдээ сэрээж ариун цэврийн өрөө оруулаарай. Үүнийг хэвшил болгосноор хүүхдийг давсгаа чинэрэхэд өөрөө сэрж, шээдэг болоход тустай. Мөн хүүхдээ өдрийн цагаар ямар давтамжтайгаар шээж байгааг ажиглаарай. Жишээ нь өдөрт 7 удаа 3 цаг тутамд шээж байвал та шөнийн цагаар 3 цаг тутамд сэрээж шээлгэх хэрэгтэй. Ингээд 7 хоногийг орондоо шээлгүй өнгөрүүлснийх нь дараа сэрээхээ болиод үз. Үр дүнд нь хүүхэд өөрөө сэрээд шээдэг болсон байх болно.

Бие засах цаг гаргах

4 Магнийг нь нэмэгдүүл

Үндэсний клиникийн төвийн судалгаагаар хүүхдийн биед магни дутагдсанаар шөнө орондоо шээдэг байна. Учир нь магнийн дутагдлаас болж мэдрэлийн системийн хариу үйлдэл удааширдаг бөгөөд үүнээс болж хүүхдүүд давсаг нь чинэрсэн ч босож, ариун цэврийн өрөө ордоггүй байна. Гэхдээ та хүүхэддээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм зэргийг өгөх шаардлагагүй. Харин магниар баялаг гүнждийн үр, авокадо, гадил, салмон загас, дүфү зэргийг идүүлээд байхад л хангалттай. 

Магнийг нь нэмэгдүүл

5 Тэмдэглэл хөтөл

Хүүхдээ сайтар ажиглаж, тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр өдөр бүр хийдэг дадал зуршил, иддэг хоол, сэтгэл хөдлөл, оюуны чадамж гээд олон зүйлд дүгнэлт хийх боломжтой болно. Мөн юунаас болж орондоо шээгээд байгааг нь мэдэх хувилбарууд ч танд харагдаж магадгүй.

Тэмдэглэл хөтөл

6 Хүүхэдтэйгээ ярилц

Орондоо шээдэг талаар нь биш шүү. Харин сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдлынх нь талаар асууж ярилцах хэрэгтэй. Өөр сургууль руу шилжих гэх мэт өөрчлөлтүүд амьдралд нь тохиолдоод байгаа бол орондоо шээж байгаагийнх нь шалтгаан болж байж болно. Тиймээс хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, сэтгэлийг нь зовоосон зүйлийг шийдчихвэл орондоо шээхээ болих боломжтой.

Хүүхэдтэйгээ ярилц

7 Тэднийг шагна

Юуны өмнө эерэг арга хэрэглэх нь зүйтэй гэдгийг сануулъя. Давсгаа хянаж орондоо шээгээгүй үед нь хүүхдээ шагнаж болно. Гэхдээ нөгөө талаас энэ арга тэднийг сэтгэлээр унагаж магадгүй гэдгийг бодолцоорой. Учир нь орондоо шээж байгаагаа хянаж чадахгүй байвал тэд сэтгэлээр унаж, харин ч энэ арга эргээд муугаар нөлөөлж мэднэ. Тиймээс шууд орондоо шээгээгүйн төлөө бус үүнтэй холбоотой зүйлсийг сайн хийснийх нь төлөө шагнаж болох юм. Жишээ нь:

  • Өглөө сайтар ус ууж харин оройд уух усаа багасгасных нь төлөө
  • Таны өгсөн магниар баялаг хоолыг сайн идсэнийх нь төлөө шагнаж болно.

Тэднийг шагна

8 Хариуцлага үүрүүлж урамшуул

Жижиг гэлтгүй зарим зүйл дээр хүүхэддээ хариуцлага үүрүүлж, бие даасан байлгаж, урам зориг өгч байвал сайн. Хэрвээ хүүхэд тань орондоо шээчхээд гэмшиж, ичиж байвал түүнд найрсаг хандаж, хэрхэн орны даавууг солих талаар зааж, солиход нь туслаарай. Мөн өмссөн хувцсаа сольж, угаахад нь бас туслах хэрэгтэй. Энэ нь хүүхдүүдийг танд баярлаж, талархахад сургахаас гадна орондоо шээхгүй байх нь өөрийнх нь хариуцлага гэдгийг ухамсарлахад тусална.

Хариуцлага үүрүүлж урамшуул

Хэзээ эмчид хандах вэ?

Эхэнд дурдсанчлан хүүхэд орондоо шээх нь хэвийн үзэгдэл хэдий ч ямар ч арга хэмжээ авч, цаг хугацаа өнгөрсөн ч зогсохгүй байвал мэргэжлийн эмчид очиж үзүүлээрэй. Жишээ нь:

  • Хүүхэд тань 5-аас дээш настай хэрнээ өдөр, шөнийн алинд ч өмдөндөө шээчхээд байвал
  • 7-оос дээш настай хэрнээ орондоо шээхээ болихгүй байвал
  • 5-аас дээш настай бөгөөд орондоо шээхээ больсон байсан ч ахин гэнэт орондоо шээгээд эхэлбэл

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()