Бүсгүй танд эдгээр мэдрэмж төрж байгаа бол эрчүүдээс түр зайгаа барь!

Магадгүй танд бичдэг, болздог, уулздаг гээд олон залуу байдаг ч хосын харилцаандаа нэг л амжилт олохгүй байна уу? Энэ мэтчилэн өөртөө хос хайж, хоёрын хооронд явсаар залхаж байна уу? Тэгвэл хэсэг хугацаанд ганц бие амьдралаар амьдраад үзвэл ямар вэ? Ямартай ч та болон таны болзсон залуу дараах үйлдлийг гаргаж л байвал та түүнтэй дахиж уулзах хэрэггүй. 

Бүсгүй танд эдгээр мэдрэмж төрж байгаа бол эрчүүдээс түр зайгаа барь!

1 Танд сонирхолгүй санагдах

Болзсон залуу тань өөрөө өөртөө л сонирхолтой зүйлийг ярьж таныг залхаадаг уу. Харин энэ бол харилцан яриа огтоос биш бөгөөд танаас асуулт асуухгүй байна гэдэг тэр залууг тийм ч мэдрэмжтэй биш гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Болзооны төгсгөлд залуу таныг хүйтэн сэтгэлтэй, сонирхолгүй эмэгтэй гэж дүгнэж ч магадгүй.

Тухайн хүн танд сонирхолтой санагдаагүй учраас л та түүний яриаг анхаарч сонсоогүй гэдгийг тэд ойлгодоггүй. Хэрвээ бусад үйл хөдлөл, үг ярианд нь ч таны сэтгэл хөдлөхгүй байвал энэ харилцааг цааш үргэлжлүүлэх хэрэггүй. Гэхдээ юм бүхэн утгагүй санагдах нь сэтгэл зүйн эмгэг байж болох талтай учир өөртөө ч мөн анхаарал хандуулаарай. 

Танд сонирхолгүй санагдах

2 Та ганцаардлаас айж байгаа учир болзоонд явдаг

Ихэнх хүмүүст ганцаараа кино үзэх, ресторанд орох нь утгагүй мэт санагддаг. Тэгвэл таны болзооны утга учир зөвхөн ганцаараа байхаас л айсандаа хийж байгаа үйлдэл юм биш биз. Хэрвээ та үнэхээр ганцаардлаас айж болзоонд явж байгаа бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, сонирхолтой хоббитой болох хэрэгтэй.

Өөрөө өөрийнхөө сонирхлыг олсон хүний хувьд ганцаараа кино эсвэл үзэсгэлэнд явах нь энгийн л үзэгдэл. Үүнээс гадна тэд хэнтэй ч хамаагүй болзоонд явдаггүй.

Та ганцаардлаас айж байгаа учир болзоонд явдаг

3 Эрчүүд танд таалагддаггүй

Та бүх эрчүүдийг адилхан гэж боддог уу? Магадгүй таны өмнөх харилцаа тийм ч аз жаргалтай төгсөөгүй байж болох юм. Үүнээс болоод та бүх эрчүүдийг адилхан гэж дүгнээд эсрэг хүйстнээ зэвүүцдэг болсон байж болно. Тиймээс танд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож өөрөө өөртөө эдгэрэх зай олго.

Эрчүүд танд таалагддаггүй

4 Та гомдоллодог

Санхүүгийн асуудал, эрүүл мэндийн асуудал, ажил дээрх асуудал гээд бүхий л шалтгаанаа та анхны болзоон дээрээ тоочих хэрэггүй. Эрэгтэй хүний амьдралд ч гэсэн өөрийн гэсэн асуудал байдаг учир тэрээр болзоондоо ядаж тайван байхыг хүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй бүсгүй минь. Тиймээс анхны болзоон дээр бус харин илүү дотно харилцаатай болсон үедээ энэ асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдвэрлээрэй.

Та гомдоллодог

5 Та хуучин найз залуугаасаа салж чадахгүй байгаа

Хэдийгээр та хоёр аль эрт салсан ч өмнөх харилцаагаа орхиж чадахгүй л байна уу. Тэгвэл хүн бүрийг өмнөх найз залуутайгаа харьцуулахгүйн тулд экс хайраа мартах цаг нь болжээ. Тиймээс хүн бүр өөр бөгөөд хэрвээ та өмнөх харилцаагаа одоог хүртэл мартаагүй бол өөр нэгнийг гомдоохоосоо өмнө ганцаараа хэсэг амьдарсан нь дээр.

Та хуучин найз залуугаасаа салж чадахгүй байгаа

6 Та болзоонд явсаар байгаад залхсан

Болзооноос ирээд та гэнэтхэн болзсон залуугийнхаа царайг ч тодорхой санаж чадахгүй байна уу? Энэ бол таны хэт олон болзоонд явсантай холбоотой. Мягмар гаригт Батаатай болзоонд явж, лхагва гаригт Болдоотой зугаалж, харин пүрэв гаригт Баатраатай болзохоор төлөвлөж байна уу? Энэ тохиолдолд та болзоот залуусынхаа нэрийг мартах бол энгийн л үзэгдэл. Тиймээс үргэлж асуусан болгонд нь зөвшөөрөөд байхын оронд таалагдсан нэг хүнтэйгээ л уулзсан дээр. 

Та болзоонд явсаар байгаад залхсан

7 Болзсон хүмүүс тань хоорондоо адилхан байна уу?

Охидын хувьд жинхэнэ эр хүн гэдгийг ааваараа төсөөлдөг учир тэд болзоонд явахдаа аавтайгаа ижил хүнийг сонгодог. Тиймээс л бидний анхаарлыг нэг төрлийн эрэгтэй татдаг юм. Энэ нь гадаад төрхөнд ч хамааралтай. Хэрвээ та хосоо сонгох тал дээр алдаа гаргаад байвал мэргэжилтэнд хандаж үзээрэй.

Болзсон хүмүүс тань хоорондоо адилхан байна уу?

8 Та хэнтэй уулзахаа эртнээс мэдэж байгаа

Та эрчүүдийн ирээдүйд хийх алхмыг маш сайн мэддэг учир өөрийгөө "эрчүүдийн мэргэжилтэн" гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ та эрчүүдийн ганцхан занг л ажиглаж хардаг байж болох юм. Тиймээс л та яарсан шийдвэрийг гаргадаг болов уу. Сайхан харилцаанд хосуудын аль алиных нь зан байдал нөлөөлдөг учир таны гаргадаг нэг төрлийн зан бат бөх харилцаа үүсгэхэд саад болдог байж болно.

Та хэнтэй уулзахаа эртнээс мэдэж байгаа

9 Та эрчүүдээс хамааралтай

Эрэгтэй хүний нөмөр нөөлгийг юутай ч зүйрлэшгүй. Гэлээ гэхдээ гээд та амьдралдаа эр хүнгүй л бол болохгүй байгаа мэт аашлах хэрэггүй. Таныг халамжилдаг залуу, цагдан хорьдог залуу хоёрын ялгааг мэдсэн цагтаа л хэн нэгэнтэй тогтвортой харилцаа үүсгэ.

Та эрчүүдээс хамааралтай

10 Харилцаа тань өөр түвшинд орж эхлэнгүүт та харьцахаа больдог

Та хэн нэгэнтэй танилцаад хэд хэдэн болзоонд явсан байж болно. Гэвч харилцаа тань гүнзгийрч эхэлмэгц та яагаад ч юм түүнтэй харилцах хүсэлгүй болж, өөрийгөө түгжиж байна уу? Сэтгэл судлаачид үүнийг хариуцлага хүлээх айдас гэж нэрлэдэг.  Гэр бүлийн харилцааны таагүй байдал, өмнөх харилцааны таагүй байдал, өөртөө итгэх итгэлгүй байдал зэргээс хамаарч та эрчүүдтэй илүү дотно болохыг хүсдэггүй байж болох юм. Тиймээс энэ асуудлыг та сэтгэл зүйчтэй хамтарч шийдвэрлэх хэрэгтэй.

Харилцаа тань өөр түвшинд орж эхлэнгүүт та харьцахаа больдог

Шинэ хамтрагч хайх хэрэгтэй болсныг хэрхэн мэдэх вэ?

Ингээд та хэсэг хугацаанд пауз авахаар шийдсэн үү? Энэ хугацаагаа та өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсрол авахад зориулж байж болох юм. Өөрийгөө бүрэн гүйцэд нээсний дараа та бат бөх харилцааг тогтоож чадна.

Хамгийн гол нь удаан хугацааны турш ганцаараа байх хэрэггүй. Удаан хугацааны турш ганцаараа байх нь сэтгэл зүй болон эрүүл мэндэд хор хөнөөлтэй хэмээн сэтгэл судлаачид үздэг. Тиймээс заримдаа өөрийнхөө дотор юу болж байгааг олж мэдэхийн тулд цаг хугацааг зарцуулсан нь илүү үр дүнтэй байх болно.

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()