Хоол хийх ажлыг хөнгөвчилж таны цагийг хэмнэх ухаалаг аргууд

2018-12-15, 14:28
2,263

Заримдаа бид галын өрөөнд олон цагаар хоол хийхээс халширдаг. Тиймдээ ч доорх хэдэн зүйлийг мэдээд авчихсан байхад та хоолыг илүү амттай болгож, гэр бүл, найз нөхдийнхөө дунд сайн тогооч гэсэн нэрийг ч зүүж чадна.

Хоол хийх ажлыг хөнгөвчилж таны цагийг хэмнэх ухаалаг аргууд

1 Тослог багатай бяслагтай сүмс хийх

Цагаан брокли нь крем, сүү ашиглахгүйгээр соусыг өтгөн болгоход тань тусална. Хэрхэн бэлтгэх жорыг энэ холбоосоор орж хараарай.

Тослог багатай бяслагтай сүмс хийх

2 Авокадог шинээр нь хадгалах

Авокадо амархан борлочихдог шүү дээ. Харин шинээр нь хадгалахад тань яс нь чухал бөгөөд авокадог хоёр хуваагаад ястай хэсгийг нь хүнсний скотчоор бүрж хадгалаарай.

3 Өргөст хэмхийн “насыг уртасга”

Өргөст хэмх амархан зөөлөрч, шалчийчихдаг шүү дээ. Тэгвэл хуурай сальфетканд боогоод хөргөгчид хийвэл шинээр нь удаан хадгалах боломжтой. Хүнсний скотч хэрэглэсэн ч болно.

Өргөст хэмхийн “насыг уртасга”

4 Улаан лооль хальслах

Улаан лоолийг арилгах хэд хэдэн төрлийн арга байдаг. Тэдний нэг нь халуун гал дээр 15-20 минут байлгах бөгөөд халууны нөлөөгөөр хальс нь хатаж, хорчийн шүүслэг хэсэг нь үлддэг. Өөр бусад аргуудыг энэ холбоосоор орж уншаарай.

Улаан лооль хальслах

5 Анар жимсийг задлах

Анар задлах нь бидний бодсоноос ч амархан шүү. Доорх бичлэгээс харж байгаад зөв газраа зүсэж, хэд тогшиход л болоод явчихна.

6 Бор сахарыг хэрхэн зөв хадгалах вэ?

Бор сахарт хөөсөн чихэр хийж хадгалснаар шахагдахаас сэргийлнэ.

Бор сахарыг хэрхэн зөв хадгалах вэ?

7 Хөлдүү махыг хурдан гэсгээх

Хөлдүү махыг гялс гэсгээх шаардлага бидэнд зөндөө гардаг. Үүний тулд танд цагаан цуу буюу уксус байхад л хангалттай. Махаа уутанд хийгээд дээрээс нь бага зэрэг цагаан цуу хийгээрэй. Цагаан цуу нь махны температурыг бууруулахын хажуугаар зөөлрүүлнэ.

Хөлдүү махыг хурдан гэсгээх

8 Жороо өөрт эвтэйхнээр байрлуул

Хоолны жорын ном харж хоол хийж үзсэн бол та ямар эвгүйг нь мэдэх байх тийм үү? Хуудсаа эргүүлэхийн тулд гараа угаах, хоолны орцоо номон дээрээ асгах, хоол хийж байхад дараагийн алхмаа харахын тулд завсарлах гээд олон төвөгтэй зүйлс гардаг. Үүнийг үгүй хийхийн тулд жорын номоо өлгүүрээс өлгөөд харааныхаа төвшинд байлгаарай.

Жороо өөрт эвтэйхнээр байрлуул

9 Гамбанзаа бүү гулсуул

Ганбанзыг ширээн дээр хөдөлгөөнгүй байрлуулахын тулд доор нь чийгтэй алчуур дэвсээрэй.

Гамбанзаа бүү гулсуул

10 Эрдэнэ-шишийг ингэж цэвэрлэ

Эхлээд эрдэнэ-шишээ 2 минут гаруй богино долгионы зууханд хийвэл хальсалж, цэвэрлэхэд амархан болно.

Эрдэнэ-шишийг ингэж цэвэрлэ

11 Юүлүүр хийх

Давс, сахар, перец гэх мэт нунтаг бүтээгдэхүүнийг савлах хэрэгтэй болбол энэ арга таныг мэргэжилтэн мэт л харагдуулах болно. Жижиг юүлүүр байхгүй бол дугтуйны битүү булантай талыг хайчилж аваад хэрэглээрэй.

Юүлүүр хийх

12 Сонгиныг нулимсгүй арилгах

Хүн бүр сонгино арилгахад нулимс гардаг гэдгийг мэддэг. Зарим хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл болсон байдаг ч үнэндээ хэцүү шүү дээ. Тиймээс ганбанзныхаа дэргэд лаа асаагаад  тавихад нулимс гарахгүй. Сонгиныг зөв хэрчих техникийг доорх бичлэгээс үзээрэй.

13 Өрөөний температурын өндөг

Зарим хоолны жорд өрөөний температурын өндөг хэрэглэх хэрэгтэй байдаг. Үүний тулд хөргөгчид байсан өндгөө хэдэн цагийн өмнө гаргаж тавих шаардлагагүй. Харин бүлээн усанд хэдэн минут байлгахад л хэрэглэх боломжтой болно.

Өрөөний температурын өндөг

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()