"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо!

“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд  БНХАУ-ын Санья хотод болж ялагчаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөв. Финалын шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарсан билээ.

"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо!

Харин энэ жилийн "Дэлхийн мисс"- ээр 26 настай Ванесса Понсе Леон (Vanessa Ponce de Leon) хэмээх Мексик улсын гоо бүсгүй тодорсон юм. Ингээд та бүхэндээ энэ жилийн "Дэлхий мисс" наадмын торгон агшнуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу.

"Miss World" бол дэлхийн хамгийн томд тооцогдох гоо бүсгүйн тэмцээн бөгөөд тус тэмцээнд бүсгүйчүүд авьяас ур чадвар, спорт, хүмүүнлэгийн үйлс зэрэг олон шалгуураар өрсөлддөг. 

Харин энэ жилийн "Дэлхийн мисс"-д "Ta Дэлхийн мисс хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсноор бусдад хэрхэн тусламжийн гараа сунгах вэ?" хэмээх асуултыг тавьсан байна. 

5 "Дэлхийн мисс 2018" тэмцээний тавдугаар байранд Беларусь улсын мисс орлоо

Беларусь улсыг төлөөлөн энэ жил 20 настай Мария Васильевич (Maria Vasilevichv) оролцсон бөгөөд тавдугаар байранд орж эх орноо баярлуулав. Мэдээж тэрээр "Европ тивийн мисс" хэмээх хүндэтгэлийг авсан юм.

"Дэлхийн мисс 2018" тэмцээний тавдугаар байранд Беларусь улсын мисс орлоо

4 "Дэлхийн мисс"-ийн дөрөвдүгээр байранд Ямайк улсын мисс тодорлоо

Дөрөвдүгээр байранд Ямайк улсыг төлөөлж оролцсон 23 настай Кадия Робинсон (Kadijah Robinson) бүсгүй тодорчээ. 

"Дэлхийн мисс"-ийн дөрөвдүгээр байранд Ямайк улсын мисс тодорлоо

3 Гуравдугаар байранд Африкийн Уганда улсын мисс тодорлоо

"Африкийн Мисс"-ийн эзэн болсон 22 настай Квин Абенакё (Quiin Abenakyo) нь нэр хүндтэй байрын эзэн болсон нь Уганд улсын хувьд анхных юм.

Гуравдугаар байранд Африкийн Уганда улсын мисс тодорлоо

2 "Дэлхийн мисс 2018" тэмцээний дэд байранд Тайланд улсын мисс оржээ

Тайланд улсыг төлөөлж оролцсон 26 настай Николин Пичапа Лимснукан (Nicolene Pichapa Limsnukan) тус тэмцээний дэд байранд орсон юм. Мөн тэрээр "Ази тивийн мисс"-ээр тодорсон нь гайхалтай.

"Дэлхийн мисс 2018" тэмцээний дэд байранд Тайланд улсын мисс оржээ

1 "Дэлхийн мисс 2018"-аар Мексик улсын гоо бүсгүй тодорлоо

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэхүү 68 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Лион тодорсон юм. Тэрбээр 172 см өндөр бөгөөд бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бүсгүй юм. Мексикт бага насаа өнгөрүүлсэн тэрбээр 22 настайдаа Мексикийн топ модел тэмцээний 5 дахь цувралын ялагч болж олонд танигдан загварын амьдралаа амжилттай эхлүүлж байжээ. 

"Дэлхийн мисс 2018"-аар Мексик улсын гоо бүсгүй тодорлоо

Өнгөрсөн жилийн "Дэлхийн мисс" Энэтхэг улсын гоо бүсгүй тэргүүн байрын эзэнд титмийг нь зүүж байна

Танд "Дэлхийн мисс" Ванессагийн энгийн, ялдам зургуудаас танилцуулж байна

"Дэлхийн мисс" шалгаруулах торгон агшин 

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()