Хүнийг инстаграмын зургаар нь шинжиж болно!

Инстаграм нь өдгөө 500 гаруй сая гишүүнтэй зураг болон дүрс бичлэг хуваалцах дэлхийн хамгийн том платформуудын нэг болсон төдийгүй хэрэглэгчид нь өөрсдийн гэсэн "соёл"-ыг хүртэл бий болгоод амжжээ. Харин та тэрхүү "соёл"-ыг нь сайн ойлгож чадвал тухайн хэрэглэгчдийн дотоод мөн чанар болоод амьдралын хэв маягийг нь бүрэн шинжилж чадна. Ингээд хамтдаа инстаграмын тусламжтайгаар хэрхэн хүнийг шинжих тухай мэдээллийг сонирхъё.

Хүнийг инстаграмын зургаар нь шинжиж болно!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Өнгө бүгдийг хэлнэ

  • Өмнөд Солонгосын Сон Жун Ван их сургуулийн эрдэмтэд 179 хүний 25,394 зургийг судалсны үндсэн дээр тод өнгийн филтертэй зурагтай хүмүүс ихэвчлэн нийтэч зантай, хосын харилцаатай байдгийг тогтоожээ.
  • Мөн Харвард болон Вермонтын их сургуулийн эрдэмтэд хамтран 43,950 зургийг шинжилж үзсэний үр дүнд сошиал ертөнцөд зураг их байрлуулдаг хүмүүс сэтгэл гутралд өртөмтгий байдгийг илрүүлсэн байна. Тэдгээр хүмүүс хар цагаан эсвэл хар бараан филтер зурган дээрээ ашигладаг ажээ. 
  • Судлаачид өөрийн найз залуу болон найз бүсгүйтэйгээ байгаа зургаа ойр ойрхон инстаграм дээрээ оруулж байгаа хүмүүсийн харилцаа нь асуудалд орсон байдаг гэж үзсэн байна. 

Өнгө бүгдийг хэлнэ

2 Хоолны зураг

  • Инстаграм дээр эрүүл хоолны зураг харах нь хүмүүсийг илүү эрүүл хооллоход нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байна.

Хоолны зураг

3 Нас ба инстаграм

  • Лондон хотын их сургуулийн эрдэмтэд 25-аас доош насны хүмүүс зурган дээрээ инээмсэглэх нь бага харин 25-аас дээш насныхан байнга инээмсэглэдэг болохыг тогтоожээ. 
  • Интаграм хэрэглэгч нар ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлдэг ч ганцаарддаггүй байна.

Нас ба инстаграм

4 Селфи хуваалцах

Өөрсдийн авсан селфиг байнга хуваалцдаг хүмүүс бүгд сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг ч тэдний зарим нь огт өөр шалтгааны улмаас селфиддэг ажээ. Тэдгээр хүмүүс гурван бүлэгт хуваагддаг.

  • Харилцан яриа өдөгч - Эдгээр хүмүүс өөрсдийн хийсэн зүйлээ бусадтай хуваалцаж санал бодлыг нь сонсохыг хүсдэг. /Жишээ нь: Би өнөөдөр сонгуульд саналаа өглөө, та нар хэнд саналаа өгсөн бэ?/
  • Тэмдэглэл хөтлөгч - Эдгээр хүмүүс зүгээр л амьдралын мөч бүрээ зурган дээр хадгалж авч үлдэхийг хүсдэг.
  • Өөрийгөө сурталчлагч - Эдгээр хүмүүс өөрсдийн хийж, хэрэглэж байгаа зүйлсээ бусдад гайхуулах маягаар нэрд гарахыг оролддог. Ийм төрлийн хүмүүсийн зарим нь олны танил болж өөрсдийн инстаграмаар дамжуулан бараа бүтээгдэхүүн сурталчилж мөнгө олох нь ч бий. 

Селфи хуваалцах

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()