“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Өнөөдөр Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр (ТоС) Монгол улсад хэрэгжиж эхэлсний 5-н жилийн ойн форум “ТоС банкны салбараас хүрээгээ тэлэх нь” сэдвийн хүрээнд Туушин зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Форумын хэлэлцүүлгээр дараах сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийгдэж, мэдээлэл солилцлоо.

“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

  • Хамтын хичээл зүтгэлээр бүтсэн ТоС-ийн 5-н жил ба ирээдүй;
  • “Ногоон банк, санхүү буюу” өнгөрсөн 5-н жилийн хугацаанд Монгол улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд ногоон зээлийг санхүүжүүлж эхэлснээр байгаль орчин, цаг уурт хэрхэн эерэгээр нөлөөлж буй талаар;
  • ТоС-ийн Үндэсний замын зураг төслийн танилцуулга;
  • ТоС-ийн “Онлайн сургалтын систем”-ийг амжилттай нэвтрүүлж буй талаар зэрэг сэдвүүдийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Форумыг Монголын банкны холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо болон 2016, 2017 оны Шилдэг ТоС байгууллага, 2018 оны Тогтвортой санхүүжилтийн манлай банк Худалдаа, хөгжлийн банк хамтран зохион байгуулсан юм.

Ногоон хөгжлийг дэмжигч 
Худалдаа хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.