Сурталчилгаа (15)
Хаах

Суут ухаантнуудын ер бусын амьдрал болоод ухаангүй гаж үйлдлүүд

Латин хэлний "Genius" буюу "Суут" гэдэг үг нь авьяас, сэтгэлгээний хамгийн өндөр зэрэглэл хэмээх утгыг илтгэж байдаг. Мэдээж хүн бүр суут хэмээн нэрлэгдэж чадахгүй. Учир нь тийм хүмүүс асар ховор тохиох авьяас чадвар, бодол сэтгэхүйтэй байдаг. Гэхдээ аугаа хүмүүсийг ямагт солиорол дагаж байдаг гэдэг бөгөөд мэдээж энэ нь тэднийг энгийн биднээс ялгаж өгдөг байж таарна. Ингээд бид өнөөдөр тэдгээр суутнуудын ер бусын амьдрал, ухаангүй үйлдлүүдийн талаар хэдэн жишээг онцлох болно.

Суут ухаантнуудын ер бусын амьдрал болоод ухаангүй гаж үйлдлүүд

1 Грекийн эрдэмтэн, гүн ухаантан Эмпедокл ( МЭӨ 490-430 он )

Грекийн суутан Эмпедоклын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Учир нь тэрээр гэрлийн хурд, дэлхий бөөрөнхий болох, төвөөс зугтах хүч, хувьслын онол зэрэг хүн төрөлхтний амьдралын өөрчлөх олон томоохон нээлт хийсэн нэгэн юм. Мөн тэрээр хамгийн анх агаар нь харагддаггүй хэдий ч бүхий л амьд амьтны амьдрах нөхцөл гэдгийг олж мэдсэн байдаг. 

Гэвч энэхүү агуу эрхмийг элдэв гаж араншин ч мөн тойролгүй дайраад өнгөрсөн юм. Учир нь тухайн үед тэрээр өөрийгөө бурхан гэж итгэдэг байсан бөгөөд өөрт нь итгээгүй хүмүүст өөрийгөө жинхэнэ бурхан гэдгийг батлахыг хүсэх болсон юм. Ингээд тэрээр “Би Этна галт уул руу үсэрч ороод, ямар гэмтэлгүй гарч ирнэ” гэж мэдэгджээ. Мэдээж туршилт амжилтгүй болж суут эрдэмтэн тэндээ шатаж үхсэн юм. Хэрэв тэрээр ингэж амиа алдаагүй бол хүн төрөлхтөнд хэрэгтэй хэчнээн нээлт хийх байсныг бид таашгүй. 

Грекийн эрдэмтэн, гүн ухаантан Эмпедокл ( МЭӨ 490-430 он )

2 Грекийн математикч Пифагор (ойролцоогоор МЭӨ 575-500 он)

Грекийн бас нэгэн суутан Пифагор Самосский бол сурагчдын дунд сургуульд үздэг геометрийн теоромыг баталсан хүн юм. Тэрээр мөн математикийн тооцооллоор байгалийн үзэгдлийг илэрхийлж болно гэдгийг анх нээжээ. 

Гэвч тэр ч бас энэ бүх суу ухааныхаа хажуугаар ухаангүй олон үйлдэл хийдэг байсан юм. Учир нь тэрээр өөрийн гэсэн шашин бий болгосон бөгөөд үндсэн хоёр зарчмыг номлодог байлаа. Энэ нь нэгдүгээрт сүнсэнд хувилах үзэгдэл, хоёрдугаарт шош бол гай зовлон хэмээх номлол юм. Ерийн л нэг ургамлын үр, бидний иддэг шош шүү дээ. Ямартай ч үүнээс үүдээд Пифагорын шашны ёсоор бол шош хүнсэндээ хэрэглэх, орон дээр унтах, замын хажуугаар явах, дээврийнхээ хөндийд алтан хараацайн үүр засах хориотой гэнэ. Дээр нь бас дайныг эсэргүүцэх, цагаан хоолтон байх гээд олон дэг жаяг бий. Хачирхалтай нь эрдэмтэн өөрөө энэ бүхнийгээ байнга зөрчдөг байсан гэдэг.

Грекийн математикч Пифагор (ойролцоогоор МЭӨ 575-500 он)

3 Эрдэмтэн, зохион бүтээгч, зураач Леонардо да Винчи (1452-1519 он)

Энэ гайхамшигт суутны шилдэг нээлт, бүтээл, уран зургууд нь өнөөдөр ч биднийг гайхшруулсаар байна. Харин суут зохион бүтээгч Леонардо да Винчи бүтээл туурвихынхаа хажуугаар бас нэгэн өвөрмөц сонирхолтой байсан гэнэ. Тэрээр өөрийн санаанд орж ирсэн элдэв сонин бодлуудаа бүгдийг нь цаасан дээр буулгадаг байжээ. Хамгийн хачирхалтай нь түүний энэ солиотой юм шиг үйлдэл, зөгнөлийн ихэнх нь хэдэн зуун жилийн дараа ч бодит болсоор байгаа юм. 

Эрдэмтэн, зохион бүтээгч, зураач Леонардо да Винчи (1452-1519 он)

4 Архитектор, зураач, барималч Микеланжело, (1475-1564 он)

Энэ агуу зураачийн зураг баримлууд урлаг судлаачид, сонирхогчдын дунд өнөө хүртэл алдаршсан хэвээр. 

Харин тэрээр өөрийнхөө хувийн эрүүл ахуйдаа огт анхаардаггүй нэгэн байсан гэнэ. Учир нь тэрээр бараг усанд ордоггүй, хувцсаа ч сольдоггүй заримдаа бүр гуталтайгаа унтдаг нэгэн байжээ.

Зураачийн туслахын ярьснаар бол тэр гар нүүрээ бараг угаадаггүй байснаас гарынх нь арьс бохироосоо болоод сайртаж могойн арьс шиг өнгөртэй болсон байдаг гэжээ. Энэ бүхнээс болоод зураач хүмүүстэй бараг харьцдаггүй, бүрэг, галзуу хүн шиг байдалтай байдаг байв. Тэр бүү хэл дүүгээ өнгөрөхөд оршуулганд нь ч очоогүй байна.

Архитектор, зураач, барималч Микеланжело, (1475-1564 он)

5 Физик, математикч, одон оронч Исаак Ньютон, (1642-1727 он)

Татах хүчний онолыг нээсэн суут эрдэмтэн нэг удаа гэртээ зочид уриад хамт зоог барих гэж байгаад дарс авахаар нөгөө өрөө рүүгээ ороод таг чиг болжээ. Зочид хүлээгээд хүлээгээд байдаггүй, тарцгааж. Хожим асуухад Ньютон албан өрөөндөө оронгуутаа хийж байсан ажлаа хараад зочдоо мартан ажлаа хийгээд суучихсан байжээ. 

Бас тэрээр нэг удаа өндөг чанах цаг харахаар бугуйн цагаа тайлж авчээ. Хэсэг хугацааны дараа өндөг гарт нь харин цаг нь буцалж байгаа усанд байхыг анзаарчээ. Суут эрдэмтэн ер нь л тун мартамхай байсан бөгөөд бүр заримдаа хувцас өмсөхөө, хоол идэхээ ч мартдаг байжээ. Бүр нэг удаа лаа асаах гэж шүдэнз зураад хажууд нь байсан гар бичмэлээ шатааж байсан гэдэг.

Физик, математикч, одон оронч Исаак Ньютон, (1642-1727 он)

6 Зохиолч Жорж Гордон Байрон, (1788-1824 он)

Английн хамгийн нэртэй яруу найрагч Жорж Байрон амьтдад туйлын хайртай нэгэн байв. Гэвч түүнийг Кембрижэд ирэх үед байрлах дотуур байранд нь тэжээвэр амьтан оруулахыг хориглосноор тэрээр хайртай нохойгоо гэр лүүгээ буцаах болжээ. Харин Байрон гайхалтай гэмээр зөрүүд зантай нэгэн байсан бөгөөд зөвхөн тэжээвэр амьтан л хориглосон харин араатныг хориглоогүй юм чинь хэмээн өрөөндөө баавгай авчирч тэжээх болсон юм. Зохиолчийн гэр тэр чигээрээ амьтны хүрээлэн гэж хэлж болохоор байсан бөгөөд гэртээ 10 морь, 8 том нохой, 5 муур, шонхор, бүргэд, үхэр зэргийг байлгадаг байжээ. 

Зохиолч Жорж Гордон Байрон, (1788-1824 он)

7 Физикч инженер Никола Тесла, (1856—1943 он)

Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон цахилгаан, радио, компьютерын технологийг нээхэд чухал хувь нэмэр оруулж, робот, цөмийн физикийн эхлэлийг тавьсан хүн бол Никола Тесла юм. Гэвч тэрээр тун сэжигч, аймхай хүн байсан бөгөөд өчүүхэн жаахан тоос л байвал ямар ч эд зүйлсэд хүрч чаддаггүй нэгэн байжээ. Тэр бас дугуй хэлбэрийн зүйлсээс зугтдаг нэг төрлийн сэтгэцийн өвчтэй байсан гэдэг. Мөн Никола ямар ч барилгад орохынхоо өмнө эхлээд гурван удаа тойрч сайтар ажигладаг байсан бөгөөд зочид буудалд орохдоо заавал хоёрт хуваагдах тоотой дугаартай өрөөнд ордог байсан гэнэ. Тэгээд ч зогсохгүй тэрээр хоолонд орохдоо зургаан ширхгээр багцалсан гурван, нийтдээ 18 амны цаас хэрэглэдэг байжээ.

Физикч инженер Никола Тесла, (1856—1943 он)

8 Постимпрессионист зураач Винсент Ван Гог, (1853-1890 он)

Түүний уран зургууд ялангуяа “Sunflowers” зураг нь өнөөдөр ч уран зураг сонирхогчдыг бишрүүлсээр байна. Түүний авьяас билгийг хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй ч бас түүний гаж араншинг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Учир нь тэрээр зургаа зурж байх үедээ хэдэн ч хоногоор хамаагүй гадаад орчноос бүрэн тусгаарлагддаг байжээ. 

Ингээд тэрээр 37 насандаа зүүн чихээ тайраад, чихээ боочихсон зургаа зурснаасаа хойш удалгүй амиа хорлосон юм. Түүнийг нас барсны дараа эмч нар түүнд 150 орчим өвчний онош тогтоосон гэдэг. Зураачийг тархины хавдар, сэтгэлийн хямрал, тархины архаг өөрчлөлттэй байсан гэжээ. 

Постимпрессионист зураач Винсент Ван Гог, (1853-1890 он)

9 Зохиолч Бернард Шоу, (1856-1950 он)

Агуу их зохиолч Бернард Шоуд ч мөн бидний мэдэхгүй сонин араншин байдаг гэвэл та итгэх үү? 

Дээрх асуултын хариулт болгон нэгэн жишээ дурдахад тэрээр шинэ жүжгийн зохиол бичих үедээ хөлдөө резинэн ботинк өмсөн, дээгүүрээ цув нөмрөөд битүү товчлон суудаг байсан гэдэг. Мөн тэрээр хүн олноор цугларсан газарт шүлгээ мөр мөрөөр нь чанга уншин алхдаг байжээ. 

Зохиолч Бернард Шоу, (1856-1950 он)

10 Онолын физикч Альберт Эйнштейн, (1879-1955 он)

Орчин үеийн онолын физикийг үндэслэгч, шинжлэх ухааны хаан Альберт Эйнштейнийг бүх цаг үеийн хамгийн суут хүмүүсийн нэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ямартай ч бид түүнийг түүхийн олон эх сурвалжаас нийтэч, баяр баясгалантай хүн байсан гэдгээр нь мэддэг. Гэхдээ түүнд ч бас олон гаж сонирхол байсан бөгөөд тэрээр ямар ч шалтгаангүйгээр далбаат завиар далайд гараад явчихдаг байсан гэдэг. 

Онолын физикч Альберт Эйнштейн, (1879-1955 он)

25
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()