Өөрийн дайснаа яагаад хайрлах ёстой вэ?

Хүн бүрт найз байдагтай адил дайсан ч бас бий. Ямартай ч ихэнх хүмүүс өөрсдийн дайсан гэж үзсэн нэгнээ үргэлж үзэн ядаж байдаг. Мэдээж энэ нь түгээмэл үзэгдэл хэдий ч дайснаа хайрлах талаар ойлголт байдаг гэвэл танд ямар сонсогдож байна вэ? 

Өөрийн дайснаа яагаад хайрлах ёстой вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Та дайсантайгаа тулснаар нэгэн чухал зүйлийг сурч авна

Энэ чухал зүйл бол уураа барих чадвар юм. Ямар ч нөхцөлд тайван байх аргыг та өөрийнхөө дургүй хүнтэй тулж байж л сурч авах болно.

Та дайсантайгаа тулснаар нэгэн чухал зүйлийг сурч авна

2 Шүүмжлэл

Бүх хүнд давуу болон сул тал бий. Давуу талаа хэдий чинээ эрт таньж мэднэ төдий чинээ олон сайн үр дагавар авчирна. Учир нь хүн юу хийж чадахаа олж мэдэх нь амжилтыг бүтээх хамгийн том хөшүүрэг нь болж өгдөг. Ямар чадамжтайгаа олж хараагүй хүн нүдээ боолгосон мэт сайн, мууг ялгалгүй тэмтчин, замд тааралдах чулуу болгонд бүдчиж явдаг. Үүнтэй адил сул талаа олж харахыг хүсэхгүй байх нь ч мөн хүмүүсийн нийтлэг дутагдал юм. Харин тэрхүү сул талыг таны дайсан хамгийн сайн олж хардаг бөгөөд түүгээр дамжуулж таныг хурцалж байдаг. Тиймээс дайсныхаа хэлсэн шүүмжлэл бүрийг хүлээж авах хэрэгтэй. 

Шүүмжлэл

3 Дайсан гэдэг бол өрсөлдөгч

Хүн гэдэг ямар нэг өрсөлдөх зүйлтэй байж л хөгждөг амьтан. Тиймээс хэн нэгэнтэй байнгын өрсөлдөөнтэй байх нь танд л ашигтай. 

Дайсан гэдэг бол өрсөлдөгч

4 Дайснууд сайн найз болох нь бий

Хэрвээ та дайснаа өөр өнцгөөс харвал өөртэйгөө ямар адилхан болохыг ойлгож болох юм. Тэгсэн үед танаас хэзээ ч урвахгүй сайн найзтай болж болно. 

Дайснууд сайн найз болох нь бий

5 Таны ертөнцийг үзэх үзлийг дээшлүүлнэ

Юмсыг зөвхөн цагаан, хараар ялган хардаг хүмүүс бүгдийг өөрийн эсвэл бусдын гэсэн харцаар хардаг. Харин өөрийн дайснаа хүртэл хайрлаж чаддаг хүмүүс ертөнцийг илүү олон өнгөөр буюу олон өнцгөөр харж сурдаг юм.

Таны ертөнцийг үзэх үзлийг дээшлүүлнэ

6 Дайсан тань таныг илүү хүчирхэг болгоно

Дайснууд гэдэг нэг хүрээллийн хэрнээ эсрэг байр суурьтай хүмүүсийг хэлдэг. Тиймээс та тэдэнтэй илүү нөхөрсөг байр суурьнаас харьцах юм бол өөрийн хүрээллийг нэмэгдүүлэх боломжтой. 

Дайсан тань таныг илүү хүчирхэг болгоно

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()