19-р зууны үеийн "Гаж хүмүүсийн цирк"-ийн үнэн түүх

2018-12-12, 16:00
13,380

19-р зуунд АНУ-д Тэйлор Барнум (Taylor Barnum) нэртэй маш ухаалаг циркчин амьдарч байсан гэдэг. Тэрээр олны анхаарлыг гайхалтайгаар татаж чаддаг байсан бөгөөд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан юм. Ингээд Тэйлор төрөлхийн биеийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэгтгэсэн "Гажгуудын цирк"-ийг байгуулан нэр алдрын оргилд хүрчээ. Түүний түүхээс сэдэвлэсэн "Greatest Showman" киног та үзсэн биз дээ? 

19-р зууны үеийн "Гаж хүмүүсийн цирк"-ийн үнэн түүх

1 Жойс Хет (Joyce Hat) - 161 настай эмэгтэй

Алдарт “Гажгуудын цирк” доорх зурагт харагдаж буй энэ хар арьст эмэгтэйгээс эхлэлтэй. Тэйлор Барнум тус эмэгтэйг 161 настай, Жорж Вашингтоны сувилагч байсан хэмээн танилцуулдаг байсан агаад хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан нэг зүйл нь “Гажгуудын цирк”-ийг бий болохоос 30 жилийн өмнө Жорж Вашингтон нас барсан явдал байв. Үнэхээр ч тэр эмэгтэй 160 настай мэт харагддаг байснаас гадна сохор байсан юм. 

Харин Барнум хожим өөрийнхөө намтрыг бичихдээ Жойсоос уучлалт хүссэн байдаг. Тэрээр хуучин эзнээс нь тэрхүү эмэгтэйг мянган доллараар худалдаж авсан бөгөөд АНУ-н бүхий л мужуудаар явж тоглолт хийдэг байсан байна. Америкчууд ч тэрхүү хачин тоглолтыг мөнгөө төлөн сонирхон үзэж байсан гэдэг. Зарим сурвалжлагчид тус эмэгтэйг хүн биш робот хэмээн бичиж байсан ба энэ нь Барнумыг улам алдаршуулсан юм. Эмэгтэйг нас барсны дараа тэрээр амин зуулгаа үргэлжлүүлэхийн тулд өөр жүжигчдийг хайж эхэлсэн байдаг. Тэр үед эмэгтэйн жинхэнэ нас нь 80 хүрч байсан ажээ.

Жойс Хет (Joyce Hat) - 161 настай эмэгтэй

2 Генерал Том-Там

Чарльз Страттон (Charles Stratton) хүү 4 настайдаа эцэг эхдээ хаягдсан бөгөөд хүүгийн аав түүнийг "Гажгуудын цирк"-ийн эзэн Барнумд өгөхөөр шийджээ. Учир нь хүү 64см өндөр, 4кг жинтэй байсан юм. Ингээд Барнум хүүд дуулж, бүжиглэх, хөрөг зураг зурах зэргийг зааж өгчээ. Харин эрхийн чинээ хүү (Генерал Том-Там хочтой байсан) Америк, Европт тоглолт хийж байсан ба үзэгчдийн алга ташилт, анхааралд ч дуртай байсан гэдэг. Үнэхээр ч Барнум бяцхан хүүгээр дамжуулан их мөнгө олсон бөгөөд хүү супер од болж том байшин, завь гэх мэтээр хүрээлэгдэн тансаг амьдрах болжээ. Энэ үеэс эхлэн төрөлхийн гажигтай хүмүүс Барнумаас тусламж хүсэн өөрсдөө түүнийг зорьж ирэх болсон байна. 

Генерал Том-Там

3 Уоррены эгч дүүс /Sisters warren/

Генерал Том-Тамын амжилтын дараа Барнум жинхэнэ бүрэн хэмжээний шоу хийхээр шийдсэн юм. Харин түүний циркийн жүжигчид дотроос  Минни /Minnie/ болон Лавинья Валкер /Lavinia Walker/ хэмээх эгч дүүс хамгийн алдартай нь байсан бөгөөд тэд долоон насны зөрүүтэй төрсөн юм. Тэд ерөнхийлөгч Авраам Линкольнд маш их таалагддаг байсан бөгөөд нэг удаа уулзаж байсан гэдэг. Мөн Лавинья Барнумын циркийн жүжигчин байхаас гадна кинонд тоглож байжээ. Тэрээр Генерал Том Тамтай гэрлэж аз жаргалтай амьдарсан бол Минни мөн Барнумын циркийн нэгэн жүжигчинтэй гэрлэсэн ч төрөхийн хүндрэлээр нас барсан юм.

Уоррены эгч дүүс /Sisters warren/

4 4 хөлтэй охин

Миртл Корбин (Myrtle Corbin) нь асар ховор тохиолдох төрөлхийн гажигтай байсан юм. Тэрээр 2 аарцаг, 4 хөлтэй байлаа. Тухайн үеийн эрдэмтэд охины бие дээр олон удаа судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь охины сиамын ихэр нь ийнхүү нийлэн бүрэлдсэн нь ийм болгосон хэмээх дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэвч охины нэг хөл л хэвийн байсан учраас тэрээр алхаж чаддаггүй байсан байна. Охин 13 настайдаа “Гажгуудын цирк”-т нэгдсэн ба долоо хоногт 450 доллар олдог байсан нь тухайн үед гайхмаар их мөнгө байсан юм. Түүнийг алдартай болохын хэрээр бусад циркүүдэд хуурамч дөрвөн хөлтэй охид жүжиглэж эхэлсэн ч охин тун амжилттай амьдарсан төдийгүй 19 настайдаа гэрлэж 1 хүү, 4 охинтой болсон байдаг.

4 хөлтэй охин

5 Тэнэг толгойт Зип - "Zip, Pinhead"

Вильям Генри Жонсон бол боолын гэр бүлд төрсөн хүү бөгөөд төрөлхийн толгойн хөгжлийн гажигтай байжээ. Өөрөөр хэлбэл толгой нь бусад эрхтнүүдтэйгээ ижил хэмжээнд томордоггүй бөгөөд эцэстээ оюун ухаанд нь нөлөөлдөг өвчин юм. Харин авьяаслаг “илбэчин” "Гажгуудын цирк"-ийн эзэн Барнум түүнд Зип хэмээх нэр өгч, Дарвины онолын амьд баталгаа “Хүн сармагчны эрлийз” хэмээн хүмүүст танилцуулжээ. Ингээд Зип “Гажгуудын цирк”-ийн жинхэнэ од болсон бөгөөд Барнум түүнд тоглолт бүрт нь 100 доллар өгдөг байсан бөгөөд Жонсон эцэст нь  саятан болсон юм.

Тэнэг толгойт Зип - "Zip, Pinhead"

6 Ханхүү Рандиан, Амьд Торсо /Prince Randian, Alive Torso/

Энэ жүжигчний жинхэнэ нэр тодорхойгүй байдаг бөгөөд Барнум түүнийг 1889 онд Гайана улсаас авчирсан байна. Тэрээр төрөлхийн хөл, гаргүй бөгөөд тамхийг уруулаараа солбиж татдаг үзүүлбэрээрээ алдартай байжээ. Мөн тэрээр 1932 онд “Гажгууд” нэртэй кинонд тоглосон байна.

Ханхүү Рандиан, Амьд Торсо /Prince Randian, Alive Torso/

7 Борнеогийн зэрлэгүүд /Savages from borneo/

Дэвисийн ах дүү хоёр хоёулаа оюуны хомсдолтой төдийгүй ердөө 20 кг жинтэй байсан юм. Тэд Барнумын циркт тодорхой үзүүлбэр үзүүлдэггүй байсан ч олны анхаарлыг маш ихээр татдаг байсан гэдэг. Ах дүү хоёр нийтдээ 200 мянган доллар олсон юм.

Борнеогийн зэрлэгүүд /Savages from borneo/

8 Сахалтай эмэгтэй

Жозефины бие бүхэлдээ үсэрхэг байсан ба Барнум сахалтай эмэгтэй олны анхаарлыг татна гэдгийг мэддэг байсан учир түүнийг циркдээ нэгтгэжээ. Гэсэн ч хүмүүс түүнийг эрэгтэй хүн байна гэцгээж байсан учраас Барнум зальжин арга хэрэглэн нэгэн эрийг хөлсөлж циркээ шүүхэд дуудуулсан байна. Ингээд шүүхээс үнэн зөвийг тогтоохын тулд мөрдлөг явуулж Жозефиныг эмэгтэй гэдгийг батлуулж чадсан байдаг. Ингээд Жозефин “Гажгуудын цирк”–ийн бас нэгэн од нь болсон юм.

Сахалтай эмэгтэй

9 Чан Ю Син /Chiang Yu Sing/

Энэ жүжигчинг Барнум Хятадаас авчирсан бөгөөд олон нийт бурханлаг хүмүүс өндөр байдаг хэмээх домогт итгэдэг байсан тухайн үед 2.4м өндөр хятад эр супер од болж чадсан юм.

Чан Ю Син /Chiang Yu Sing/

10 Амьд араг яс

Исаак Спрэг (Isaac Sprague) нь 168см өндөртэй хэрнээ 40кг жинтэй байсан юм. Булчингийн хатингаршлаар зовж байсан тэрээр багахан оюуны чадвар шаардсан зүйлийг ч хийж чаддаггүй байсан байна. Харин “Гажгуудын цирк”-ийн үүсгэн байгуулагч түүнийг ядуурал, өлсгөлөнгөөс аварсан ажээ. Харин Спрэг гэр бүл, үр хүүхдүүдтэй болсон бөгөөд 46 настайдаа нас барсан юм. Тухайн үед ийм өвчтэй хүмүүс ийм урт насалсан тохиолдол байдаггүй байжээ.

Амьд араг яс

68
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()