Эрт босож сурахыг хүсвэл өглөө бүр доорх 8 зүйлийг хийж заншаарай!

2018-12-14, 14:58
4,147

Өглөө эрт сэрэх хэцүү. Ялангуяа өвлийн улиралд өглөө эртлэн босно гэдэг зарим хүмүүсийн хувьд том асуудал болдог. Гэхдээ доорх 8 алдааг гаргалгүй, өөртөө хөнгөнөөр шийдчихвэл ахиж өвлийн хүйтэн өглөө дулаан хөнжлөөсөө угз харайн босох нь таны хувьд “аймшигтай” байхаа болино.

Эрт босож сурахыг хүсвэл өглөө бүр доорх 8 зүйлийг хийж заншаарай!
Хаах
Сурталчилгаа

1 Дулаан хувцас, шаахайгаа орныхоо ойролцоо бүү тавь

Өвлийн хүйтэн өглөө дулаан хөнжлөөсөө зоригтойгоор сугарч босно гэдэг туйлын “баатарлаг” үйл гэдэгтэй та санал нийлэх байх. Харин орны дэргэд дулаан шаахай, нөмрөг байвал юу болох вэ? Та амархан дулаацаж, өглөөний хүйтнийг үүрд мартаж орхино. Тэгээд эргээд нозоорч эхэлнэ.

Дулаан хувцас, шаахайгаа орныхоо ойролцоо бүү тавь

2 Сэрүүлэгтэй цагаа орноосоо аль болох хол тавь

Сэрүүлэгтэй цагаа өөр өрөөнд оруулаад тавьчих. Тэгвэл та сэрүүлгээ унтраах гэж босож явах хоорондоо сэргэсэн байх болно. Гэхдээ сэрүүлэгний дуу танд сонсогдож байх ёстой шүү. 

Мөн өөр нэг чухал зүйл бол хэрвээ та яг 7 цагт сэрүүлэг тавьсан бол 7 цагтаа л босож сурах хэрэгтэй. 7:15-д өөр нэг сэрүүлэг тавьж өөрийгөө хуурах хэрэггүй. Тэгвэл та түүндээ найдаад эргээд унтана энэ үйл олон давтагдсаар зуршил болж өглөө босох нь таны хувьд асуудал болж хувирна гэдгийг санаарай.

Сэрүүлэгтэй цагаа орноосоо аль болох хол тавь

3 Галын өрөөндөө тод гэрэл тавь

Унтлагын өрөөнд бүдэг гэрэлтэй байх нь сайн бөгөөд тайван амрахад тусалдаг бол галын өрөөндөө тод гэрэл тавьсан зүгээр. Энэ нь ялангуяа өвлийн харанхуй өглөө өөрийгөө сэргэгээр сэрээхэд тань тусална. Учир нь тод гэрэл мелатониныг бууруулснаар нойрмог байдал хурдан сэргэдэг. 

Галын өрөөндөө тод гэрэл тавь

4 Нүдний маск зүүх хэрэггүй

Зуны улиралд нар эрт мандаж, орой жаргадаг учраас нүдний маск зүүхэд тохиромжтой байдаг. Харин өвлийн өглөө нар орой манддаг болохоор масктай унтаад байвал сэрэхэд тань тодорхой хэмжээгээр саад болсоор байна гэсэн үг. 

Нүдний маск зүүх хэрэггүй

5 Сайн унтаж амрахыг өөртөө зөвшөөр

Зарим хүмүүс 4, 5 цаг л унтахыг өөртөө зөвшөөрдөг нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах ёстой байдаг бөгөөд өөртөө сайтар амрах боломжийг олгож байх хэрэгтэй. Ингэснээр та өглөө сэрэх бүртээ эрт унтахгүй яавдаа гэж бодохоо болино. 

Сайн унтаж амрахыг өөртөө зөвшөөр

6 Сөрөг энергитэйгээр сэрж болохгүй

Хэрвээ өглөөг сөрөг бодол, сөрөг сэтгэл санаатайгаар угтвал тэр өдөр тэр чигтээ “хог” болон хувирна. Тиймээс сөрөг бодол төрөөд байвал бодол санаагаа удирдаж, эерэг, баяр талархалтай зүйлс бодоод орноосоо босоорой. Мөн өглөөг сайхан эхлэхэд тань туслах зүйлсийг бэлдээрэй. Сайхан хөгжим, нимбэгтэй цай, тод гэрэл гээд юу ч байж болно.

Сөрөг энергитэйгээр сэрж болохгүй

7 Үнэрийн гайхамшгийг дутуу үнэлэх хэрэггүй

Цитрусын төрлийн жимсний үнэр өглөө орноосоо сэргэлэн босоход тань тусална. Тиймээс унтлагын өрөөндөө үнэртүүлэгч тавьж эсвэл зүгээр л нэг ширхэг мандарин хальслаад үмхчхэж болно.

Үнэрийн гайхамшгийг дутуу үнэлэх хэрэггүй

8 Магнийн дутагдал байж магадгүй

Та аль хэдийн 7, 8 цаг унтчихсан, хаа сайгүй тод гэрэл асчихсан, нөгөө өрөөнд сэрүүлэг тань дугарсаар байхад жижигхэн нимбэг хүртэл таныг орноос тань “сугалж” чадахгүй байвал бие дэх магнигаа нэмэгдүүлэх арга хэмжээ аваад үзээрэй. Цусны шинжилгээ өгч магнигаа хэвийн түвшинд байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Магни дутагдсан үед бие идэвхгүй, сул болдог учраас магнигаа нөхөж байх хэрэгтэй.

Магнийн дутагдал байж магадгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()