Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай!

Мексикийн үндэсний хоол такогийн нэгэн хувилбар болох бурито дэлхийн аль ч орны хүмүүст таалагддаг бөгөөд үүний учир нь халуун, чихэрлэг, давсархаг гээд олон амтыг нэг дор мэдрэх боломжтойд оршдог аж. Энэхүү хоол орц ихтэй учраас гэрт бэлтгэхдээ хэмжээг нь багасгаж болох юм. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан бурито хийх жорыг хүргэж байна. 

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тортила бин хийх, орц, арга:

Тортилла бин нь Мексик үндэстний нэрийн хуудас болсон хоол бөгөөд хийхэд тун амархан. 

200 гр цагаан гурил, 50 гр бүхэл үрийн буюу бидний ярьдгаар хар гурилыг сайтар холиод бага зэрэг давс, 15 гр ургамлын тос нэмсэн бүлээн усаар зуурна. Зуурмаг нялцгай ч биш хатуу ч биш болох ёстой.

Үүнийгээ нимгэн элдээд бараг тосгүй хайруулын тавганд хоёр талаас нь сайтар хайрна.

Тортила бин хийх, орц, арга:

2 Бурито хийх орц, арга:

Орц:

Мах - 300 гр

Сонгино - 50 гр

Саримс - 20 гр

Бор сүмс - 60 гр

Салат навч - 2 ш

Бяслаг - 20 гр

Шар чинжүү - 30 гр

Хийх арга:

Мах болон чинжүүгээ урт нарийн хэрчинэ. Хайруулын тавгандаа урт нарийн хэрчиж бэлтгэсэн мах, сонгино, саримсаа хийж, 5-7 минут шараад, бага зэрэг давс, перцээр амталж, бор сүмс нэмээд үргэлжлүүлэн 7-10 минут жигнэнэ. Сүмс мах, ногоонд шингэж, чийглэг болох учиртай. Хэт удаан, хуурай болтол жигнэж болохгүйг санаарай.

Бэлэн болсон махыг тортилла бингийн голд хийж, дээр нь халуун жинчүү, салат навч, бяслагийг үелүүлэн тавина.

Үүний дараа бингээрээ шанзаа ороож дугуй эсвэл хагас дугуй хэлбэрээр бооно.

Бурито хийх орц, арга:

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()