Сурталчилгаа (15)
Хаах

Улс орнуудын итгэмээргүй хууль дүрмүүд

Аялал нь нэг төрлийн трэнд болсон өнөө үед аялж байгаа газар, орноо судлахгүйгээр явна гэдэг хамгийн болчимгүй үйлдлүүдийн нэг юм. Магадгүй та аялж буй орныхоо хатуу чанга хууль дүрмийг мэдээгүйгээсээ болоод төлж баршгүй их өрөнд унахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс аяллаар явахаар төлөвлөж буй хэн бүхэнд аяллын гарын авлагаас ч уншаад олохгүй мэдээллийг хүргэж байна.

Улс орнуудын итгэмээргүй хууль дүрмүүд

1 Тайланд: Дун түүж болохгүй

Үргэлж зунаараа байдаг далайн эргийн орон болох Тайландад дун, хясаа шиг их зүйл үгүй. Гэтэл Оросын хэсэг жуулчид нутгийн нэгэн худалдаачнаас хясаа худалдаж авсныхаа төлөө шоронд саатуулагдах ял сонссон байна. Ингээд хүн бүр 2000 ам.долларын торгууль төлж байж сая нэг ялаас мултарчээ. 

Тайланд: Дун түүж болохгүй

2 Загас хооллох

Тайландад хясаа түүж болохгүйгээс гадна шүр ургадаг газарт загаснуудад хоол өгөхийг ч мөн хориглодог. Үүнийг зөрчвөл мөн л нэг жилийн хорих ял сонсох болно. Оросын бас нэгэн жуулчин зураг авахын тулд загаснуудад хоол өгснийхөө төлөө баривчлагдаж дипломат ажилтнуудын тусламжтайгаар чөлөөлөгдсөн ч мөн л их хэмжээний торгууль төлсөн гашуун түүхтэй. 

Загас хооллох

3 Хөзөр авч явж болохгүй

Наран шарлагын газар найзуудтайгаа хөзөр тоглож зугаацъя гэвэл энэ бас л бүтэхгүй санаа. Учир нь тус улс 1935 оноос хөзрийн 120 орчим тоглоомыг хориглосон нь өнөө хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Ялангуяа танаас хоёроос дээш хайрцаг хөзөр гарах юм бол мөрийтэй тоглосон хэрэгт сэжиглэгдэнэ.

Хөзөр авч явж болохгүй

4 Австрали: Хараал хэлэх

Австралид аялж, амарч явахдаа тэндхийн иргэдэд тоглоом шоглоомоор ч болтугай хатуу үг хэлж болохгүй. Учир нь Австралийн Квинсленд, Виктория мужуудад олон нийтийн газарт хараал хэлсэн хүнийг зургаан сар шоронд хорих ялаар шийтгэдэг.

Австрали: Хараал хэлэх

5 Сингапур: Бусдын Wi-Fi руу нэвтрэх

Сингапурт явж байхдаа "Wi-Fi" сүлжээ хайх хэрэгтэй болбол тун болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв та хаа нэгтэй, эзнийх нь зөвшөөрөлгүй интернэтийн сүлжээ рүү нэвтэрвэл энэ үйлдлийг тэнд хакерын дайралт гэж үзээд хууль зөрчсөний төлөө гурван жил шоронд хорьж магадгүй.

Сингапур: Бусдын Wi-Fi руу нэвтрэх

6 Япон: Паспортгүй явах

Японд очсон л бол та биеэсээ бичиг баримтаа салгаж огт болохгүй. Хэрэв гэнэтийн шалгалтаар танд бичиг баримт байхгүй байвал таныг 23 хоног хүртэл хугацаагаар баривчилна.

Япон: Паспортгүй явах

7 Эм авч явах

Японд байхдаа та хаашаа ч явсан эм авч явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь Японд ханиадны эм байсан ч хууль бус гэж үзээл баривчлах тохиолдол олон гардаг. Тиймээс та нисэх онгоцны буудал дээрээс баривчлагдчихгүйн тулд энд хориглодог эмийн жагсаалттай сайтар танилцаарай.

Эм авч явах

8 Грек: Шөнийн клубт зүггүйтэх

Мэдээж хүн аялж л байгаа юм чинь зугаацмаар ч бас санагдана шүү дээ. Харамсалтай нь та Грект үдэшлэг, цэнгүүн дээр биеэ 100 хувь хянаж байх шаардлагатай тулгарна. Үүний нэгэн жишээ нь нэгэн англи бүсгүй шөнийн клубт болсон хөгжилтэй тэмцээний үеэр хөхөө ил гаргаснаас болоод цагдаад баривчлагдсан байна. Түүнийг найман сараар шоронд хорино гэсэн ч эцэг эх нь барьцаа төлж байж арайхийн эх орондоо хөл буцаан авчирсан гэдэг.

Грек: Шөнийн клубт зүггүйтэх

9 Дубай: Намуу цэцгийн үртэй талх

Та Арабын нэгдсэн Эмиратыг зорьж байгаа бол нисэх онгоцны буудал дээр тун нарийн шалгадаг гэдгийг мэдээд авах хэрэгтэй. Учир нь санаанд оромгүй зүйл ч таныг амралт руу биш шорон руу хүргэж мэднэ. Үүний нэгэн жишээ нь Швейцарын нэгэн иргэн Дубайд явж байхад нь түүний халааснаас Хиттроу буудалд байхдаа идэж байсан намуу цэцгийн гурван үр бүхий жижиг талх гарч ирснээс дөрвөн жил шоронд суух ял сонссон юм. 

Дубай: Намуу цэцгийн үртэй талх

10 Араб: Бүжгийн хөдөлгөөн

Саудын Араб бол дэхийн хамгийн хатуу хуультай орон гэдгээрээ алдартай. Энд таныг ердийн нэг бүжгийн хөдөлгөөн ч шоронд оруулж чадна. 2014 оноос Америкт дэлгэрсэн "Dab" буюу гараа мөртэйгөө чацуулан толгойгоо хүчтэй савладаг энэ хөдөлгөөнийг Саудын Арабт мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээс ингэж хөдөлж байна гэж үзэн хориглодог байна. Саудын нэг дуучин дэлхий даяар алдаршсан энэ хөдөлгөөнийг хийснийхээ төлөө саяхан баривчлагдсан юм.

Араб: Бүжгийн хөдөлгөөн

11 Хаа хамаагүй юм уух

Саудын Арабын засгийн газар Рамадан сарын үеэр олон нийтийн газар ундаа ууж байгаа хэнийг ч бай шууд баривчилдаг. Таны гадаадын иргэн байх үгүй нь хэнд ч хамаагүй. 

Хаа хамаагүй юм уух

12 АНУ: Тэнэмэл хүнийг хооллох

Америкийн Флорида мужийн Форт-Лодердейл хотод олон нийтийн газарт орон гэргүйчүүдийг хооллохыг хатуу хориглодог. Орон нутгийн сүмийн 90 настай гэгээнтэн гудамжин дахь тэнэмэл хүмүүст хоол бэлтгэн тарааж өгснийхөө төлөө хоёр сар шоронд суусан гашуун түүх бий. Харин ийм буяны үйлийг хотын захиргаанаас зөвшөөрөл авч байж зориулалтын байранд л өгөх журамтай.

АНУ: Тэнэмэл хүнийг хооллох

13 Нулимж болохгүй

Флоридад бас нэг сонин хууль байдаг ч хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа зөрчсөн байдаг. Лейкленд гэдэг жижиг хотод 1944 оноос хойш олон нийтийн газарт нулимахыг хориглосон байна. Энэ хуулийг мэдэхгүйгээсээ болоод нэгэн залуу баривчлагдаж, түүний хэргийг шалгах хугацааны туршид шоронд суусан тохиолдол бий.

Нулимж болохгүй

44
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()