Анхны болзоон дээр бие биедээ тавих 10 асуулт

2018-12-13, 10:59
3,422

Хэн нэгэнтэй болзсон хамгийн сүүлийн болзоогоо санадаа. Та нөгөө хүнийхээ талаар хэр ихийг мэдэж авч чадсан бэ? Сайн бодоод үзэхээр гадаад төрх, биеэ авч явах байдлыг нь л харснаас биш түүний хувийн зан араншны талаар нааштай мэдэх зүйл бараг байхгүй байгаа биз? Учир нь анхны болзоон дээрээ хүмүүс ойр зуурын сэдвээр, сэтгэл хөдлөлгүй яриа өрнүүлж биеэ барьсан байдалтай байдаг болохоор тэр. Харин та доорх 10 асуултыг тогтоогоод авбал дараа дараагийн болзоонууд тань илүү өгөөжтэй, мэдсэн юмтай болж өнгөрнө.

Анхны болзоон дээр бие биедээ тавих 10 асуулт
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Чиний хийж байсан хамгийн муухай ажил юу вэ?

Угаас бид нөгөө хүнээ ямар ажил хийдгийг асууж л таараа. Эсвэл ямар ажил хийдгийг нь мэддэг хүнтэйгээ болзоно шүү дээ. Гэхдээ энэ нь түүний талаар мэдэхэд хангалттай биш. Тиймээс “Чиний хийж байсан хамгийн муухай ажил юу байсан бэ?” гэж асуугаад нэг үзээрэй. Энэ нь та хоёрын яриаг чөлөөтэй болоход туслахаас гадна муу, муухай түүхээ хуваалцсанаар хүмүүс илүү дотно болдог.

Чиний хийж байсан хамгийн муухай ажил юу вэ?

2 Одоо хийж байгаа ажилдаа дуртай юу?

Түүний ямар ажил хийдгийг мэдэхээс гадна хийж байгаа ажилдаа дуртай эсэхийг нь заавал мэдэх хэрэгтэй. Учир нь тийм хүн л аз жаргалтай амьдардаг шүү дээ. Энэ ярианы төгсгөлд та түүний амьдралын хэв маяг, юунд дуртай болон дургүй, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар нь олон зүйл мэдэж авсан байх болно.

Одоо хийж байгаа ажилдаа дуртай юу?

3 Амралтын өдрүүдээр чи юу хийх дуртай вэ?

Болзоот хүн тань амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг бол? Үүнийг мэдсэнээр амралтын өдрүүдээ жаргалтай хосууд мэт өнгөрүүлэх боломжтой болно. Тэр ууланд алхах дуртай харин та кофе уугаад амарч суух дуртай бол энэ хоёр сайхан хосолж болох юм шүү. Эсвэл тэр өдөржин гэртээ ном уншдаг юм болов уу? Эсвэл гэрийнхэндээ сайхан хоол хийж өгөх дуртай юм болов уу? Найзуудтайгаа хотоос гардаг юм болов уу?

Амралтын өдрүүдээр чи юу хийх дуртай вэ?

4 Чи хоол хийх дуртай юу?

Хүн бүрийн хооллох хэв маяг өөр өөр байдаг. Орой бүр хоол хийж иддэг нэгэн байхад амралтын өдрөөр хоолоо нэг дор бэлдчихээд долоо хоногтоо бага багаар иддэг хүмүүс бас байна. Гэртээ л хоол идэх дуртай хүн байхад залхуурсандаа гадуур хооллодог нь ч байна. Энэ асуултын хариуг авснаар та ирээдүйн болзоонд тань таныг юу хүлээж байгааг мэдэх боломжтой. Хоол хийх дуртай учраас таныг гэртээ романтик оройн зоогонд урьж эсвэл хоол хийх цагаа ажилдаа зарцуулдаг нэгэнтэй өглөө эрт кофе шопт өглөөний цай уугаад ажил руугаа салцгааж ч болох юм.

Чи хоол хийх дуртай юу?

5 Чи өдөр бүр ямар хоол идэхийг хүсдэг вэ?

Мэдээж тэр байнга хоол бодоод байдаггүй нэгэн байж болно л доо. Гэвч хоолонд дургүй хүн гэж хаа байх билээ. Учир нь хоол  бол аз жаргалаа хуваалцахад тусалдаг гайхамшигтай зүйл шүү дээ. Хүн болгонд өдөр бүр идэх юмсан гэж хүсдэг хоол байдаг. Харин та энэ асуултын хариуг авснаар дараа нь түүнийг гэртээ урихдаа ямар хоол хийж өгөхөө, ресторанаас захиалж өгөхдөө ямар хоол захиалахаа мэддэг боллоо.

Чи өдөр бүр ямар хоол идэхийг хүсдэг вэ?

6 Хэрвээ боломжтой бол хаана амьдрахыг хүсдэг вэ?

Далайн эрэг дээр нарны элчинд амьдрахыг хүсдэг үү, их хотын завгүй амьдралын хэмнэлд дуртай юу, хаа сайгүй аялж хөдөлгөөнтэй амьдрах уу эсвэл хөдөө намуухан тайван амьдрах таалагддаг уу? Энэ асуултын хариунаас түүний талаар олон зүйлийг мэдэж авна.  

Хэрвээ боломжтой бол хаана амьдрахыг хүсдэг вэ?

7 Подкаст сонсдог уу?

Сүүлийн үед хүн бүр л подкаст шимтэн сонсох болсон. Эрүүл мэнд, фитнесээс эхлээд алдартай хүмүүсийн талаарх мэдээ ярилцлага гээд агуулгын сонголт өргөнтэй байдаг нь үүний шалтгаан байж болох юм. Хэрвээ тэр амьдралын эрүүл хэв маягтай холбоотой подкастууд сонсдог бол тийм хэв маягтайгаар амьдардаг нэгэн байх.

Подкаст сонсдог уу?

8 Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

Кино театрт гарч байгаа шинэ кинонуудыг байнга үзэж, орчин үеэсээ хоцордоггүй нэгэн үү эсвэл гэртээ тоотой хэдэн урлагийн бүтээлийг шимтэн үздэг нэгэн юм болов уу? Эсвэл киног нэг их сүртэйгээр хүлээж авдаггүй хэрэгцээ төдийд үздэг хүн байж болох юм. Драм, аймшгийн, адал явдалт кинонд дуртай юу? Харин энэ ярианы төгсгөлд та хоёр хамтдаа кино үзэх дараагийн болзоогоо тогтчихсон байх болно.

Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

9 Алхах дуртай юу?

Романтик төрлийн кинонууд дээр гадуур алхах болзоо ихэвчлэн далайн эргээр л болдог. Гэхдээ бодит амьдрал дээр бид гэрийнхээ эргэн тойрон, хотын цэцэрлэгт хүрээлэнгээр л алхдаг шүү дээ. Энэ асуултын хариултаар та болзоот хүнээ удаан алхах дуртай, чимээгүй, буурь суурьтай хүн үү эсвэл огт эсрэгээрээ нээлттэй хүн үү гэдгийг мэдэх боломжтой.  Хэрвээ та хоёр хоёул алхах дуртай бол алхангаа сайхан яриа өрнүүлж болно шүү дээ.

Алхах дуртай юу?

10 Чи романтик хүн үү?

Энэ асуулт хэтэрхий нүүрэмгий юм шиг санагдаж болох ч сайхан асуулт шүү. Учир нь энэ асуулт та хоёрыг хэр тохирох эсэхийг тодорхойлоход тусална. Хэрвээ та романтик хүн бөгөөд болзоот хүн тань ч адилхан бол та хоёрын өмнө гайхалтай зүйлс хүлээж байна. Харин хэрвээ та тийм ч романтик хүн биш бөгөөд нөгөө хүнээ ч нялуун байхыг хүсдэггүй бол та хоёр хамт байх шаардлагагүй нь тодорхой. Асуусан байхад алдах зүйлгүй шүү дээ.

Чи романтик хүн үү?

3
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()