Эрдэмтдийн илрүүлсэн 10 төрлийн аюултай вирус

Вирус болон нян, бактериудын үүрэг өөр өөр ч хүнээс хэдэн сая дахин илүү өсөж, үржих чадвартай. Техник технологи хөгжихийн хэрээр бид цоо шинэ вируснуудыг олж нээсээр байгаа бөгөөд тэгж илрүүлэх бүртээ шинжлэх ухааны өөр олон асуултад хариулт олж байдаг. 

Эрдэмтдийн илрүүлсэн 10 төрлийн аюултай вирус
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 «Black Widow» вирус

Хэдэн жилийн өмнө эрдэмтэд аалзны хорны генээс нэгэн вирус олж илрүүлжээ. Уг вирусыг эрдэмтэд "WO" гэж нэрлэсэн бөгөөд "Wolbachia" буюу үет хөлтний бактерийг устгах чадвартайг нь тогтоосон байна. Мөн энэ вирусын гол үйлчлэл нь эсийн хананд нүх гаргах зарчмаар эсийг үхүүлэх явдал юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ вирус бол амьтдын генд бактери устгах чадвартай хортой вирус байдаг нь тогтоогдсон бараг л анхны тохиолдол гэнэ. 

Дээрх олон судалгаанаас "WO" бол манай гараг дээрх хамгийн хортой биетийг бүтээхэд орох гол бүрэлдэхүүн хэмээх дүгнэлтэд хүрчээ. 

«Black Widow» вирус

2 Үргүйдлийн вирус

Аливаа вирусын халдварыг дутуу судалсан явдал нь эмч нарын эдгээх боломжгүй хэмээн үзэж буй олон өвчний шалтгаан байж болох юм. Үүний нэгэн жишээ нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн нийт тохиолдлын 25 хувийг чухам ямар шалтгаантай болохыг эмч нар тогтоож чаддаггүй байна. Энэ нь 45 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 70 хүн тутмын нэг нь үргүйдлийн шинж тэмдэгтэй байдаг гэсэн үг. Харин энэ асуудлыг Италийн хэсэг эрдэмтэд судалж үзээд шалтгааныг нь герпесийн вирусын бүлэгт хамаарах тогтоогдоогүй нууцлаг вируснууд байж болох юм хэмээх таамаг гаргасан байна. Дархлааны системд оршдог энэ вирус үр тогтох явцыг хүндрүүлж үндсэндээ боломжгүй болгодог. Ийм тохиолдолд үргүйдлийн эсрэг эм нь вирусын эсрэг эм болж үйлчилнэ.

Үргүйдлийн вирус

3 Тэсвэртэй вирус

Буцалгасан ч, хүчилд хийсэн ч, амьдрах чадвартай вирусыг эрдэмтэд судалж эхлээд байна. Энэ вирус нь "Sulfolobus Islandicus" хэмээх нянд нэтрэн орж амьдрах чадвартай. Учир нь тус нян нь хүчлийн агуулгатай цельсийн 80 градуст тэсвэртэй биет юм.  Эрдэмтэд тус вирусын хүчин чадлыг хэт ягаан туяа болон халуунд тэсвэртэй "Titan Krios" хэмээх микроскопыг ашиглан хийж байгаа юм байна. Генетикийнх нь хүчирхэг бүтэц уг вирусыг ямар ч нөхцөлд тэсвэртэй болгодог бололтой. Энэ вирус мөн орчиндоо дасан зохицох чадвартай спор бактеритай бараг л ижил бүтэцтэй нь ажиглагдсан байна. Спор бактери нь идэвхжихээрээ шүлхий өвчнийг үүсгэдэг байж болзошгүй. 

Тэсвэртэй вирус

4 Олон бүрэлдэхүүнт вирус /Multicomponent virus/

Генд агуулагддаг суурь вируснүүд ердийн үедээ ганц л бүрэлдэхүүнтэй байдаг. Мөн вируснүүд зөвхөн өөрийн эзэн эсийнхээ дотор л хуваагддаг байна. Ингээд хангалттай өсөж үржсэн хойноо эсийн ханыг нэвтлэн биеийн бусад хэсэгт халдварлана. Харин "Guaico Culex" халдварын бусад ерийн вируснүүдээс ялгарах гол шинж нь эсийн дотор таван өөр хэсэгт хуваагдан үрждэг явдал юм. Бэлгийн үржлээр жишээлэх юм бол вирус таван өөр хүйсэнд хуваагдаж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд тус вирусын шумуулаар дамжин халдварладаг тохиолдлыг үргэлжлүүлэн судалж байна . 

Олон бүрэлдэхүүнт вирус /Multicomponent virus/

5 Хүний эндогенный ретровирус /Human endogenous retrovirus/

Хүний геномын бараг 10% нь ретровирусаас бүрддэг. Ретровирус нь өөрийн генийн материалыг эсэд суулгах замаар өсөж, үржин бие махбодын эсэргүүцэх чадварыг хянаж байдаг. Зарим тохиолдолд ретровирус нь өндгөн эс болон үрийн шингэнийг халдварлуулдаг. Ийм вирусыг эндоген гэж нэрлэдэг бөгөөд тэдгээр нь хүний эсэд байдаг "HERV"-ээс олддог. Ихэнх эндогений ретровирус нь идэвхгүй байдаг ч өчүүхэн бага хэсэг нь л ажиллагаанд орвол эсэд халдварлах чадвартай.

"HERV-K" вирус нь сая сая жилийн настай бөгөөд өнөөдөр ч гэсэн эсэргүүцэх чадвараа хадгалсаар байгаа юм. Харин хэдэн жилийн өмнө эрдэмтэд идэвхгүй болсон, мутацигүй ийм вирус олсон бөгөөд одоогоор дахин сэргэх үгүй нь тодорхойгүй байна. 

Хүний эндогенный ретровирус /Human endogenous retrovirus/

6 Бурбоны вирус /Bourbous virus/

2014 онд Канзасын нэгэн фермийн эзэн урьд өмнө нь илэрч байгаагүй нэгэн халдвараар өвчилж нас барсан бөгөөд эмч нар үүнийг шинэ төрлийн, бүртгэгдээгүй халдвар хэмээн үзэж байсан юм. Өвчтөн эмчид хандах үедээ суулгах, дотор нь муухайрах, бие нь сулрах зэрэг шинж тэмдэгтэй байжээ. Үүний дараа тэрээр бөөрний дутагдал, амьсгалын замын цочмог халдвартай болсон байв. Харин эмч нар түүнийг хачигт хазуулсан гэж оношлон уламжлалт антибиотикийн курс эмчилгээ хийсэн бөгөөд харамсалтай нь залуу 10 хоногийн дараа нас баржээ. Харин өнөөдрийн байдлаар өвчний ижил тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа тул эмч нар бүрэн хэмжээгээр нь судалж чадахгүйд хүрээд байгаа юм. Ямартай ч эмч нар нас барсан эрийн цусыг шинжлээд Thogotovirus"-ын төрөлд багтах шинэ вирус олж илрүүлсэн байна. Энэ вирус нь өөрийн төрлүүдээс ялгаатай нь цусны цагаан эсэд нэвтэрдэг.

Бурбоны  вирус /Bourbous virus/

7 Сибирийн аварга вирус /Giant Siberian virus/

Францын хэсэг эрдэмтэд Сибирийн газрын гадаргаас доош 30 метрийн гүнээс одоог хүртэл ажиллагаатай хэвээр байгаа 30 мянган жилийн настай вирус олж илрүүлсэн байна. Мөн тус вирус нь аварга том гэдгээрээ онцлог юм. Эрдэмтэд тэрхүү вирусыг амёбоор "өгөөш"-лөн тэжээж байсан бөгөөд өнөөх амёб үхэж эхэлснээр эрдэмтэд тус вирусыг халдвартай гэсэн дүгнэхэд хүрсэн байна. Эсэд халдварладаг олон тооны вирусээс ялгаатай нь "sibericum" нь тээгчийнхээ төвд өсөж, үрждэг вирус юм. Сибирийн вирус өөрийн холын төрөл амёбт халдварладаг ч нэг удаа Францын 11 настай хүүгийн биед илэрсэн тохиолдол гарчээ. Үүнээс эрдэмтэд бидний төсөөлөөч гүй хөнөөлт вируснүүд газар доор байж болох талаар таамаг гаргасан бөгөөд ийм вирус хүний үйл ажиллагаа, уул уурхайн ажлын үеэр, эсвэл салхи шуургаар дамжин ил гарч идэвхжиж болох гэнэ. 

Сибирийн аварга вирус /Giant Siberian virus/

8 Далайн гүний вирус

Вирус судлаачид усны гүнд асар их биомасс байгааг хэдийн илрүүлсэн. Калифорнийн эрдэмтэд саяхан далайн гүнээс тэнд амьдардаг бичил биетнүүдийн биед үрждэг үл мэдэгдэх вирус олж илрүүлсэн байна. Харин тус вирус судалгааны үеэр метаны хаягдлаар тэжээгдэж байгаа нь ажиглагдсан байна. Энэ вирустэй ижил төстэй биеийг Норвегийн уснаас мөн олсон байдаг. 

Далайн гүний вирус

9 Ер бусын саажилт

Хэдэн жилийн өмнө АНУ-д хүүхдийн гоц халдварт саажилт дэлгэрсэн юм. Энэ өвчний халдвар нь "EV-D68" кодтой халдвараас үүссэн өөр нэг өвчин үүсэх үндэс суурийг тавьсан байна. Үүнийг полиовирустай холбоотой төрөлхийн стеровирус байж болох юм гэж таамагласан байдаг. Гэхдээ энэ вирус дангаараа саажилт үүсгэдэггүй бөгөөд зөвхөн 5-д нэг тохиолддог учир эрдэмтэд үүнийг "С105" вирус байх гэж дүгнэхэд хүрчээ. Үүнтэй ижил тохиолдол өмнө нь Африкт (DR Congo) болон Өмнөд Америк (Перу)-д амьсгалын замаар халддаг тахлаар илэрч байжээ.

Ер бусын саажилт

10 Геморрагиний халууны хам шинж /Undiagnosed hemorrhagic fever syndrome/

Хүчирхийлэл, өлсгөлөн нүүрлэсэн Өмнөд Суданд асуудал мундахгүй олон ч бас нэгэн ноцтой асуудал нэмэгдсэн нь шинэ вирус илэрсэн явдал байв. Учир нь эбола вирустэй төстэй шинж тэмдгээр хэд хэдэн хүн нас баржээ. Тэд бүгд бөөлжиж, цус алдан, халуурч байсан байна. Энэ нууцлаг өвчин зөвхөн 2015 онд гэхэд л 130 гаруй хүний амийг авч одсон байна.  

Геморрагиний халууны хам шинж /Undiagnosed hemorrhagic fever syndrome/

Дээрх үхлийн шалтгаан нь шумуул, хачиг байх боломжтой гэж үзвэл тус вирус нь шимэгч  байх талтай. Өвчлөгсдийн 75 хувь нь 20 нас ч хүрэхгүй нас барсаар байна. Харамсалтай нь иргэний дайны улмаас энэ вирусын судалгаа тасалдаад байгаа юм.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()