Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим Холливудын одууд кинонд тоглож байх үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хайртай болж улмаар гэр бүл болцгоодог байна. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугьдаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ Холливудийн алдартай жүжигчдийн 10 хайрын түүхийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид

1 Анна Пакен болон Стивен Мойер (Anna Pacwin, Stephen Moyer)

Анна Пакен болон Стивен Мойер нар 2008 онд "True Blood" телевизийн цуврал дээр цуг тоглож байхдаа танилцсан бөгөөд 2010 онд гэрлэжээ. Тэд 3 жилийн өмнө ихэр охидтой болсон байна. 

Анна Пакен болон Стивен Мойер (Anna Pacwin, Stephen Moyer)

2 Клэр Дэйнс болон Хью Дэнси (Claire Danes, Hugh Dancy)

Клэр Дэйнс болон Хью Дэнси нар "Evening" киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд тэд гэрлээд 10 жил өнгөрч байна. 

Клэр Дэйнс болон Хью Дэнси (Claire Danes, Hugh Dancy)

3 Меган Фокс болон Брайан Остин Грин (Megan Fox, Brian Austin Green)

Тэд анх "Queen of the Screen" телевизийн цувралын үеэр анх танилцжээ. Хэдийгээр тэдний нас 11 жилийн зөрүүтэй байсан ч тэд бие биедээ үнэхээр дурласан бөгөөд 2007 онд гэрлэж, 3 хүүтэй болсон байна. 

Меган Фокс болон Брайан Остин Грин (Megan Fox, Brian Austin Green)

4 Уилл Смит болон Жада Пинкетт-Смит (Will Smith, Jada Pinkett-Smith)

Вилл болон Жада нар Холливудын хамгийн хүчирхэг хосуудын нэг юм. Тэд 1994 онд нэгэн сурталчилгаанд тоглож байхдаа танилцсан бөгөөд 1997 онд хуримаа хийсэн байна.

Уилл Смит болон Жада Пинкетт-Смит (Will Smith, Jada Pinkett-Smith)

5 Майкл Ж. Фокс болон Трэйси Полан (Michael J. Fox, Tracy Pollan)

Майкл, Трейси нар гэрлээд 20 жилийг өнгөрүүлжээ. Тэд "Family Ties" цуврал дээр тоглож байхдаа танилцаж удалгүй болзож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа гэрлэсэн байна. Тэд 4 хүүхэдтэй болсон учраас Трэйси Полан жүжигчний мэргэжлээ орхиж хүүхдүүдээ асрах болжээ.

Майкл Ж. Фокс болон Трэйси Полан (Michael J. Fox, Tracy Pollan)

6 Эван Петерс болон Эмма Роберт (Evan Peters, Emma Roberts)

Эван, Эмма хоёрын харилцаа "American Horror Story" цувралд тоглож байхад нь эхэлсэн бөгөөд жилийн өмнө сүй тавьсан билээ.

Эван Петерс болон Эмма Роберт (Evan Peters, Emma Roberts)

7 Том Холланд болон Зендаяа (Tom Holland, Zendaya)

"Spider-Man: Homecoming" кинонд хамтран тоглосон 22 настай жүжигчин Том Холланд болон 21 настай Зендаяа нар болзож эхлээд жил гаруй болж байна.

Том Холланд болон Зендаяа (Tom Holland, Zendaya)

8 Келли Рипа болон Марк Консуэло (Kelly Ripa, Mark Consuelo)

Келли, Марк хоёр 90-ээд онд алдаршсан "All My Children" кинонд тоглосон юм. Тэд 22 жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд тэд 3 хүүхэдтэй билээ. Жүжигчид бараг бүх чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх дуртай гэнэ. 

Келли Рипа болон Марк Консуэло (Kelly Ripa, Mark Consuelo)

9 Милла Йовович болон Пол Андерсон (Mila Jovovich, Paul Anderson)

Жүжигчин Милла Йовович найруулагч Пол Андерсонтой 2002 онд "Resident Evil" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Хосууд 2004 онд гэрлэсэн бөгөөд 2 охинтой болж хэд хэдэн кино хамтран бүтээсэн байна. 

Милла Йовович болон Пол Андерсон (Mila Jovovich, Paul Anderson)

10 Гвин Стефани болон Блэйк Шелтон (Gwen Stefani, Blake Shelton)

Энэ хүчирхэг хосууд "The Voice" хэмээх алдарт шоуны шүүгчид байсан. Тэд 2 жилийн турш хамтарч ажилласан бөгөөд хамтран амьдардаг болоод 3 жил өнгөрчээ. Тэд мөн хэд хэдэн дуу хүртэл хамтран дуулсан байдаг. 

Гвин Стефани болон Блэйк Шелтон (Gwen Stefani, Blake Shelton)

39
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()