Бидний төсөөлж ч байгаагүй өөр хоорондоо холбоотой зүйлс

"Алиса гайхамшгийн оронд" номонд малгайчин Алисагаас "Хэрээ, бичгийн ширээ хоёр хоорондоо ямар холбоотой вэ?" хэмээн асуудаг. Гэтэл үүнд зохиолч өөрөө тодорхой хариулт өгөөгүй бөгөөд энэ асуулт олны дунд маш олон эргэлзээг үлдээсэн юм. Үүнтэй адил амьдрал дээр маш олон зүйл санаанд оромгүй тохиолдлоор хоорондоо холбогдсон байдаг. Энэ талаар олж мэдэцгээе.

Бидний төсөөлж ч байгаагүй өөр хоорондоо холбоотой зүйлс

1 Уран зураг болон цөмийн зэвсэг

Атомын зэвсэг анх хэрэглэсний дараа манай дэлхийн изотоп /тэнцүү тооны протонтой, өөр өөр тооны нейтронтой цацраг идэвхт бодис/-ууд шинэ элементээр "баяжсан" нь стонтиум-90 болон цэзи-137 хоёр юм. Ингээд 1945 оноос хойш тосон будгаар зурагдсан бүхий л зургуудад ургамлын түүхий эдийг ашигладаг болсон байна. Тиймээс орчин үед эрт цагийн суутнуудын бүтээлийг ямар ч технологи, ямар ч хүн байсан яг ижил хуулбарлаж чадахгүй гэсэн үг. 

Уран зураг болон цөмийн зэвсэг

2 Трико болон тэшүүрийн спорт

Давост болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цаг агаар огцом хүйтэрсэн учир тамирчин Виктор Косичкин тэмцээнд оролцохынхоо өмнө бүсгүйчүүдээс зузаан хувцас асуусанд түүнд зөвхөн трико л олдсон гэдэг. Ингээд тэрээр триконы доод хэсгийг нь хайчлан өмссөн аж. Ийнхүү хувцаслах нь Викторт ихээхэн таалагдсан учир тэр бариу хоолойтой хар цамц болон трико худалдан авч олимпын наадмын бэлтгэл хийх үеэрээ өмсөж байжээ. Ингээд тэр олимпын наадамд хоолойтой цамц, трикотойгоор оролцсоноор тэшүүрийн спортын шинэхэн өмсгөл үүсэж харин Виктор алт, мөнгөн медалийн эзэн болсон түүхтэй.

Трико болон тэшүүрийн спорт

3 Капча /Captcha/ болон эртний ном

Капча бол зөвхөн төрөл бүрийн хориотой сайтууд болон спамаас хамгаалсан үсэг болон тэмдэгтүүдийн тогтолцоо биш юм. Учир нь "reCAPTCHA"-гийн ачаар бид дэлгэцийн цаана бодит хэрэглэгч байна уу эсвэл хуурамч мэдээлэл байна уу гэдгийг тогтоох боломжтой. Шалтгаан нь энэ кодчилол бүхий үсгийг зөвхөн хүн л уншиж чаддаг. Харин энэ системийн тусламжтайгаар хиймэл оюун ухаан хэрэглэгчдээс үг хэллэгийн хувилбаруудыг цуглуулж дижитал номнуудын алдааг засдаг байна.

Капча /Captcha/ болон эртний ном

4 Харх, тэсрэх бөмбөг болон сүрьеэ

Аварга хархнууд бол Танзанийн хамгийн үнэтэй ажилчид юм. Учир нь эдгээр хархнууд гайхалтай ухаалаг бөгөөд үнэрэнд асар мэдрэмтгий учир уурхайн тэсрэх бөмбөгнүүдийг хайх гол ажлыг хийдэг байна. Мөн тэдгээр бэлтгэгдсэн хархнуудыг "HeroRATS" буюу "Харх баатрууд" ч гэж нэрлэдэг. Үүнээс гадна тэднийг анагаах ухааны оношилгоонд ашиглаж эхэлсэн бөгөөд тэд үнэрлэх чадвараараа сүрьеэ өвчнийг анхан шатанд нь илрүүлж чаддаг байна. 

Харх, тэсрэх бөмбөг болон сүрьеэ

5 Телеграф болон гашуудал

Сэмюэл Морзе /Samuel Morse/ нь уран бүтээлч нэгэн бөгөөд нэг удаа таагүй мэдээ сонссоноосоо болоод морзын нэвтэрхий толь буюу алсын мэдээлэл дамжуулагчийг зохион бүтээсэн байдаг. Учир нь тэрээр урт хугацааны аяллаар явж байх үедээ ааваасаа эхнэрээ эдгэршгүй өвчнөөр өвдсөн талаар захиа хүлээж авсан юм. Харамсалтай нь 3-хан хоногийн дараа гэхэд дахин муу мэдээ хүлээж авсан нь эхнэрийнх нь үхэл байлаа. Харилцаа холбоог зөвхөн захиагаар хийдэг байсан хэтэрхий удаан байснаас болж Морзе эхнэртэйгээ салах ёс ч хийж амжаагүй юм. Энэ л түүний цахилгаан долгион ашиглан алсын зайд мэдээлэл дамжуулах телеграфыг бүтээх их үйлсийн эхлэл нь болсон байна. Ингээд 12 жилийн дараа гэхэд Вашингтон болон Балтиморын хооронд анхны диспетчерийн "Таны ажил гайхамшигтай, Ай Их Эзэн минь гэж" хэлсэн үг нэг минутын дотор дамжсанаар түүний нээлт амжилттай болсон юм. 

Телеграф болон гашуудал

6 Тагтаа болон хавдар

АНУ-ын эрдэмтэд тагтаанд гистологиийн аргаар хортой эсүүдийг илрүүлэх аргыг зааж сургасан байна. Үүний тулд тэд тагтааны үндсэн хоёр чадварыг ашигласан бөгөөд энэ нь өнгө хүлээж авах чадвар болон төсөөлөх чадваргүй байдал хоёр юм. Харин энэ системийн үндсэн аргачлал нь тагтааг зөв хариулт өгөх тоолонд хоол өгөх арга байсан бөгөөд ийн бэлтгэснээс нэг сарын дараа гэхэд тагтаанууд нийт мэдээллийн 80 хувьд зөв хариулдаг болсон байжээ.

Тагтаа болон хавдар

7 Ягаан өнгө болон хатуужил

Анх ягаан өнгө “эр зоригийн" илэрхийлэл байсан бол харин цэнхэр нь охидын өнгө байсан гэнэ. ХХ зууны үеэс эхлэн төрөл бүрийн маркетингийн үйл ажиллагаа явагдаж, хүмүүсийг хүүхдийнхээ хүйсийг мэдмэгц хүүхэддээ тохирох өнгийн хувцас худалдаж авахыг санал болгож байсан бөгөөд ихэнх нь охиддоо зориулж ягаан өнгийн хувцас худалдаж авч байсан учир орчин үед ягаан өнгө охидын өнгө болжээ. Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, ерөнхийдөө эрэгтэй, эмэгтэй гэсэн өнгө байдаггүй гэнэ.

Ягаан өнгө болон хатуужил

8 Олимпын медаль болон урлаг

Олимпын наадмыг ихэнх хүмүүс зөвхөн спортын тэмцээн гэж ойлгодог бөгөөд олимпын наадамд харах боломжтой ганц урлаг нь “уран гимнастик” гэж ярьдаг. Гэвч ХХ зууны дунд үед буюу 1912-1948 оны хооронд олимпын наадамд урлагийн төрөл багтдаг байжээ. Энэ нь орчин үеийн "Pierre de Coubertin"-ы наадам зохиогдох нэг үндэс болсон бөгөөд энэ төрөлд оролцож буй бүтээлүүд нь спортын холбогдолтой байсан гэнэ. Медалийг архитектур, уран зохиол, уран зураг, график, баримал, дуу хөгжим гэх мэт номинацуудаар өгдөг байжээ.

Олимпын медаль болон урлаг

9 Принтер болон хурууны хээ

Ихэнх принтерүүдэд ч мөн шар цэг бүхий өөрийн гэсэн “хурууны хээ” бий. Энэ нь зураг болон текстийг олон хуулбарлаж байгаа ч хуулбар бүрээ цор ганц, давтагдашгүй болгоход нь тусалдаг бөгөөд төхөөрөмжийн серийн дугаар, хэвлэж буй өдрийн он сар зэргийг кодчилж байдаг. Энэ аргыг хуурамч мөнгө үйлдвэрлэгчдээс сэргийлэх болон нууц мэдээлэл алдагдсан тохиолдолд хайж олох зорилгоор ашиглаж байжээ. Мөн энэ төрлийн технологийг сүүлийн үед 3D принтерээр ашиглах болсон байна. 3D принтер дэлхий даяар тархаж эхэлмэгц, цагдаа нар хуурамч зүйлийг хайж олох агуу төхөөрөмжтэй болох болно.

Принтер болон хурууны хээ

10 Нар болон найтаалт

Эрдэмтдийн судалгаанаас харахад 4 хүн тутмын нэг нь нарны хурц гэрлээс болж найтаадаг байна. Харин үүний 50% нь генээр дамждаг аж. Нүдний эвэрлэг бүрхэвч үрэвссэнээр нүд 1-10 удаагийн найтаалтыг өдөөдөг бөгөөд дараа нь 24 цагийн турш завсарладаг гэнэ.Үүнтэй ойролцоо рефлекс нь ходоод дүүрэх, эсвэл нүд рүү зүү ойртох үед илэрдэг. Хэрвээ танд энэ төрлийн рефлекс илэрч байвал та ганцаараа биш гэдэгт итгэлтэй байж болно.

Нар болон найтаалт

11 Нохой болон наалддаг түгжээ

Нохойны ачаар наалддаг түгжээ үүссэн гэвэл та итгэх үү. Швейцарын зохион бүтээгч Жорж де Местраль нохойтойгоо зугаалсныхаа дараа нохойн дээрээ наалдсан зангууг судалж үзэхээр шийджээ. Ингээд сайн ажиглалт хийхэд ургамал жижигхэн гогцоогоороо наалддаг болохыг ойлгосон аж. Үүний ачаар тэрээр 10 гаруй жилийн турш туршилт хийж, эцэст нь наалддаг түгжээ гаргаж өөрийн нэрийг түүхэнд мөнхөлсөн байна.

Нохой болон наалддаг түгжээ

12 Викинг болон сурталчилгаа

Гринландыг үүсгэн байгуулагч, аялагч Эрик хамгийн анх олон хүний анхаарлыг хэрхэн татах талаар бодсоор өөртөө анхаарал татах нэр өгөх хэрэгтэй гэсэн санааг олжээ. Ингээд тэрээр өөрийн нээсэн газрыг “ногоон” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь тухайн мөсөрхөг газарт огт тохирохооргүй нэр байлаа. Энэ аргаар тэрээр “Гринланд”-д хүмүүсийг татах зорилготой байсан ажээ. Ингээд түүний маркетинг амжилттай хэрэгжиж нэг жилийн дараа гэхэд “Гринланд” руу хэдэн арван завь хөдөлсөн байна.

Викинг болон сурталчилгаа

13 Галзуу хулгана болон сүсэг

Зохион бүтээгч ЛаМаркус Томпсон XIX зууны сүүл үед АНУ-ын хамгийн том соёл амралтын хүрээлэн болох «Кони-Айленд»-ыг үүсгэн байгуулжээ. Түүний  гол зорилго нь ард иргэдийг эмсийн хүрээлэн, цэнгээний газраас холдуулах байсан юм. Ингээд түүний соёл амралтын хүрээлэнд очсоноор үзэсгэлэнт байгалийн дунд галт тэргээр зугаалах боломжийг олгосон байна. Харин энэ нь хожим галзуу хулгана тоглоом үүсэх эхлэл болсон юм. 

Галзуу хулгана болон сүсэг

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()