"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ?

2018 оны "Miss World" буюу "Дэлхийн Мисс" тэмцээн 12-р сарын 8-нд БНХАУ-ын Санио арал дээр болж өнгөрсөн билээ. Тэгвэл 2018 оны "Miss Universe" буюу "Орчлонгийн Мисс" тэмцээн 12-р сарын 18-нд Тайландын Пак Крэт хотод зохиогдох гэж байна. Энэ хоёр тэмцээнүүд нь дэлхийд хамгийн том миссийн тэмцээнүүдэд тооцогддог боловч олон хүн эдгээрийг ялгаж чадалгүй төөрөлддөг. Энэ үүднээс бид "Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгааг гаргах мэдээллийг хүргэж байна. 

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ?

1 Тавигдах шаардлага

Аль аль тэмцээнд нь оролцохоор бүртгүүлэхийн тулд заавал нөхөр хүүхэдгүй, төрөлх хэлнээсээ илүү нэг хэл мэддэг байх хэрэгтэй бөгөөд дээд боловсролтой байх шаардлагуудыг хангасан байх ёстой. Мөн өмнө нь нүцгэн зургаа авахуулж байсан бол тэмцээнээс шууд хасагддаг байна. 

Тавигдах шаардлага

2 Бонус

Аль аль тэмцээний ялагчид титэм, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал авдгаас гадна бүтэн жилийн амьжиргааны зардлыг нь тухайн тэмцээний зохион байгуулагчид даадаг байна. Гэхдээ мэдээж ялагчид жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялж буяны ажил хийдэг гэнэ. Мөн тухайн тэмцээнээс авсан мөнгөн шагналаа буяны байгууллагад хандивлах нь бараг л уламжлал болсон гэж болно. 

Бонус

"Miss World"

"Miss World" нь анх 1952 онд зохион байгуулагдаж байсан анхны олон улсын хэмжээний миссийн тэмцээн юм. 

Энэ оны "Дэлхийн мисс" тэмцээний ялагчаар Мексикийн мисс Ванесса Понс Пе Леон (Vanessa Pons de Leon) болсон байна. Тэрбээр шагналдаа нийт 1.5 сая ам.долларын мөнгөн шагнал, бүтэн жилийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон брэндийн хувцас авахаар болжээ. 

"Miss World"

"Miss Universe"

"Miss Universe"-ийн зохион байгуулах эрхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эзэмшдэг билээ. Энэхүү тэмцээн нь 1957 оноос хойш зохиогдож байгаа нэр хүндээрээ "Miss World"-той тэнцэхүйц цорын ганц миссийн тэмцээн юм. Мөн бүх тивийн эмэгтэйчүүд энэхүү тэмцээнд ялж байснаараа "Miss World"-оос ялгардаг. "Miss Universe" тэмцээний ялагч нь нэг дор их хэмжээний мөнгөн шагнал авдаггүй ч сарын зуун мянган ам.долларын цалин авдаг байна. Мөн "Miss Universe"-ийн зохион байгуулагчид ялагчийг бүтэн жилийн гоо сайхны бүтээгдэхүүн, брэндийн хувцсаар хангахаас гадна Нью-Йорк хотын төвд байрлах пентхауст нэг жилийн хугацаатай амьдрах эрхийг өгдөг аж. Мэдээж хэрэг ялагч нь нэг жилийн турш сайн үйлст хүчин зүтгэх үүрэг хүлээдэг. 

"Miss Universe"

2017 оны "Miss Universe"-ээр Францын гоо бүсгүй Ирис Миттенар (Iris Mittenar) шалгарсан билээ. 

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()