Одри Хепбёрн загварын ертөнцийг хэрхэн өөрчилсөн бэ?

"Тиффанид барьсан өглөөний цай" киногоороо алдаршсан жүжигчин Одри Хепбёрнийг (Audrey Hepburn) өнгөрсөн зууны загварын чиг хандлагыг тодорхойлсон хүмүүсийн нэг гэж үздэг. Тиймдээ ч түүний тоглосон шинэ кино гарах бүрт үзэгчид гоо үзэсгэлэнгээс нь гадна хувцаслалт, загварын мэдрэмжийг нь шагшран магтаж, даган дууриахыг эрмэлздэг байжээ. Ингээд та бүхэнд Одри Хепбёрний стиль гэх нэрийн хуудсаар тухайн үеийн бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан, одоо ч бүсгүйчүүдийн өмсөх дуртай хэвээр байгаа хувцаслалтын хэв маяг, загваруудыг хүргэе.

Одри Хепбёрн загварын ертөнцийг хэрхэн өөрчилсөн бэ?

1 Богино шуумагтай өмд

Одри Хепбёрний 1954 онд “Сабрина” кинонд тоглохдоо өмссөн богинохон шуумагтай бариу өмд нь тухайн үеийн бүсгүйчүүдийн хувцаслах хэв маягийг бүхэлд нь өөрчилжээ. Энэ үеэс өргөн шулуун өмд гэх мэтийн овор ихтэй нэвсгэр хувцаснууд биенд яг таарах хувцаснуудад зайгаа тавьж эхэлсэн байна. Одоо ч моодонд байгаа бариу өмд, балетын шаахайн хослолыг Одри Хепберн анх гаргаж ирсэн гэхэд болно.

Богино шуумагтай өмд

2 Хар свитер цамц

Алдарт жүжигчний "Funny Face" мюзиклд тоглохдоо өмссөн хар өнгөтэй "Givenchy"-ийн свитер цамц нь удаан хугацааны турш “энгийн бөгөөд сэтгэл татам” хэв маягийн илэрхийлэл болсон юм. Одригийн энэхүү стилээр хувцаслая гэвэл энгийн хоолойтой хар свитерийг богино шуумагтай хар өмд, хар ботинк, цагаан оймстой хослуулан өмсөх бөгөөд үсээ шууж боогоод цөөвтөр гоёл чимэглэлийн зүйлс зүүж эсвэл огт зүүхгүй байсан ч болно.

Хар свитер цамц

3 Цув

"Тиффанид барьсан өглөөний цай" кино гарсны дараа цулгуй өнгийн цув моодонд орсон юм. Тус киноны гол дүр Холли Голайтли буюу Одри Хепбёрн борооны цувыг бүсэлж өмсөөд муураа хайдаг богинохон хэсэг л тухайн үеийн загварын хэв маягт маш том нөлөө үзүүлжээ. Киноны тэрхүү хэсгээс болж зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн дунд цувыг бүсэлж өмсөх моод дэлгэрсэн байна.

Цув

4 Цагаан өнгийн эрэгтэй сорочка

"Тиффанид барьсан өглөөний цай" дээр Одри эрэгтэй цагаан цамцыг ханцуйг нь нугалж өмссөн нь мөн л бүсгүйчүүдийг байлдан дагуулж байжээ. Гэрэл зурагчин Марк Шоугийн (Mark Shaw) 1954 онд жүжигчнийг тэрхүү цамцаа өмсөөд буйдан дээр хэвтэж буйг буулгасан доорх зураг иймэрхүү хувцаслалт огт байдаггүй байсан тухайн үед жинхэнэ шуугианыг тарьсан байна.

Цагаан өнгийн эрэгтэй сорочка

5 Том шил

Өнөөгийн оддын папараццигийн дурангаас нуугдах гэж зүүдэг болоод байгаа нарны том шилийг Одри Хепбёрн л анх амилуулж байжээ. 1966 онд “Сая долларыг хэрхэн хулгайлах вэ?” кинонд тоглохдоо түүний зүүсэн том шил тэр үеэс эхлэн зөвхөн нарнаас хамгаалах биш гоёл чимэглэлийн зориулалттай болон өөрчлөгджээ.

Том шил

6 "Коктейль" даашинз

Одри Хепбёрний анх өмсөж байсан "коктейль" хэмээх бариу энгэртэй, нугалаас бүхий дэрвэгэр хормойтой даашинз нь сонгодог хэв маягийг загварын ертөнцөд дахин гаргаж ирсэн бөгөөд ямар ч эмэгтэйд төгс зохидог онцлогтой. 60-аад оны үед дахин очъё гэвэл энэхүү даашинзыг богино өсгийтэй шаахай, минимал загварын сувдан бугуйвч, нарийхан бээлийтэй хослуулахад хангалттай. 

"Коктейль" даашинз

7 Торгон алчуур

Хөнгөн торгомсог алчуурыг жинхэнэ утгаар нь амилуулж чадсан хүн бол Одри юм. Алчуурыг хүзүүндээ ороолт маягаар зүүж, эсвэл толгойдоо боож дэгжин харагдаж болно гэдгийг тэрээр анх харуулжээ.

Торгон алчуур

29
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()