Дайсныхаа сэтгэл зүйгээр тоглож ялалт байгуулж байсан түүхэн тулаанууд

Сэтгэхүйн дайн нь дайсныг төөрөгдүүлж, айлган сүрдүүлж, эмх замбараагүй болгодог байна. Заналхийлэл, суртал ухуулга зэрэг нарийн стратегийн хэрэглээ нь мянга мянган жилийн туршид эсрэг талынхны цэрэг армид нөлөөлөх зорилгоор ашиглагдаж иржээ. Энгийн иргэд, цэргүүд бол яг л залилж буй тактик мэт. Өөрсдийн дайсны сэтгэл хөдлөл, шалтгааныг хянаж чадаж буй хүмүүс давуу хүчтэй ялалтыг авчирдаг байна.

Дайсныхаа сэтгэл зүйгээр тоглож ялалт байгуулж байсан түүхэн тулаанууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тамерланы айлган сүрдүүлэх тактик

1336 онд төрсөн Тамерлан (Доголон Төмөр нэрээр алдартай) нь тухайн үеийн Төв Ази, Персийн газар нутгийг нэгтгэн захирч байв. Түүний биеийн тал хэсэг саажилттай байсан хэдий ч, тэрээр Төв Ази, Исламын ертөнц болон Энэтхэгийн зарим хэсгийг эзлэн авсан юм.

Тамерлан нь газар орон нэгтгэх дайн тулааныхаа үеэр эсрэг талын удирдагчдыг айлган сүрдүүлэх тактик тоо томшгүй хийдэг байжээ. Тухайлбал тэрээр  өөрийн хороосон араг ясаар "пирамид" босгодог байв. Харин түүний ийм үйл хийдгийг мэдсэн хүмүүс түүнээс айж эмээн, үг дуугүй бууж өгдөг байв. 

Зарим судлаачид түүнийг  90000 хүний толгойг авч, гавлын ясаар нь 120 пирамид босгосон гэж үздэг.

Тамерланы айлган сүрдүүлэх тактик

2 Ариун бамбай

МЭӨ 525 онд Персүүд ялж, Египетчүүд ялагдсан Пелузийн тулаанд хамгийн анх удаа хүн төрөлхтөн тулааны үеэр эсрэг талынхаа сэтгэхүйд нөлөөлж ялсан тухай түүхэнд тэмдэглэжээ. Камбисес II хааны удирдсан Персүүд муур тахин шүтдэг Египетчүүдийг цочирдолд оруулсан байна.

Персүүд бамбайндаа муурыг дүрслэн зурсан байна. Египетчүүд муурны бурхан болох Бастетээ бишрэн шүтдэг байсан учир муураар "хаалт" хийсэн дайснууд руугаа олигтой дайрч чадаагүй аж.

Гэхдээ Египетчүүд зөвхөн муур биш өөр олон төрлийн сахиус шүтдэг байжээ. Тухайлбал нохой, шувуу, хонь гэх мэт. Тиймээс Персийн тэргүүн шугамд цэргүүд тэдгээр амьтдын сэгийг Египетчүүд рүү шидэж, айлгажээ. Үр дүнд нь Персүүд ялсан юм.

Персүүд ийнхүү дайрах болсон шалтгаан нь Египетийн Фараон Персийн хааныг хуурч, мэхэлсэнтэй холбоотой юм. Фараон Камбисес хаанд охиноо өгнө гэж амалсан хэрнээ өөрийн охиноо бус харин эгэл бүсгүйг өгсөн аж.

Ариун бамбай

3 Чингис хааны гоц чадвар

Айлган сүрдүүлэх Чингис хааны агуу хэрэгсэл байв. Түүнийг эсэргүүцсэн цэрэг, энгийн иргэн, хотуудыг ч тэрээр устгаж байв. Мервийн булаан эзлэлтийн үеэр, тэрээр хотыг галдан шатаахаас өмнө Монгол цэрэг бүрт 400 иргэний толгойг авах тухай тушаал болгожээ. Нас барагсдын тоо магадгүй хэдэн арваар хэтрүүлсэн байж болох ч, Чингис хаан энэ замыг сонгосон байв.

Чингис хаан өөрийн хүч, нөөцөө дандаа нууцалж, дайсны талд өөрсдийгөө тэднээс хэд дахин олуулаа хэмээх ойлголтыг өгөхийг оролддог байв. Тэрээр морины нуруун дээр хиймэл хүн босгож, цэрэг бүрт олон тоогоор түүдэг гал асаахыг даалгадаг байсан гэдэг.

Мөн тулааны үеэр дайсны харваачид тэднийг устгахаас сэргийлэн урьдаас бэлдсэн газар хуурамчаар нуувч бэлддэг байжээ. Чингис хаан дайснууд Монголын талаар мэддэгээс илүүтэйгээр алдаа мадаггүй дайсныхаа талаар мэдэж байв.

Чингис хааны гоц чадвар

4 Влад III Импалер

Румыний Влад III Импалер хаан нь түүхэн дэх сэтгэхүйн дайралтын маш дадамгай суралцагчдын нэг байв. Тэрээр 15-р зууны үед Османы эзэнт гүрний барьцаан дор өөрийн залуу насыг өнгөрүүлжээ.

Хэдийгээр түүнд сайн ханддаг байсан ч, Влад өөрийг нь эзэлсэн хүмүүст өш хонзонгийн төлөвлөгөө боловсруулжээ. Зарим судлаачид Османчууд түүнд өөрсдийн дайн тулааны аргаасаа зааж өгсөн гэж үзэх нь цөөнгүй.

Влад суллагдаж хаан болсноос хойш буюу 1462 онд Османы Мэхмэт II Султан Румыний газар нутгийг эзлэн түрэмгийлэхээр оролджээ. Энийг мэдсэн Влад хаан үе үеийн османы цэргийн хоригдлуудын толгойг аван ойн Румын руу ордог ой модонд энд тэндгүй өлгөсөн гэнэ. Мэдээж ийм дүр зургийг харсан Османы цэргүүд сэтгэлзүйн гүн шоконд орж, сэтгэл санаа нь тогтворгүй болж, эцэст нь ялагдсан байна.

Влад III Импалер

5 Македонийн II Филипп

Македонийн II Филипп хаан өөрийн хүү Александрт “Агуу байх” үндэс суурийг тавьж өгсөн. Филипп МЭӨ 359 онд хаан ширээнд суух үед Македони нь тогтмол ус шиг байдалтай байв. Гэвч ердөө жил хүрэхгүй хугацаанд Филипп дотоодын үймээн самууныг намжааж Македонийг хүчирхэг улс болгож чадсан юм. Тэрээр сэтгэлгээний дайралтын сор байсан.

МЭӨ 338 онд Каерон улстай хийсэн тулааны үеэр хоёр сэтгэхүйн дайралтын стратегийг хэрэгжүүлсэн. Эхлээд, тэрээр эхэлж довтлохгүй дайснуудыг хүлээлгэж, Афины болон Тебаны эсэргүүцэгчдийн тэвчээрийг барж, халуун наран дор залхаажээ. Дараа нь хуурамч дайралт хийн тэднийг тэргүүн шугамаас торонд хийжээ.

Македонийн II Филипп

6 Ганнибал Барса

Картагиний генерал Ганнибал Барса хоёрдугаар Пуникийн дайны үеэр (МЭӨ 218-201он) хэрэглэсэн нэгэн овжин сэтгэхүйн дайралт хийж Ромчуудыг галзууруулах дөхжээ.

МЭӨ 218 онд Требиагийн гэх тулалдааны үеэр Ганнибал Ромын цэргүүдийг урхидан, Трэбиа голыг гаталж байхад нь морин цэргүүдээр дайрч бут цохиж байжээ. Гэхдээ ихэнх хүмүүс Ганнибалыг Альпийн нурууг заантай давж байснаар нь сайн мэднэ. Харамсалтай нь түүний сэтгэл зүйн дайралт нь богинохон хугацаанд л үр дүнгээ өгсөн байдаг. Мөн халуун орны амьтан заан нь Альпийн нурууны хүйтэнд сульдаж тулааны талбар дээр хүчээ гаргаж чадаагүй гэдэг. 

Ганнибал Барса

7 Ацтекийн үхлийн шүгэл

Ацтекийн үхлийн шүгэл нь яг л 1000 үхдэлийн хашгираан мэт гэгддэг. 20 жилийн өмнө, археологичид Мексикийн газар нутгаас араг ясны хэлбэртэй хоёр зэмсгийг илрүүлжээ. Нэгэн бурхны сүмд золиослогдсон эр гартаа атгасан байжээ.

Археологичид анхандаа энэ эдийг тоглоом гэж итгэж байсан ч, энэхүү шүгэл нь зан үйл болон дайны үед хэрэглэгддэг байсныг хожим илрүүлсэн юм.

Зарим судлаачид үхлийн шүглийг үхлийн газарт нас барсан хүнийг замчлахаар хэрэглэдэг байсан гэж үздэг бол, зарим нь сэтгэхүйн дайралтын гол хэрэглэгдэхүүн ч гэж үздэг байна. Учир нь дайн тулааны үед шүглийн зүрх зүсэм чимээ нь дайсны зоримог байдлыг мохоож чаддаг байсан гэж түүхчид үзжээ. Зарим эрдэмтэд эдгээр үхлийн шүгэл нь сонсож буй хүнийг ховстож чаддаг ч гэж үздэг байна. 

Ацтекийн үхлийн шүгэл

8 Хятадын 36 мэх

Энэхүү 36 мэх нь дайтах урлагийн Хятадын эртний зүйр үгт багтдаг юм. Ихэнх нь арга залины урлагт үндэслэгдсэн бөгөөд эсрэг талынхаа дайтах хүслийг унтраах сэтгэл зүйн техник аж.

Хятадын 36 мэх нь “Дайралтын стратеги”, “Эмх журамгүй байдлын стратеги”, “Нөхцөл байдлыг туйлд нь хүргэх стратеги” зэрэг хэсгүүд болон олон төрлийн жүжгийн зохиолоос бүрддэг. 36 мэхний орчин цагийн хувилбарууд Сичуан мужийн нэгэн номын дэлгүүрийн эзнээс 1941 онд олдсон хуулбараас гаралтай юм.

Номын зохиогч, хэвлэгдсэн огноо өнөө хэр нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч ихэнх судлаачид энэхүү бүтээлийг МЭӨ 403-221 оны Дайтагч гүрнүүдийн үеэс үүсэлтэй гэж тодорхойлдог. Зарим зүйр үгс нь МЭ 35 оны эхэн үеийн онцгой үйл явдлуудтай холбогддог болохоор тэд дээрх дүгнэлтэд хүрчээ. Нэмж хэлэхэд, олон судлаачид 36 мэхийг ганц хүн зохиогоогүй харин олон зууны туршид бичигдсэн гэж үздэг байна.

Хятадын 36 мэх

9 Амиа хорлогчдын арми

МЭӨ 465-496 онд Хавар, намрын улсуудын үед Юэ улсын Гуажун хаан Ву улстай дайтжээ. Энэхүү тулааны үеэр Гуажун хаан сэтгэхүйн дайралтын этгээд хэсэг болгон өөрийн тэргүүн эгнээгээ амиа хорлогчдоор бүрдүүлжээ.

Үхэх ял авсан гэмт хэрэгтнүүд гэдгийг зарим сурвалжид үхэхийг хүссэн дайчид хэмээн уншихыг ч зөвлөсөн байдаг.

Толгойг нь авна гэдэг нь хоолойгоо хэрчиж, амиа хорлоно гэсэнтэй дүйцэж орчуулагддаг аж. Энэ нь эртний Хятадын хувьд түгээмэл байсан ч, зарим судлаачид ердөө домог гэж үздэг гэнэ. Аль нь ч байсан гэсэн Гуажун дайснуудаа ялан дийлж, газар нутгаа тэлж чадсан юм.

Амиа хорлогчдын арми

10 Дайны тэрэг

МЭӨ 1274 онд Хитти (одоогийн Турк, Сирийн газар нутаг) болон Египетийн хооронд болсон Кадешийн тулалдааны үеэр Хиттичүүд хүнд даацын байлдааны тэрэг хэрэглэдэг байжээ. Харин Египетчүүд тал талаараа зэвсэглэсэн хөнгөн тэрэг ашигладаг байсан бөгөөд зарим тохиолдолд ямар ч удирдлагагүйгээр тал талаараа жад зоосон тэднийг дайсны тал руу чиглүүлэн дайрч байжээ. 

Ийм байдлаар Египетчүүд дайснаа эргүүлэн дайрахаас өмнө амийг нь хороох боломжтой байв.

Дайны тэрэг

20
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()