Тус болохоосоо илүү ус болдог дасгалууд

2018-12-16, 14:38
3,296

Эрүүл чийрэг байхаасаа илүүтэй турахыг хүсэгчид спорт заал, фитнес клубт очихын зэрэгцээ гэртээ дасгал хөдөлгөөний төрөл бүрийн төхөөрөмж суурилуулан хичээллэдэг болжээ. Гэв тэдгээр төхөөрөмж болон дасгалууд нь хүний биед сайнаас илүү саар зүйл авч ирэх нь элбэг байдаг. Ашиг тус өгөхөөсөө эрүүл мэндэд хор хүргэж мэдэх долоон дасгал болон төхөөрөмжийг танилцуулж байна.

Тус болохоосоо илүү ус болдог дасгалууд

1 Хөлний дасгалын төхөөрөмж

Юу нь аюултай вэ: Хөл гэдэг таны биеийг өдөр тутам тээж, ачаалалтай ажилладаг эрхтэн. Тэгэхээр энэ төхөөрөмж дээр дасгал хийхэд хөлөнд үүнээс ч илүү эсэргүүцэх хүчтэй тулгардаг. Ийм байрлалд хөдөлгөөн хийхэд таны биеийн жин бүсэлхийд ирж мөр, гуя, өгзөгний булчин тогтвортой байдлаа алдана. Ийм болохоор энэ төхөөрөмж дээр дасгал хийх нь ашигтайгаасаа илүү аюултай.

Зөвлөгөө: Зүгээр л туухай өргөөд сууж босох дасгал хийж болно. Гарт байгаа ачаанаас болоод бүсэлхийнд ирэх даралт өөрчлөгдөнө. Нөгөө талаар гартаа туухай барьснаар та тодорхой байрлалд байж олон булчин нэгэн зэрэг ажиллана. Ер нь заримдаа хөнгөн ачаа илүү их өөх хайлуулдаг.

Хөлний дасгалын төхөөрөмж

2 Босоогоор түлхэх дасгал

Юугаараа аюултай вэ: Ийм байрлал таны бие; гэмтэл учруулах илүү магадлалтай. Энэ дасгалыг хийхэд мөрний хэсэгт илүү ачаалал ирж  мөр, бүсэлхийний булчин тасрах аюул учирч мэднэ.

Зөвлөгөө: Бүр эсрэгээр нь түлхэх биш татах, савлуурт суниах хувилбарыг сонгоод үз. Энэ дасгал харин ч мөр, нуруу, гар, хөл, өнгөц булчингуудыг бэхжүүлдэг. Заавал төхөөрөмж дээр дасгал хийх бол гараа урдаа байрлуулах нь арай аюул багатай.

Босоогоор түлхэх дасгал

3 Хөлөөр ачаа өргөх

Энэ дасгалын үед хамаг ачаалал шагайнд ирж, хөдөлгөөн нь өвдөгний үеэс илүүтэй хүч шаарддагаас өвчин үүсгэнэ. Энэ төхөөрөмж дээр дасгал хийснээр таны биед нэг их өөрчлөлт гарахгүй.

Зөвлөгөө: Зүгээр л гүйлтийн зам дээр алхаж гүйх нь илүү үр дүнтэй. Ингэхэд өгзөгний болон шилбэний гээд олон булчин идэвхтэй ажиллаж өвдөг харин ч бэхжинэ.

Хөлөөр ачаа өргөх

4 Суугаагаараа хийдэг цээж ний дасгал

Юугаараа аюултай вэ: Энэ дасгалыг хийж буй хүмүүс эвгүй байрлалаас болоод булчингуудад тэгш бус ачаалал өгдөг байна. Байгалиас бидний нэг гарыг арай илүү хүчтэй төрүүлсэн болохоор тэр тал автоматаар илүү түлхэж ачааллыг өөртөө авч амархан ядарна.

Зөвлөгөө: Зүгээр л уламжлалт гар дээрээ суниах дасгал хий. Ингэхэд ачаалал хоёр гарт тэнцүү ирдэг бол төхөөрөмж дээр хийхэд нэг тал нь л илүү хөгжинө. Суниах дасгалын үед үндсэн булчингууд жигд ажиллан тэнцвэртэй байх болно.

Суугаагаараа хийдэг цээж ний дасгал

5 Хөл салгах дасгал

Юугаараа аюултай вэ: Энэ төхөөрөмж та бидний амьдралдаа бараг хийдэггүй хөдөлгөөнийг хүчээр хийлгэдэг учраас гуяны дээд талын болон сүвээний булчингуудад ачаалал өгдөг. Улмаар энэ төхөөрөмж өвдөгний үед эрсдэл учруулж мэднэ.

Зөвлөгөө: Хоёр хөл дээрэ ээлжлэн суух дасгал хийгээд үз. Энэ гуяны дотор болон гадна булчин, мөн тогтворжуулагч бучинг хөгжүүлдэг маш сайн дасгал юм.

Хөл салгах дасгал

6 Өсгий өлмийн дасгал

Юугаараа аюултай вэ: Энэ бол бүхий л биеэ шилбэний булчингийн хүчээр өргөдөг боловч гол ачаалал нуруунд ирдэг төхөөрөмж. Үүнээс болоод нуруу мурийхгүй ч нурууны булчинд сөргөөр нөлөөлдөг.

Зөвлөгөө: Зүгээр л зогсч байгаад өлмий дээрээ босох дасгал хийж бай. Энэ нь хөлийн тогтоворжуулагч булчингуудыг ажиллуулна. Энэ нь хангалттай ачаалал өгч чадахгүй байгаа юм шиг байвал, өрөөсөн хөл дээрээ ийм дасгал хийвэл илүү үр дүнтэй.

Өсгий өлмийн дасгал

7 Штангнууд

Ачаалал нэгэн чиглэлд жигд ирж байгаагаас үе мөчинд гэмтэл учруулж магадгүй. Үүнээс гадна зөвхөн үе мөч төдий биш, том жижиг булчинд ч ноцтой гэмтэл учруулж мэднэ.

Зөвлөгөө: Хэвтээ болон толгой дээрээ өргөх дасгалыг заавал ийм штангийн оронд туухай, туйван ашиглаад хийж болно. Өөрөөр бас штангийн доод тавцанг өөртөө аюулгүйгээр байрлуулаад дасгалаа хийж болно.

Штангнууд

11
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()