Дэлхийн түүхийг өөрчилсөн цуутай 5 аллага

Засаг төрийн эрх барьж байгаа улс төрчид ард иргэдийн бүгдийнх нь сэтгэлд нийцнэ гэж хэзээ ч байдаггүй. Үүний тод илрэл бол  төр засгийн тэргүүнүүдийн амь насанд халдах гэсэн оролдлого нэг биш удаа гарч байсан нь гэрчилнэ. Түүхийн явцад гарч байсан энэ олон халдлагын нэлээд хэд нь түүхийн цаашдын үйл явцад нөлөөлсөн байдаг. Энэ бүх аллага манай дэлхийн түүхийг өөрийнхөөрөө өөрчилсөн гэдэг нь тодорхой.

Дэлхийн түүхийг өөрчилсөн цуутай 5 аллага

1 Франц Фердинандыг хөнөөх төлөвлөгөө

Австри-Унгарын угсаа залгамжлагч хунтайж Франц Фердинанд, түүний гэргий Софи хоёрын амийг хөнөөсөн 18 настай Гаврило Принцип дэлхийг хамарсан том дайны эхлэлийг тавьж байгаагаа мэдээгүй нь лавтай. Франц Фердинанд бол тэр үеийн хүчирхэг Австри-Унгарын хаан ширээг залгамжлах хүн байлаа. Босни-Герцеговиныг Австри-Унгарын эзэнт гүрэн өөртөө нэгтгэсний дараа Франц Фердинандыг Сараево хотод айлчлах гэж байгаад  хэсэг залуус дургүйцлээ илэрхийлэхийг хүссэн гэдэг. Ингээд л зэвсэглэсэн хувьсгалчид “Хар гар” хэмээх алан хядагч байгууллагын дэмжлэгтэйгээр ханхүүг алах тохироо хийсэн байна. Фердинандыг ирэх өдөр тэд Фердинандын цуваа Сараево хотын төв хүртэл явах маршрутыг отож байгаад Неделько Чабринович гэгч машиныг дэлбэлэх гэсэн ч бөмбөг нь машины хамар дээр ойгоод арынх нь машин дээр унаж дэлбэрчээ. 

Франц Фердинандыг хөнөөх төлөвлөгөө

Үр дагавар нь...

Гэсэн ч дээрх үйл явдал Фердинандыг зогсоосонгүй, тэрбээр айлчлалаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Гэнэт жолооч нь машинаа эргүүлэн  зогстол яг өмнө нь  алуурчин Гаврило Принцип  гар буугаа барьчихсан  зогсож байх нь тэр. Залуу шууд л тулгаж байгаад хоёр удаа буудахад Фердинанд, гүнж хоёр газар дээрээ нас баржээ. Тухайн үед Принцип өөрийгөө егүүтгэх гэсэн ч чадаагүй байна. 

Түүнийг 20 жил шоронд хорих ялаар шийтгэсэн ч 1918 оны хавар сүрьеэгээр нас баржээ. Энэ аллагын дараа Австри-Унгар улс Сербид дайн зарлаж бусад улс орнууд түүний талд боссоноор Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн юм. Дөрвөн жил үргэлжилсэн дайны улмаас  олон сая хүн амь алдаж, энэ дайн дэлхийг бүхэлд нь яг л тахал шиг хамарсан юм. Дайны шархыг эдгээж бараг амжаагүй байхад хорин жилийн дараа үүнээс ч аймшигтай, хөнөөлт дайн дэгдэж, Хиросима, Нагасаки хот газрын хөрснөөс арчигдсаныг дэлхий нийт мэднэ. 

Үр дагавар нь...

2 АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн нь

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны арван нэгдүгээр сарын 22-нд Даллас хотын худалдааны төвд үг хэлэх ёстой байлаа. Хотын төвөөр явж байсан машин цуваа руу халдаж, Ерөнхийлөгч Кеннеди амиа алджээ.

Өмнөх удирдагчдыг бодвол америкчуудын хайр талархлыг хамгийн их хүлээж байсан Ерөнхийлөгчийн нэр үүнээс хойш бараг л “аллага” гэдэг үгтэй  ижил утгатай болсон юм. Ерөнхийлөгчийн цуваа руу халдаж амийг нь бүрлэгсэн Ли Харви Освалд гэгчийг тухайн үед цуваа руу гурван удаа буудсан гэж албан ёсны мэдээнд дурдсан байдаг. Эхний сум Кеннедийн биед, хоёр дахь нь хүзүүнд, гурав дахь нь буюу үхлийн сум тархинд нь туссан байна. Энэ бол ёстой аймшигтай аллага байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн нь

Алуурчин хэн байв

Ли Харви Освальд гэгч Жон Кеннедийг Техассын төв номын сангийн зургадугаар давхраас бууджээ. Тэр тэнгисийн явган цэргээс халагдсан мөн түүнчлэн зөвлөлтийн иргэн болохыг оролдож байсан нэгэн гэнэ. Кеннедиг хөнөөснөөс хоёр хоногийн дараа Освальдыг шорон руу авч явах үед офицер Жек Руби түүнийг буудаж алсан юм. Түүний амийг бүрэлгэсэн Жек Руби гэгч сүүлд нь мэдүүлэхдээ тэргүүн хатагтай асан Жаклин Кеннедийг шүүх явцад алуурчин Освальдын эсрэг заргалдаж сунжруулахгүйн тулд тусалсан гэжээ. Жон Кеннедийн аймшигт үхлийн талаар өнөө хүртэл тайлагдаагүй нууц олон бий. Бүх зүйл тодорхой болсон юм шиг атлаа Ли Харви Освальд чухам ямар шалтгаанаар ийм хэрэг үйлдсэнийг тогтоож чадаагүй хэвээр байгаа юм. Энэ явдлаас хойш төрийн тэргүүний харуул хамгаалалтыг чангатгаад зогсохгүй, Хүйтэн дайны үйл явцыг ч ширүүтгэсэн гэж үздэг. 

Алуурчин хэн байв

3 Форд театрт Авраам Линкольныг хөнөөсөн нь

АНУ-ын төрийн тэргүүнийг хөнөөсөн өөр нэг эмгэнэлт аллага бол Авраам Линкольныг алсан хэрэг юм. Авраам Линкольн 1864 оны дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтон хотын Форд театрт “Бидний америк үеэл” жүжиг үзэж байжээ. Үүнээс долоо хоногийн өмнө Холбооны цэргүүд Виржиния мужид бууж өгч цус урсгасан Америкийн иргэний дайн төгсгөл болсон байна. Энэ үйл явдал Линкольны аллагатай холбоотой байлаа. Ерөнхийлөгч эхнэр Мэри Тодд Линкольнтойгоо сууж байсан бэльтаж руу араас нь театрын жүжигчин, Холбооныхныг дэмждэг Жон Уилкс Бут дөхөж очсон гэдэг. Хүйтэн цуст алуурчин Ерөнхийлөгчийг шууд толгойд нь буудаж хөнөөсөн юм. Тэр дараа нь тагтнаас бууж ор сураггүй зугтаж алга болжээ. Жон Уилкс Бутыг эрж хайх ажилд холбооны армийн дайчид, цагдаагийнхан, мөрдөгч гээд 10 мянга  гаруй хүн оролцсон байна.

Форд театрт Авраам Линкольныг хөнөөсөн нь

4 Энэтхэг дэх аллага

Энэтхэгт 1948 оны нэгдүгээр сарын 30-нд яг л Махатма Ганди цээж гэдсэндээ шархадсанаас амь алджээ. Түүнийг саятан Винайяк Саваркарын байгуулсан алан хядагч бүлэглэлийн гишүүн, Натхурам Винаяк Годзе гэгч буудаж хөнөөсөн байна.

Тодруулбал Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Британийн колоничлол эцэс болж Энэтхэг тусгаар үндэстэн гэдгээ зарлалаа. Гэвч асуудал дууссангүй, тусгаар энэ улс Энэтхэг, Пакистан гэсэн хоёр бие даасан улс болж хуваагдах тавилантай байж. Энэ нь ердөө л индиусын, лалын шашин шүтлэгээс болж хуваагдсан хэрэг. Үүнээс болж их хэмжээний нүүдэл, эхэлж, нэгэн гэр бүл, төрөл төрөгсөд хагацахад хүрсэн юм. Улс орон даяар тогтворгүй байдал газар авав.

Махатма Ганди Энэтхэгийн ард түмний хамгийн хайртай улс төрийн зүтгэлтэн, хүч хэрэглэхгүйгээр эвлэлдэхийг номлодог нэгэн байсан. Гэвч түүний ард түмэндээ хандсан энэ илгээлт индиус, лал, синкийн аль аль талын үндэсний үзэлтнүүдэд таалагдаагүй юм. Түүнийг хөнөөсөн алуурчин нь индиусын талын дэмжигч байжээ.

Энэтхэг дэх аллага

Махатма Ганди алуурчинтайгаа инээмсэглэн уулзсан гэдэг

78 настай  Ганди тэр өдөр өөрийг нь алах алуурчинтай Делигийн Бирли ордны цэцэрлэгт уулзсан байна. Аугаа их удирдагч зочиндоо инээмсэглэн дөхөж очтол Натурам Годсе түүн рүү буугаа чиглүүлэн тэр дороо бууджээ. Балмагдаж, сандарсан хүмүүс хэн нь ч түргэн тусламж дуудаж чадахгүй байсаар Ганди хагас цагийн дараа нас барсан байна. Натурам Годсег аллагын хэргээр шүүж цаазаар авах ял оноон, тэр жилд нь гүйцэтгэжээ.

Махатма Ганди алуурчинтайгаа инээмсэглэн уулзсан гэдэг

5 Мартин Лютер Кингийг хэрцгийгээр хөнөөсөн нь

Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг 1968 оны дөрөвдүгээр сарын 4-нд Теннесси мужийн Мемфис хотын  "Lorraine" буудлын хоёрдугаар давхрын тагтан дээр зогсож байхад нь алуурчин Жеймс Эрл Рей гэгч буудаж хөнөөсөн юм.

Энэ эмгэнэлт явдал болохоос таван жилийн өмнө Кинг Вашингтон дахь иргэний эрхийн төлөөх жагсаалын гол хүн болж байлаа. 1963 онд Линкольны дурсгалын цогцолборын өмнө болсон цуглаанд 250 мянган хүний өмнө Мартин Лютер Кинг алдарт “Надад мөрөөдөл бий” хэмээх үгээ хэлсэн юм. Амь алдахаасаа нэг хоногийн өмнө тэрбээр Мемфист сүүлчийн үгээ хэлсэн байна. Энд тэрбээр ямар нэг эмгэнэл мэдэрсэн юм шиг “Би юунд ч санаа зовохгүй байна. Би энэ дэлхий дээр  хэнээс ч айхгүй. Би бурхан над дээр ирэхийг харсан” гэсэн байдаг. Кингийг алуурчны гарт амь алдсаныг дуулаад Америк даяар эмх замбараагүй явдал гарсан байна. Алуурчныг барьж олон жилийн ялаар шийтгэн шоронд илгээсэн. Гэхдээ мөрдөн байцаагчид аллагын эзэн тэр ганцаараа биш, ард нь нөлөө бүхий хүмүүс байгаа гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Мартин Лютер Кингийг хэрцгийгээр хөнөөсөн нь

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()