Маш богино хугацаанд арьсны асуудлаа шийдсэн хүмүүс нууц аргаасаа хуваалцлаа!

Нүүрнийхээ арьсыг өөгүй, толигор сайхан харагдуулахын тулд 1-2 бүтээгдэхүүн хэрэглэж, бага зэрэг тэвчээртэй байхад л хангалттай. Ерөнхийдөө өөгүй толигор арьсны нууц нь сайн цэвэрлэгээ, чийгшүүлэлт, хамгаалалт байдаг бөгөөд батга гарсан тохиолдолд хэсэгчлэн тос түрхэхэд л хангалттай байдаг юм. Ингээд танд толигор, эрүүл сайхан арьстай болсон бүсгүйчүүдийн өдөр тутмын арьс арчилгааны нууцаас хүргэе.

Маш богино хугацаанд арьсны асуудлаа шийдсэн хүмүүс нууц аргаасаа хуваалцлаа!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэвхнээсээ бүрэн салжээ

Энэхүү хоёр зургийг 4 жилийн зайтай авчээ. Бүсгүй өмнө нь нарны хамгаалалттай тос огтхон ч түрхэж байгаагүй боловч 4 жилийн өмнөөс хэрэглэж эхлээд ид шидийг мэдэрчээ.

Өглөө:

  • Энгийн, тослог арьсны тос 
  • Нарны хамгаалалт, чийгшүүлэгчтэй тос (SPF 30)
  • С амин дэм болон пептидтай серум 

Орой:

  • Энгийн цэвэрлэгч гель
  • Эфирийн тос, лаванда цэцгийн тос агуулсан чийгшүүлэгчтэй тос

Сэвхнээсээ бүрэн салжээ

2 4 сарын турш өөрт тохирсон арчилгааг хийсний дараа

Хелико бактеригүй хэр нь батга гараад байна уу? Тэгвэл зураг дээрх бүсгүйн арга танд тус болно. 

Өглөө:

  • Энгийн нүүр угаагч
  • Харшлын эсрэг, спирт агуулаагүй тоник 
  • Энгийн, хуурай арьсны чийгшүүлэгч лосьон

Орой:

  • Энгийн нүүр угаагч
  • Харшлын эсрэг, спирт агуулаагүй тоник 
  • Батганы эсрэг цайр болон ниацинамид агуулсан тос
  • Энгийн, хуурай арьсны чийгшүүлэгч лосьон

4 сарын турш өөрт тохирсон арчилгааг хийсний дараа

3 Нэг жилийн дараах үр дүн

Яр шиг харагддаг том өвчтэй батгыг арилгахад тэвчээр их шаардагддаг. Учир нь нэг мөр сайн арилгаж авахгүй бол тунд удахгүй дахин гарч ирэх магадлалтай юм шүү.

Өглөө:

  • Энгийн усаар нүүрээ угаах
  • 2%-ийн перекис агуулсан батганы эсрэг лосьон (эрүү хэсэг)
  • Хүүхдийн чийгшүүлэгч тос

Орой:

  • Нүүр цэвэрлэгч хөөс 
  • Чийгшүүлэгч тос

Долоо хоногт 2 удаа Нүүрний арьсаа гуужуулна

Долоо хоногт 3 удаа: Нүд, уруулын ойролцоо үрчлээ үүсэхээс сэргийлсэн тос

Нэг жилийн дараах үр дүн

4 Батганы сорви

Эхний зургийг бүсгүй нүүрээ бүрэн арчилж эхлэхээс 4 долоо хоногийн өмнөх дүр төрх юм. Харин дараагийн зурган дээр бүсгүй 12 долоо хоногийн үр дүнгээ харуулсан байна.

Өглөө:

  • Энгийн,  холимог арьсны чийгшүүлэгч гель 
  • Энгийн, хуурай арьсны нарны хамгаалалттай лосьон 

Орой:

  • Энгийн, тослог арьсны цэвэрлэгч гель
  • Батганы эсрэг гель
  • Энгийн, тослог арьсны чийгшүүлэгч лосьон

Долоо хоногт 2 удаа: Усан үзэмийн ясны тосоор цэвэрлэгээ хийх.

Батганы сорви

5 Зургаан сарын өөрчлөлт

Ихэнх батга хүний арьс залуу байхад л гардаг. Хэрэв та 30 болон түүнээс дээш настай хэр нь одоог хүртэл батга гардаг мөн атны арьс үхмэл мэт ямар ч тэжээлгүй санагддаг бол доорх аргыг туршаад үзэхэд гэмгүй болов уу?

Өглөө:

  • Үнэргүй химийн бодис агуулаагүй цайртай шингэн саван 
  • Ээлжлэх: Эхний өдөр- батганы эсрэг 2%-ийн салицилийн хүчил агуулсан хөвөнгөөр арчих, 2 дахь өдөр- 5%-ийн гликолийн хүчилтэй серум хэрэглэх. Дараа нь нэг өдөр арьсаа амрааж юу ч түрхэхгүй
  • С амин дэм, Е амин дэм болон ферулын хүчилтэй серум 
  • Зуун наст болон зөгийн жилий агуулсан тайвшруулах үйлчилгээтэй гель
  • Зуун наст агуулсан нарны хамгаалалттай тос

Орой:

  • Цайр агуулсан савангаар угаах 
  • Зуун наст болон зөгийн бал агуулсан тайвшруулах үйлчилгээтэй гель 
  • Чийгшүүлэгч тос + 1  дусал ниацинамид болон цайр + нохойн хошууны үрний 4 дусал тос

Зургаан сарын өөрчлөлт

6 Хацрын батгаа арилгасан нь...

Бүсгүйн хэлж байгаагаар тэрээр үргэлж арьсны асуудалтай байсан учир өөрийн арьсны арчилгааг өөрчилсөн байна. Ингээд толигор сайхан арьстай болохын тулд бүсгүй дараах арчилгааны аргыг хэрэглэсэн аж.

Өглөө:

  • Чийгшүүлэгчтэй гелин тос
  • SPF 50 PA+++ нарны хамгаалалттай тос

Орой:

  • Нүүрний шингэн саван
  • Ниацинамид  (10 %) болон цайр (1 %) агуулсан серум
  • Чийгшүүлэгч тос

Долоо хоногт нэг удаа: Гуужуулагч ашиглах.

Хацрын батгаа арилгасан нь...

7 Алерги мэт жижиг батга

Энэ төрлийн батга нь тийм ч том асуудал биш учир, анх гарсан шиг амархан арилах боломжтой. Үүний тулд: 

Өглөө:

  • Нүүр цэвэрлэгч гель 
  • Спирт, тос агуулаагүй чийгшүүлэгч, нарны хамгаалалттай тос 

Орой:

  • Нүүр цэвэрлэгч гель
  • Эхний өдөр нүүрээ гуужуулж, 2 дахь өдөр алгасна
  • Спирт, тос агуулаагүй чийгшүүлэгч тос

.Долоо хоногт нэг удаа: Шавар маск, тосон цэвэрлэгээ хийнэ.

Алерги мэт жижиг батга

8 Олон жижиг батга

Хүний дархлааны систем муудаж, ядрах, олон хоног нойргүй явснаар нүүрэн дээр үе үе жижиг, хэрнээ олон батга гардаг шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд хэдхэн өдөр бүсгүйн хуваалцсан аргыг дагавал танд үр дүн үзүүлэх нь аргагүй.

Өглөө:

  • Энгийн усаар угаах
  • Үнэргүй чийгшүүлэгч лосьон түрхэх 
  • Нарны хамгаалалттай нүүр болон биеийн чийгшүүлэгч тос түрхэх

Орой:

  • Будаг арилгагч салфетка
  • Цэвэрлэх үйлчилгээтэй нүүр угаагч 
  • 10%-ийн гликолийн хүчилтэй лосьон
  • 20%-ийн азелаинй хүчилтэй тос

Долоо хоногт 2-3 удаа: Нүүрээ цэвэрлэсний дараа энгийн маск тавих.

Олон жижиг батга

9 Том улаан батгыг ингэж арилгаарай

Таны нүүрэн дээр байнга биш хэр нь хааяа маш өвчтэй, том улаан батга гардаг уу? Зураг дээрх бүсгүйн толигор арьстай болсон нууц тийм ч хэцүү биш ажээ.

Өглөө:

  • Хөөсөн цэвэрлэгч 
  • Тослог биш чийгшүүлэг тос
  • Нарны хамгаалалттай сүүн цэвэрлэгч 

Орой:

  • Будаг арилгах зориулалттай нүүрний шингэн
  • Бүлээн усаар угаах
  • 2%-ийн салицилийн хүчил агуулсан хөвөнтэй цэвэрлэгч 
  • Тослог биш чийгшүүлэгч
  • Батганы эсрэг тос, сорвины эсрэг тос түрхэх 

Том  улаан батгыг ингэж арилгаарай

10 45 хоногийн ялгаа

Өөрийн арьсанд тохирсон арчилгаа хийснээс 45 хоногийн дараа. Бүсгүй арьсны курс эмчилгээнд явж 45 хоногийн турш эм ууснаар дараах үр дүнд хүрчээ. Мэдээж, эмчийн зааварчилгаагүйгээр төрөл бүрийн эм уух хэрэггүй. Магадгүй бүсгүйн хүрсэн үр дүн таныг арьс өнгөний эмчид хандахад нөлөөлөх болов уу. Түүний өдөр тутмын эмчилгээ нь:

Эмчилгээний үеэр:

  • Өглөө: нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч тос  түрхэх, гаднаас нь эмчлээд нөлөөлөхгүй батганы эсрэг эмчилгээний эм ууж, тос ялгаруулалтыг багасгана
  • Орой: зөөлөн салфеткаар будгаа арилгах, чийгшүүлэгч тосон гелиэр нүүрээ угаах, чийгшүүлэгч лосьон түрхэх

Эмчилгээ хийсний дараах арчилгаа:

Өглөө: Нүүр угаах, нарны хамгаалалттай чийгшүүлэгч лосьон түрхэх

Орой: Зөөлөн салфеткаар будгаа арилгах, чийгшүүлэгч гелээр нүүрээ угаах, чийгшүүлэгч лосьон түрхэх

Долоо хоногт нэг удаа: Эмчийн зааварчилгааны дагуу  батганы эсрэг, залуужуулах үйлчилгээтэй тос түрхэх.

45 хоногийн ялгаа

11 Хоёр долоо хоногийн ялгаа

Бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүндээ гүргэмийн тос хийснээрээ илүү үр дүнд хүрсэн гэдэгтээ итгэлтэй байгаа.

Хэрэглэсэн бүтээгдэхүүн:

  • Нүүр цэвэрлэх зориулалттай миццелярын ус,  гель
  • Салицилийн хүчил агуулсан батганы тос
  • Чийгшүүлэгч тос
  • Зөгийн бал агуулсан серум үе үе түрхэх 
  • Тэжээлийн, нөхөн сэргээх үйлчилгээтэй шөнийн маск 
  • Чийгшүүлэгч тос
  • Гүргэмийн тос
  • Энгийн вазелин

Хоёр долоо хоногийн ялгаа

12

Бүсгүйн хэлж байгаагаар тэрээр анх удаа ажил руугаа крем, пудр түрхэхгүйгээр ажилдаа явж байгаа гэнэ. Тэрээр зөвхөн уруул, хөмсөг, сормуусаа буджээ. Бүсгүй нарны хамгаалалттай тос хэрэглэдэггүй бөгөөд зовхины тосыг нүүрэндээ түрхдэг учир ийнхүү зөөлөн арьстай байдаг гэнэ.

Өглөө:

  • Будаг арилгагч гель 
  • Зуун наст, төрөл бүрийн ургамал, сарнайн устай нүүрний цацлага 
  • Нохойн хошууны тос /нүүрийг толигор харагдуулна/

Орой:

  • Будаг арилгагч салфетка 
  • Нохойн хошууны тос
  • Үнэртүүлэгч агуулаагүй чийгшүүлэгч тос

Бүсгүй долоо хоногт хэд хэдэн удаа нүүрний маск хэрэглэдэг гэнэ. Тэрээр заавал том дэлгүүрүүдэс биш супермаркетаас ч нүүрний маскийг худалдаж авдаг аж.

Дээрх мэдээллээс бид юу ойлгож болох вэ? Хүн бүрийн арьс харьцангуй өөр. Тиймээс арьсны ямарваа нэг асуудлыг шийдэх арга барил нь ч ялгаатай юм. Гэхдээ, нэг зүйл тодорхой. Толигор сайхан арьстай болох гол нууц бол тэсвэр тэвчээр мөн тууштай байдал юм шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()