Хүн төрөлхтнийг гайхшруулсан нууцлаг 10 ханын шигтгэмэл зураг

Бүр эрт үеэс уран барималчид мозаик буюу шигтгэмэл зургаар хана тааз, зарим тохиолдолд ордон, сүмийн шалыг гоёж чимдэг байжээ. Мянга мянган жил өнгөрсөн ч энэ гайхамшигт бүтээл өөрийнхөө гоо сайхныг алдаагүй байна. Хавтангийн хэдэн арван мянган жижиг хэсэг уран мастеруудын гараар нэгэн цогц бүтээл болж тэр чигээрээ зуун зуунаар хадгалагдсаар ирж. Энэ үүднээс бид эртний болоод орчин цагийн шилдэг шигтгэмэл урлагийн бүтээлүүдийг хүргэж байна.

Хүн төрөлхтнийг гайхшруулсан нууцлаг 10 ханын шигтгэмэл зураг
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Туркийн Гэгээн Софийн сүмийн нууцлаг тэнгэрийн элч

Хэдэн жилийн өмнө Стамбул хот дахь Гэгээн Софийн сүмд Константинополийн үед бүтээсэн зургаан далавчит тэнгэрийн элчийн шигтгэмэл зураг олдсон байна. Энэ бол тэнгэрийн элч нарын хамгийн дээд Серафимийн хөрөг юм. Сүмийн гол бөмбөгөр оройн нэг хэсэг дэх энэ зургийг хэдэн давхар будаг, металл халхавчаар нуусан учраас хүний анхааралд өртөлгүй 150 гаруй жил болжээ. Судлаач эрдэмтэд энэ зургийг лавтай 700 орчим жилийн настай гэж үзэж байна. Лалын шашинтнууд сүмийг ийм зүйлээр чимэглэхийг хориглодог байсан үед тэднээс нуусан энэ зургийг сүмийг сэргээн засварлах үедээ олжээ. Өнөө үеийг хүртэл серафимыг үзсэн сүүлийн хүнийг Швейцарийн уран барималч Гаспар Фоссат гэж үздэг. Тэрбээр XIX зууны 30-аад онд Абдул-Межид I султаны үед сүм хийдийг сэргээх ажил хийж байжээ. Тэгэхэд сүм олон зууны хугацаанд болсон газар хөдлөлтүүдээр хагарч, цуураад байсан бөгөөд 1558 онд газрын хавтан хөдөлсөнөөё болоод сүмийн бөмбөгөр орой, мөргөлийн танхим эвдэрч сүйрч байжээ.

Туркийн Гэгээн Софийн сүмийн нууцлаг тэнгэрийн элч

1 Израилийн нууц оршуулгын зураг

Израилийн Кирьят-Гат хотын үйлдвэрийн бүсэд ажилчид шуудуу ухаж байгаад нэгэн нууцлаг шигтгэмэл зураг олсныг судлаачид урьдчилсан байдлаар 1500 жилийн настай болов уу гэж үзсэн байна. Энэ зураг дээр хэдэн зуун жилийн өмнө нурж үгүй болсон Византийн сүмийн шалны зураг байлаа. Хуучин гэрээнд дурддаг шиг Аввакум гэгээнтнийг оршуулсан  Чартос хотыг энд дүрсэлсэн байна. Энэ гаргалгаа ихээхэн маргаан дэгдээж, христүүд болохоор яг оршуулсан газар нь тодорхой биш, гэгээнтнийг оршуулсан газар Израильд биш, харин Иранд байдаг гэсэн байна. Харин сүм бүрээс ордог чуулганы гишүүд болохоор энэ оршуулгын газарт холбоотой гэж үздэг.

Гэхдээ шигтгэмэл зураг дээр Израильд ховор болдог үзэгдлийг дүрсэлсэн байдаг байна.

Гурван хэмжээст зураг дээр зөвхөн байшин төдийгүй дотоод засал, тагт, явган хүний зам зэргийг дүрсэлсэн байна. Нэг гудамжинд гэхэд л төрөл бүрийн шувуу, буга тахиа байх жишээтэй. Шигтгэмлийн нөгөө хэсэгт нь Нил мөрөн урсч байгааг дүрсэлсэн байна. Археологчид хавтангийн хагархайнуудаар хийсэн 17 цэцгийг тоолжээ. Үүний өмнө израилын нэг ч ийм мозайк, шигтгэмэл зураг дээрээс ийм нарийн чимхлүүр зураг олдож байгаагүй юм.

Израилийн нууц оршуулгын зураг

3 Сансрын булаан эзлэгч

Булаан эзлэгч гэж хэн  юм бэ гэж олон хүн, гайхан  асууж байна. Анх францын зураач шигтгэмэл зургийн аргаар нийтэд түгсэн “Сансрын булаан эзлэгч” гэдэг тоглоомын маягаар  өөрийн ийм шигтгэмэл зургийг бүтээжээ. Түүний зургаар Лос-Анжелес, Амстердам, Момбас, Парис болон дэлхийн бусад олон хотын гудамжийг чимсэн байдаг. 2013 онд Нью-Йоркод дэлгэрч нэр бүхий хүмүүс, Вуди Аллен, Энди Уорхол, Джои Рамоне и Лу Рид нарын хөргийг зуржээ. Дүрслэлийн эхний хэсэг нь түүхэнд дуулиан тарьсан Аллений охинтойгоо гэрлэсэн түүхтэй холбоотой. Булаан эзлэгчийн  жинхэнэ эзэн нь өнөө болтол тодорхойгүй ч энэ зургаараа багагүй мөнгө олсон бөгөөд зарим зураг нь бүр 15 мянган ам.доллар хүрчээ. Булаан эзлэгч дэлхийн олон хотод хүрч 3000 гаруй зургаа үлдээсэн байдаг. Гурван жилийн өмнө тэр бүр олон улсын сансрын станцад “гарын үсгээ зураад” амжсан юм.

Сансрын булаан эзлэгч

4 Македонийн Амфиполисын аварга мозаик

Эртний Амфиполис хотоос холгүй өнөөгийн македоны нутаг дэвсгэр дээрх эртний Грекийн хамгийн том бунхан дотроос энэ шигтгэмэл зураг олдсон юм.

Цагаан моринд хөллөсөн тэргэн дээр Гермес бурхан зогсоод хөөцөлдөн яваа дүрсийг хавтангийн жижиг хэсгүүдээр шигтгэн урласан байна. Гермесийн дэргэд толгойдоо цэцгэн хэлхээтэй өтгөн сахал бүхий хөтөч байгаа, уртаасаа 4,5 метр, өргөөшөө гурван метр энэ шигтгэмэл зургийг  археологчид ойролцоогоор МЭӨ 400 оны үед бүтээсэн байх гэж үзэж байна. Зургийг бүрэн ухаж гаргаагүй болохоор өөр юу юу дүрсэлсэн нь археологчдод тодорхойгүй байгаа юм.

Бунхны тансаг байдал, чимэглэл зэргээс үзэхэд энд хэн нэгэн алдартныг оршоосон байх гэсэн таамаглал төрүүлж байгаа юм. Амфиполис нь Александр Македонскийн үед  эзэнт гүрний нь хамгийн хүчирхэг хот байсан болохоор бунхан тэр үеийнх байх нь. МЭӨ 310 онд Александрыг нас нөгцсөний дараа хаан Кассандр түүний эхнэр Роксанаг хүүгийн хамт  энэ хот руу цөлсөн юм. Түүхчдийн таамаглалаар бол энэ бунхан генерал Олимпия, их Александрын эх, эсвэл түүний эхнэр Роксанагийн аль нэгийнх байж магадгүй байна. Александрыг тэнд оршуулсан гэсэн таамгыг няцаасаар байгаа юм.

Македонийн  Амфиполисын аварга мозаик

5 Туркийн “хөгжилтэй араг яс”

Хоёр жилийн өмнө туркийн Хатай хотоос “хөгжилтэй араг ёс” дүрсэлсэн шигтгэмэл зураг олсныг түүхчид 2400 орчим жилийн настай гэж байна. Энд хойд насны амьдралыг дарстай аяга барьж дэргэдээ лонх, талх тавьсан араг ясаар дүрсэлжээ. Зураг дээр бас жаргаж, цэнгэн, хөгжилтэй байхыг уриалсан бичээс бий. Энэ зураг тухайн үедээ эртний Антиохии  хотын баян нэгний сэрүүн лавринг чимэглэж байжээ. Энэ хот эрт цагт Иисусын дагалдагчдын төв байснаар христийн хот гэж нэрлэгдэж байсан байна. Араг яс дүрсэлсэн шигтгэмэл зураг дэлхийгээр нэг тархсан байдаг. Хар дэвсгэр дээр цагаанаар дүрсэлсэн нь харахад илүү тод харагддаг. Ялангуяа Помпейн урлагт ийн хойд насны амьдралыг харуулах нь түгээмэл. Зарим нь “өөрөө өөрийгөө мэд” гэсэн байдаг. Харин италийн араг яс бүхий зургуудад туркийнх шиг ийм хөгжилтэй өнгө аяс дутмаг байдаг.

Туркийн “хөгжилтэй араг яс”

6 Мексикийн Митл дэх нууцлаг мозайк

Мексикийн эртний хот Митлд брааг л гудамж, өнцөг булаан бүрт байшингийн гадна, дотор, бунханд, ордонд ийм шигтгэмэл зураг хаа сайгүй тааралдана. Энэ шигтгэмэл урлагт хөндлөн шугамуудаар заагласан үндсэн зургаан  хээнээс бүрдэнэ. Зарим түүхчийн хэлж байгаагаар бол энэ нь эртний нууцалж кодолсон бичвэр гэнэ. Чулуу бүрийг маш сайн өнгөлж, анхны хэлбэрээр нь дахин давтагдахгүйгээр шигтгэхдээ эртний барилгачид ганц грамм цемент, өөр бусад бэхжүүлэгч бодис хэрэглээгүй байна. Орчин үеийн техник аппаратаар ч чулууг ингэж өнгөлж хийхэд энд байгаа шиг ийм нарийн хийнэ гэдэг бэрх. Үнэхээр ийм шигтгэмэл зураг өнөөдөр бүтээвэл их л өндөр үнэтэй гарна. Энэ хээ ямар нэг зүйлийн бэлгэдэл гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байгаа ч чухам юу илтгэснийг тайлж чадаагүй л байна. Магадгүй XVI  зууны үед хотоос холгүй Сан-Паблогийн сүм барьж байсан испанийн конкистадорууд энэ бүхнийг урласан байж болох л юм.

Мексикийн Митл дэх нууцлаг мозайк

7 Израилийн Хукок дахь мозаик

Хэдэн жилийн өмнө Израилийн эртний синагогуудын  балгасны шалан дээрээс олдсон, МЭӨ Ү зууны буюу Ромын эзэнт гүрний үед хамаарах энэ шигтгэмэл зураг судлаач эрдэмтдэд амар заяа үзүүлэхгүй байсаар байна. Энэ шигтгэмэл зураг дээр бараа бологчдоо дагуулсан хоёр өндөр  тушаалын эр яриа хэлэлцээ хийж байгааг дүрсэлсэн ч харамсалтай нь  зураг дээр ямар нэг бичээс, гэрчлэх зүйл үлдээгүй байна. Зураг дээр байгаа хүний нэг нь цагаан хувцастай байгаагаас үзэхэд иерусалимын гэгээнтэн, хоёр дахь нь цэргийн хүн бололтой байгаа ч хэн болох нь бүү мэд.

Үүнийг жанжин Антиох VII байж магадгүй. Зураг дээр бас заантай цэргүүд байгаагаас үзэхэд Селевкипийн эзэнт гүрний цэргүүд евоейчүүдийн Маккавеевын бослогыг дарах үйл явдлыг дүрсэлсэн байж болох юм. Слевкидовуудыг Македоны Александрын генералуудын удмынхан гэж нэрлэдэг. Тэд л дайн тулаанд байлдааны заан ашигладаг байсан гэдэг. Өөр нэг таамгаар бол энд Александрыг өөрийг нь дүрсэлсэн гэдэг. Энэ таамаг үнэн бол шигтгэмэл урлагт анх удаагаа библиэс өөр  үйл явдлыг дүрсэлсэн хэрэг юм.

Израилийн Хукок дахь мозаик

8 Киприйн морин тойруулга

Эртний Ромын үед болдог зугаа цэнгээн болох тэрэгний уралдааныг дүрсэлсэн энэ гайхамшигт шигтгэмэл зургийг Кипр арал дээрээс олсон байна. Уртаашаа 11, өргөөшөө дөрвөн метр энэ том шигтгэмэл зургийг МЭӨ IV  зууны эхээр бүтээсэн гэж эрдэмтэд санал нийлжээ. Зураг дээрх дүрслэл бүгд “4” гэсээн бэлгэдэлтэй. Тус бүр дөрөв дөрвөн морь хөлөглөсөн дөрвөн тэрэг. Ромын эзэнт гүрний засгийн эрхийн төлөө дөрвөн бүлэглэл өрсөлдөж байсныг бэлгэдсэн ёгт санаа гэж эрдэмтэд таамаглаж байна.

Анх энэ зургийг нэгэн фермийн эзэн 1938 онд илрүүлсэн ч малтлага арваад жил үргэлжилсэн байна. Эртний Ромд морин тойруулга нь эзэн хааны төдийгүй, ард иргэдийн очих дуртай газрын нэг байсан. Эзэн хаад үүнийг өөрийнхөө сүр хүчийг илтгэх хэрэгсэл болодог байж. Энэ шигтгэмэл зураг дээр ромын язгууртан юм уу, эсвэл киприйн чинээлэг иргэнийг дүрсэл байж болох юм. Энэ бүтээл өөрийн агуулгаараа төдийгүй,  хийц маяг, маш сайн хадгалагдсанаараа үнэ цэнэтэй юм.

Киприйн морин тойруулга

9 Серфингээр гулгаж байгаа Мадонна /АНУ/

Долоон жилийн өмнө яг Пасхын баярын өмнөхөн Энсинитас хотод жинхэнэ шигтгэмэл зураг олсон  дээр сёрфинг дээр зогсоод давалгаан дээгүүр гулгаж байгаа Мадонна де Гуадалупыг дүрсэлсэн байжээ. Энэ гайхамшигт зургийг Төмөр замын нэгэн гүүрний дор гудамжны хоёр зураач Паттерсон, Николас гэдэг  хоёр ажилчин бүтээсэн  нь олон хүн шүтэн бишрэхэд хүргэсний дотор хотын албан тушаалтнууд ч байлаа. Улмаар  эрх баригчид энэ бүтээлийг хотын нэгэн гудамжинд шилжүүлэхэд хэдэн мянган доллар зарцуулсан байна. Паттерсон, Николас хоёр далайн бохирдолд олны анхаарлыг татаж далайгаа цвээр ариунаар, аюулгүй хадгалахад нутгийн иргэд, эрх баригчдыг уриалах  зорилгоор үүнийг бүтээсэн байна. Зураачид бүр далай хамгалах сан байгуулж 213 мянган ам.доллар цуглуулжээ. Энэ мөмнгөөрөө наран шарлагын газрыг цэвэрлэх, далайн амьтдыг авран хамгалаах, хүүхдүүд сёрфингээр  гулгах хамгаалалттай бүс байгуулахад зарцуулжээ. 2016 онд ийм шигтгэмэл зураг бүтээж худалдан цугларсан хөрөнгөөр нь далайн аюулгүй байдлыг хангахад зориулах уралдаан зарласан байна.

Серфингээр гулгаж байгаа Мадонна /АНУ/

10 Израилын Базилик дахь Христийн мэндэлсний нууцлаг мозаик

Шашны бичээсүүдэд дурдсанаар бол Христийн мэндэлсэн сүм нь  Бурхны  хүүгийн яг тэр мэндэлсэн газарт байдаг гэдэг ч үүнийг яг нотлох баталгаа байхгүй. Энэ ариун газрыг олон зууны туршид хайрлан хамгаалаагүйч энэ үүргийг ус гүйцэтгэж  сүмийн ханан дээр тогтсон зуун зууны бохирыг арчин Загалмайтны аян дайны үеийн гайхамшигт шигтгэмэл зургийг ил гаргасан байна. Ихэд муудаж түүний тухай хүмүүс бүр мартаж орхисон байсан юм. Зурагтай хамт гууль, мөнгө, чулуу, хясаагаар бүтээсэн бурхад олдсон байна. Шинжээчид одоо бурхдыг сэргээх ажил хийж байна.

Энэ бол сүүлийн 600 жилд болж байгаа сүмийн сэргээн засварлах ажил. Зөвхөн хоёр жилд энэ ажилд найман сая ам.доллар зарцуулжээ. Сэргээн засварлах ажил гайхамшигтай үр дүнд хүрч байснаас энэ төслийг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Археологчид шалаар нэг тарсан чулуун хавтангуудыг цуглуулан, өөр ийм шигтгэмэл зураг байж магадгүй гэж хайж байна. Ер нь Вифлеем дэх энэ сүм өөр олон нууц хадгалж байж болзошгүй юм.

Израилын Базилик дахь Христийн мэндэлсний нууцлаг мозаик

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()