Нууцлаг Антарктид тивээс илрүүлсэн жихүүдэс хүргэм хачирхалтай зүйлс

Эх дэлхийн хамгийн нууцлаг болоод бага судлагдсан тив бол яах аргагүй Антарктид юм. Зузаан мөсөн бүрхүүл доороо зуу зуун нууцыг хадгалан нойрсож буй энэ тивийн далайн гүний нууцлаг оршин суугчид, дан цамцтай дааралгүй дотор нь явах мөсөн агуй, дотор арзайм харь гаригийн чимээ зэрэг зарим нууцыг эрдэмтэд тайлснаас танд толилуулж байна.

Нууцлаг Антарктид тивээс илрүүлсэн жихүүдэс хүргэм хачирхалтай зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн түүхэнд анх удаа Антарктидын далай гүний нууцлаг оршин суугчдын зургийг ил болов

Антарктидын судлагдаагүй хэсгийн далайн ёроолд биологич, доктор Сюзан Лохарт (Susanne Lockhart)-ын хийсэн судалгааны үр дүнд эдгээр амьд биет нийтэд ил болжээ. Доктор Сюзан хэдэн цагийн видео бичлэг, хийн амьтан, ургамлын аймгаас дээж авч судалгааны лаборатори руу илгээсэн байна. Эдгээр материал нь Антарктидын эмзэг экосистемийг хамгаалах, хамгаалалттай бүс байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн доктор Сюзан тэмдэглэжээ.

Дэлхийн түүхэнд анх удаа Антарктидын далай гүний нууцлаг оршин суугчдын зургийг ил болов

2 Антарктидын хамгийн том мөсөн гол-Тоттен хурдацтай хайлж байна

Эрдэмтэд цаашид Тоттен гол хэрхэх талаар судалгааны ажил хийж байна. Хэрэв энэхүү мөсөн гол бүрэн хайлж дуусвал далайн түвшин 3.5 метрээр нэмэгдэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Тоттен мөсөн голын ихэнх хэсэг газрын гадарга дээр бус далайд байрладаг тул халуун, давстай ус хайлах явцыг түргэсгэж байгаа гэжээ.

Антарктидын хамгийн том мөсөн гол-Тоттен хурдацтай хайлж байна

3 Энэ зууны төгсгөл гэхэд далайн түвшин 60 метрээр нэмэгдэж магадгүй

Нүүрс хүчлийн хийн агууламж эрчимтэй өсөж буйгаас баруун Антарктидын эргийн дагуу мөсөн голууд хайлж, Антарктидын цаг агаар өөрчлөгдөж байгааг Италийн Карл Бо-гийн нэрэмжит Урбины их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 2015 онд нүүрс хүчлийн хийн агууламж 400 ppm (сая доль) болсон нь, аж үйлдвэржилтийн өмнөх үеийн 280 ppm утгаас хамаагүй их байгаа юм. Энэ байдлаар цаашид үргэлжилбэл 21-р зууны төгсгөлд нүүрс хүчлийн хийн хэмжээ 600 ppm хүрч, Антарктидын мөсөн бүрхүүл хайлан, далайн түвшин 60 метрээр дээшилнэ.

Судалгааны ажлын хүрээнд Антарктидын мөсөн бүрхүүл 34 сая жилийн настайг тогтоожээ, харин анх буюу энэ үед агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 750 ppm байсан аж. Харин 32.8 сая жилийн өмнө агаар дахь нүүрсхүчлийн хийн түвшин 600 ppm утгад хүрч, мөсөн бүрхүүлийг цаг уурын өөрчлөлтөд илүү тогтвортой болгосон. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдсэнээр, дэлхийг бүхэлд нь хамарсан дулаарал үүснэ.

Энэ зууны төгсгөл гэхэд далайн түвшин 60 метрээр нэмэгдэж магадгүй

4 Антарктидын агуйд амьдрал үргэлжилсээр

Антарктидын мөсөн бүрхүүл амьтан, ургамлын олон аймаг, зүйлийг биднээс нууж байгаа гэж эрдэмтэд нотолсоор байна. Хэд хэдэн идэвхтэй галт уулсын нөлөөгөөр бий болсон агуйн системийг судлах явцад энэхүү дүгнэлтэд хүрчээ. Мөсөн бүрхүүл доор нэмэх 25 градус хүртэл дулаан агуйд амьдрал үүсэх төгс нөхцөл юм. Хөрсний шинжилгээгээр ийм агуйд бичил биетний ДНК, далайн ургамал, хагд өвсний ул мөр илрүүлжээ.

Антарктидын агуйд амьдрал үргэлжилсээр

5 Антарктидын шинэ газрын зураг "REMA"

Антарктид тив нь хамгийн нарийвчилсан "REMA" газрын зурагтай анхны тив болжээ. "REMA" газрын зураг нь нийт 150 терабайт хатуу дискийн зай эзэлдэг. 2009-с 2017 оны хооронд хиймэл дагуулаас авсан олон тооны зургийг нэгтгэн тус газрын зургийг бүтээжээ. Энэхүү хүнд ажилд Миннесота мужийн их сургуулийн "Blue Waters" суперкомпьютерыг ашигласан байна. Дэлхийн дулаарал Антарктид тивд хэрхэн нөлөөлж, газрын гадарга өөрчлөгдөж байгааг асар нарийвчлалтай "REMA" газрын зураг бүртгэх боломж олгоно.

Антарктидын шинэ газрын зураг "REMA"

6 Антарктид солирын эх орон

Солирын хайгуул хийдэг "ANSMET" төслийн хүрээнд Антарктидад хийсэн судалгаагаар ердөө нэг хэсэгхэн газарт 250 өөр солирын хэсгийг илрүүлcэн байна. Антарктидад манай гаригийн аль ч цэгээс илүү олон тооны солир унадаг бөгөөд тэдгээр нь цаг агаарын хүйтэн нөхцөлд сайтар хадгалагдаж үлддэг хэмээн НАСА-гийн мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Антарктид солирын эх орон

Ангараг гариг, сар, солирын 22 мянга орчим дээжийг "ANSMET" төслийн хүрээнд цуглуулаад байна.

7 Антарктидын дуу хоолой

Тийм ээ, уншигч та буруу уншаагүй. Нууцлаг энэ тив өөрийн гэсэн дуу хоолойтой. Тэнд хэдэн мянган жил ноёлох хүйтнээс ч илүү аймшигтай санагдах энэ дуу хоолойг та сонсоод үз дээ.

Антарктидын дуу хоолой

Антарктидын тухай ямар баримт таны сэтгэлийг илүү их хөдөлгөв? Нийтлэлч миний чихэнд Антарктидын дуу хоолой сонсогдсоор байна.

47
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()