Дипломатуудын үйлдсэн жигтэй гэмт хэргүүд

Дипломатууд гэдэг арга ухаанаар энхийг сахиулагчид билээ.  Тэд бол гадаадын оронд улсаа төлөөлж, харилцан ойлголцлын гүүр болдог, нэр хүндтэй албан тушаалтнууд юм. Иймээс гадаад орнуудад томилогдсон дипломатууд энгийн хүмүүст мөрөөдөөд ч олдохгүй, бүрэн эрхийг эдэлдэг байна.  Тэр дундаа “дипломат дархлаа” маш алдартай бөгөөд зарим дипломатчид энэхүү давуу эрхээ ашиглаж, гэмт хэрэг үйлддэг нь харамсалтай.  

Дипломатуудын үйлдсэн жигтэй гэмт хэргүүд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Дипломат дархлааны ачаар хүүхэд хүчирхийлэгч ялаас зугтжээ

Мөрдөн байцаагчид онлайнаар насанд хүрээгүй хүүхэд болон жүжиглэж, хүүхэд хүчирхийлэгч нарыг барьдаг. 2005 онд Виржиниа мужийн Бэдфорд хотын шерифын орлогч ийм аргаар “том загас” барьжээ. Тэрбээр 13 настай охины дүрд тоглож, худалдааны төвд нэгэн залуутай уулзах болсон байна. Энэ үеэр шерифийн албаныхан тэр хүнийг баривчлахад сонин тохиолдол болжээ. Учир нь тухайн хүүхэд хүчирхийлэхийг санаархагч этгээд нь Арабын Нэгдсэн Эмирaт улсын дипломат Салем Ал-Мазруй (Salem Al-Mazrooei) байлаа.

Ал-Мазруй нэн даруй дипломат дархлаа авах хүсэлт гаргасан тул цагдаагийн албан тушаалтнууд түүнийг хэн болохыг баталгаажуулсны дараа суллахаас өөр аргагүй болжээ. Гэсэн хэдий ч прокурорууд үүнтэй санал нийлэхгүй,  Ал-Амзурийг яллаж, түүний дархлааг нь хүчингүй болгохоор хөөцөлдсөөр байв. Харамсалтай нь Арабын нэгдсэн Эмиратын элчин сайдын яам ээн явдлыг таатай хүлээн авсангүй. Эмиратын элчин сайд яамнаас түүний хэргийг эх орондоо мөрдөнө гэж хэлээд хэрэгтнийг Америкаас чимээгүйхэн явуулжээ. Хэдий дипломатыг яллаж чадаагүй ч АНУ-ын албан тушаалтнууд түүнийг Америкт оруулахгүй болгожээ. Төрийн департаментаас түүнийг  Виржиниад  хэргээ хүлэхээр ирэхээс бусад тохиолдолд АНУ-ын газар нутагт хөл тавихыг хориглосон байна.

Дипломат  дархлааны ачаар хүүхэд хүчирхийлэгч ялаас зугтжээ

2 "Ferrari" хөлөглөсөн Катарын шейх Лос Анжелос хотын гудамжаар уралдав

2017 онд Лос Анжелес хотынхон  "Grand Theft Auto V" видео тоглоом бодит амьдрал дээр биелэхийг үзжээ. Учир нь шаргал "Ferrari", цагаан "Porsche" машинууд Беверли Хиллсийн гудамжаар замын гэрэл, тэмдэглэгээг ч үл тоомсорлон, орон сууцнуудын дундуур  уралдан давхижээ. Хөдөлгүүрээс нь утаа баагсан "Ferrari" тансаг хорооллын зам дээр зогссоноор уг уралдаан төгсгөл болсон байна.

Энэ хэргийг мөрдөх ажилд хүндрэл гарах нь цагдаа нарт анхнаасаа ойлгомжтой байлаа. Хэдийгээр бичлэгт жолоочийн нүүр царай нь харагдахгүй байсан ч уг машинууд нь Катар улсын хааны гэр бүлийн гишүүн, элчин сайд Эмир (хэргэм зэрэг нь) Хамад Калифа Ал тани (Hamad bin Khalifa Al Thani)-ийн хүү Калид Ал Тани (Khalid Hamad Al-Thani)-тай холбоотой байсан юм. Гэхдээ тэдний хөлөглөсөн нэг машин нь АНУ-д бүртгэлгүй байв. Элчин сайдтай энэ асуудлаар холбогдсон даруй тэрээр дипломатын дархлаагаа ашиглан хүүгээ асуудлаас гаргахаас оролдсон юм.

Тухайн Эмир дипломатын хамгаалалттай эсэхэд цагдаа нар эргэлзэж байсан нь уг хэргийг улам хачирхалтай болгож байгаа юм. Цагдаа нар энэ талаар юу ч хийж чадахгүй, хэрэгт яллах талаар бодож байтал Эмирийн хүү нь хуул бус машинуудаа аваад хил даваад явчихжээ. Беверли Хиллсийн удирдлагууд тээврийн хэрэгслээр дүрэм журамгүй зорчсон, мөн дипломат дархлаатай хэмээн худал мэдээлсэн хэргээр холбогдсон хүмүүст хэрэг хүлээлгэх гэж байгаа хэмээжээ. Гэхдээ өдий болтол ахиц гараагүйг бодоход тэдний хүчин чармайлт үр дүнгүй болжээ гэхээр байна.

"Ferrari" хөлөглөсөн Катарын шейх Лос Анжелос хотын гудамжаар уралдав

3 Зарим дипломатууд хууль бус зүйл хийхэд хуулиар яаж ч чаддаггүй байна

Дипломатуудын тухай хүмүүсийн хамгийн бага мэддэг нэг зүйл бол тэд дархлааны хамгийн өндөр түвшинд ажилладаг тул тэднийг хэн ч яаж ч чадахгүй, бүр хүнийг хууль бусаар ашиглаж хүртэл болдог ажээ. Зарим дипломатууд энэхүү боломжоо ашиглан, хувийн туслах, гэрийн үйлчлэгч нараа эх орноосоо авчраад гадаад паспортыг нь хураан авч, хамгийн бага цалингаар зарцалдаг байна. 2008 онд засгийн газрын Хариуцлагын албанаас АНУ-д ийм 42 ажилчдыг олж илрүүлсэн боловч тэдний жинхэнэ тоо нь хамаагүй олон гэж үздэг. Яагаад гэвэл худалдаалагдсан ажилчид нь хязгаарлагдмал хяналттай орчинд ажиллуулж, эрхшээлдээ байлгадаг "ажил олгогчдоосоо" эмээж амьдардаг.

Энэхүү нөхцөл байдлыг хянадаг байгууллага, мөрдөн байцаах байгууллагаас ихэнх улс орнууд энэ асуудлыг ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа боловч тоодоггүй гэж үзэж байна. Эдгээр ажилчдын зарим нь завсарлага, амралт, заримдаа бүр хоол ундгүй долоо хоногт 90 гаруй цагаар ажилладаг энэ асуудал хэдэн арван жил үргэлжилж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас асуудалд орж, улс орон арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон тохиолдол их цөөхөн байдаг бөгөөд нь энэ нь үнэхээр хэцүү асуудал гаргасан, мөн албан тушаал доогуур хүмүүст л хамааралтай ажээ.

2014 онд Энэтхэгийн консулын албан тушаалтан Дэвяни Кобрагэйд (Devyani Khobragade)-ийг хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээг ч төлдөггүй гэрийн үйлчлэгчдээ виз авахаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан нь дуулиан тарьсан юм. Гэтэл тэр үед Энэтхэг улс Дэвянийг бүрэн дипломат дархлаатай хэмээн нотлохыг оролджээ. Түүнд дархлаа байхгүй нь илрэхэд дархлаа өгөх гэж оролдсон байна. Гэсэн хэдий ч АНУ-аас түүний томилолтыг өөрчилж, яллах талаар олон нийтийн зүгээс ихээхэн дарамт шахалт ирсэн байна.

Зарим дипломатууд хууль бус зүйл хийхэд хуулиар яаж ч чаддаггүй байна

4 Эхнэртээ гар хүрсэн дипломатч Шүжи Шимокожи

Шүжи Шимокожи нь 1970 оноос хойш Япон улсын дипломат албанд хүчин зүтгэсэн сэхээтэн хүн юм. 

Тэрээр 1999 онд Ванкувер хот дахь Японы ерөнхий консулын албыг хашиж байхдаа өөрийнхөө зан авирыг тийм ч дипломат биш гэдгийг бусдад илчилсэн байна. Канадын албаныхан түүнийг маргааны үед эхнэртээ хүч хэрэглэсэн гэсэн шалтгаанаар баривчилсан байна.

Шимокожи нь эхнэрийнхээ нүүр, гарыг хөхөртөл зодсон байсан бөгөөд мөрдөн байцаалтын үед "Эхнэртээ гар хүрнэ гэдэг манай соёлын онцлог тул сүртэй хүлээж авах хэрэггүй" гэж хэлж байжээ. Түүнд хүчирхийлэл үзүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч бүрэн эрхийнхээ ачаар хэрэг нь хэрэгсэхгүй болж, ямар ч хариуцлага хүлээлгүйгээр гарч чадсан байна. Харин Японы албаныхан түүнийг зүгээр өнгөрөөсөнгүй, нутагтаа яаралтай буцаж ирэх тушаал өгчээ. 

Гэхдээ үйлдсэн хэрэг нь Шимокожийн дипломат замналд бараг нөлөө үзүүлээгүй гэхэд болно. Уучлалт гуйсныхаа дараа тэрээр АНУ-д суух Японы элчин сайдын албанд томилогдсон байна.

Эхнэртээ гар хүрсэн дипломатч Шүжи Шимокожи

5 Дипломатууд байрны түрээсийн төлбөрөө төлөхөөс татгалзвал байрны эзэн нь яаж ч чадахгүй

Тогтвортой, өндөр цалинтай ажил хийдэг түрээслэгч олно гэдэг байрны эздийн ганц мөрөөдөл байдаг. Гэтэл тэр ажил нь түрээслэгчид дипломат дархлаа олгодог бол ажил ярвигтай болно. Хэрэв дипломат хүн түрээсийн төлбөрөө төлөхгүй гэж шийдвэл байрны эзэн нь тэднийг ятгаж чадахгүй л болов уу.

Дипломат дархлаатай тул шүүхийн зарлан дуудах хуудас өгч, байрнаас хөөж болохгүй. Мэдээжийн хэрэг, байрны эзэн тэднийг түрээстэй холбоотойгоор дипломат дархлаагаа хүчингүй болгосон баримт бичгийг гаргуулж  болох боловч энэ нь бас амжилтад хүрэхгүй ажээ. Учир юу гэвэл дипломатууд хүссэн баримт бичигт гарын үсэг зурж болох боловч томилсон улс орон нь албан ёсоор энэхүү эрхийг нь хасахаас бусад тохиолдолд тэд хууль ёсоор дипломат дархлаагаа эдэлсээр байдаг.

Хотын захиргааны дүрмээр ажил хөдөлмөр эрхлэлтийн үндсэн дээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглодог Нью Йорк хотод энэ асуудал их тохиолддог. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нь сайн хэрэг боловч байрны түрээсээ төлөхийг хүсэхгүй байгаа дипломатуудын хувьд асуудалтай. Нью Йорк хот АНУ-ын бусад бүх хотуудтай харьцуулахад дипломат дархан эрхтэй хүмүүс хамгийн их төвлөрдөг хот юм. Иймээс зарим улс орны төлөөлөгчийн газрууд болон элчин сайдын яамд олон арван мянган долларын түрээсийн өртэй төдийгүй төлөх ч  бодолгүй байдаг ажээ.

Дипломатууд  байрны түрээсийн төлбөрөө төлөхөөс татгалзвал байрны эзэн нь яаж ч чадахгүй

6 Ferrari хөлөглөсөн Катарын шейх Лос Анжелос хотын гудамжаар уралдав

2017 онд Лос Анжелес хотынхон  "Grand Theft Auto V" видео тоглоом бодит амьдрал дээр биелэхийг үзжээ. Учир нь шаргал Ferrari, цагаан Porsche машинууд Беверли Хиллсийн гудамжаар замын гэрэл, тэмдэглэгээг ч үл тоомсорлон, орон сууцнуудын дундуур  уралдан давхижээ. Хөдөлгүүрээс нь утаа уугисан Ferrari тансаг хорооллын зам дээр зогссоноор уг уралдаан төгсгөл болсон байна.

Энэ хэргийг мөрдөх ажилд хүндрэл гарах нь цагдаа нарт анхнаасаа ойлгомжтой байлаа.Хэдийгээр бичлэгт жолоочийн нүүр царай нь харагдахгүй байсан ч уг машинууд нь Катар улсын хааны гэр бүлийн гишүүн байх магадлалтай баян тансаг машин сонирхогч Шейх Khalid Hamad Al-Thani-тай холбоотой байсан юм. Лавтай нэг машин нь АНУ-д бүртгэлгүй байв. Шейхтэй энэ асуудлаар холбогдсон даруй тэрээр дипломатын дархлаагаа хүчинтэй болгосон нь асуудлыг улам хүндрүүлсэн нь тодорхой.

Тухайн Шейх дипломатын хамгаалалттай эсэхэд цагдаа нар эргэлзэж байсан нь уг хэргийг улам хачирхалтай болгож байгаа юм. Цагдаа нар энэ талаар юу ч хийж чадахгүй, хэрэгт яллах талаар бодож байтал Шейх ч тэр машинууд нь ч тэр хил даваад явчихжээ. Беверли Хиллсийн удирдлагууд тээврийн хэрэгслээр дүрэм журамгүй зорчсон, мөн дипломат дархлаатай хэмээн худал мэдээлсэн хэргээр холбогдсон хүмүүст хэрэг хүлээлгэх гэж байгаа хэмээжээ. Гэхдээ өдий болтол ахиц гараагүйг бодоход тэдний хүчин чармайлт үр дүнгүй болжээ гэхээр байна.

7 Машины хаалгаар дугуйчинг үхэлд хүргэсэн дипломат хүн амины хэргээс мултарчээ

Берлин, 2017 он. Нэгэн хүн орчноо шалгаж харалгүй "Porsche" машиныхаа хаалгыг нээжээ. Энэ нь ирж явсан дугуйчны зам дээр хаалгаа нээснээс түүнийг үхэлд хүргэсэн эмгэнэлт явдалд хүргэсэн байна. Дугуйчин эмнэлэгт хүргэх замд нас баржээ. Ихэнх тохиолдолд ийм хэрэг гарахад мөрдөн байцаалтаар орж, бүр хүний амь хөнөөсөн хэргээр шийтгэхэд хүргэдэг. Гэсэн хэдий ч энэ тохиолдолд жолооч нь дархлаа бүхий Саудын Арабын дипломатч байсан тул түүнийг цагдаагийн газар чөлөөтэй явуулахаас өөр аргагүй болжээ.

Хохирогчийн бэлэвсэн эхнэр, мөн олон тооны дугуйчид хэргийг эсэргvvцэв. Германы албан тушаалтнууд Саудын Элчин сайдын яаманд энэ талаар мэдээлэхэд элчин сайдын яам үхэл болсонд чин сэтгэлийн уучлалт гуйсан хэдий ч тухайн жолоочийн дипломат дархлааг хүчингүй болгохоос илүүтэй Германаас чимээгүйхэн гаргах санаатай байгаа нь тодорхой болжээ. Энэхүү эмгэнэлт явдлаас гарсан нэг сайн зүйл нь Берлинд байрладаг дипломатчид замын хөдөлгөөний зөрчил их гаргадагт анхаарал хандуулсан явдал юм.  

Машины хаалгаар дугуйчинг үхэлд хүргэсэн дипломат хүн амины хэргээс мултарчээ

8 Лондон дахь Ливийн элчин сайдын яаманд буун дуу гарч цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн нь

1984 оны дөрөвдүгээр сарын 17-нд Лондон дахь Ливи улсын элчин сайдын яамны гадаа дарангуйлагч Каддафиг эсэргүүцэх цуглаан болжээ. Гэтэл гэнэт яамны байр дотроос хэн нэгэн эсэргүүцэгчид рүү гал нээсэн байна. 10 хүн суманд өртсөн бөгөөд тэдгээрийн дундаас цагдаагийн албан хаагч Ивонн Флетчер (Yvonne Fletcher) шархаа даалгүй нас баржээ. Энэхүү хэрэг нь араасаа дипломат түвшний томоохон асуудлыг дагуулсан юм. Лондоны цагдаагийн газраас Ливийн элчингийн байрыг 11 хоногийн турш бүслэлтэд байлгасан бөгөөд Их Британи улс Ливитэй тогтоосон бүх дипломат харилцаагаа тасалсан байна. Гэвч Флетчерийн амийг хөнөөсөн этгээд хэн байсан нь хэзээ ч ил болоогүй аж.

2011 онд Ливи улсад Каддафигийн дэглэм унах үед Британичууд мөрдөн байцаагч илгээж хэрэгтнийг илрүүлэхийг оролдсон ч амжилтанд хүрээгүй байна. Харин хэдэн жилийн өмнө Каддафигийн дэглэмийн үед сайдын албан тушаал хашиж байсан нэгэн хүн Британид улс төрийн орогнол хүссэнийхээ дараа дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн баривчлагджээ. Гэсэн хэдий ч аллагыг үйлдсэн этгээд яг хэн болох нь тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд 2017 онд Британий цагдаагийн газар уг хэргийг хааж байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь тэд хэрэгтний нэрийг үнэхээр мэдээгүй гэсэн үг биш, үнэндээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэж олон мэргэжилтнүүд үздэг байна. Хэрэв шүүх дээр хэрэгтний нэрийг илчилвэл үндэсний аюулгүй байдлын асуудал үүсэх учир тэд албаар нууцалж байх магадлал өндөр ажээ. Тэгэхээр энэ хэрэгт тус улсын дипломат албны нэр бүхий гишүүн буруутай байх магадлал өндөр юм.

Лондон дахь Ливийн элчин сайдын яаманд буун дуу гарч цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн нь

4
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()