Бид яагаад “Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?

Морь олон янз: хар, цагаан, гээд л... Бас ачааны, уналгын, уралдааны гэж ялгагдана. Нэг морь нь маш богино хугацаанд хурдан шаламгай хөдлөхдөө тэр дороо 10 гаруй морьтой тэнцэх хэмжээний их хүчийг гаргах чадалтай гэнэ. Итгэмээргүй сонсогдож байгаа биз? Харин ердийн хэмнэлээр ажиллаж байхдаа нэг морь нэг л морины хүчийг гаргалгүй яах вэ? Тэгвэл яагаад заавал “морины хүч”-ийг хүчний хэмжилтийн нэгж болгон авсан юм бол? Тэр нь хэр зэрэг их хүчийг хэлдэг юм бол?
 

Бид яагаад “Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Уурын машиныг зохион анх бүтээсэн Жеймс Ватт (James Watt) (1736–1819) гэгч англи эр анх энэ санааг бий болгожээ. Тэрээр өөрийнх нь шинэ бүтээл олон морьдыг орлохуйц хүчтэй гэдгийг олон нийтэд батлан харуулах шаардлагатай болсон аж. Үүний тулд нэг морь, нэгж хугацаанд хэдий хэр ажил хийж чадахыг хэмжих шаардлагатай болсон байна. Тэрээр нүүрсний уурхайд хийсэн ажиглалт судалгаан дээрээ үндэслэн дундаж чадалтай нэг морь уурхайгаас 75 кг ачааг 1м/сек хурдтайгаар зөөж чаддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ ийм хэмжилт нь тухайн морины угшил, нас зэргээс шалтгаалж өөрчлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ эцэст нь нэг морины хүч гэдэг нь 75 кг жинг нэг  секундийн дотор нэг метр газар туулах чадлыг хэлдэг болжээ. 

Эцэст нь, 1960 онд энэ “морины хүч”-ний учрыг олж цэгцэлсэн байна. Жин хэмжүүрийн XI Ерөнхий хуралдаанаар Олон улсын хэмжүүрийн нэгдсэн систем СИ (SI)-г баталжээ. Энэ систем дэх чадлын нэгжийг Жеймс Ваттын дурсгалд зориулан Ватт гэж нэрлэхээр болсон байна. 

Хэдийгээр морины хүч гэсэн нэршилийг 1960 оноос хойш хуулиар хэрэглэхээ болисон боловч энэ нэгж нь дотоод шаталтын хөдөлгүүр болон тусгай хүчний автомашинуудад өдийг хүртэл хэрэглэгдсээр иржээ.

12
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()