Орост очоод заавал идэж үзэх ёстой амттай хоол, зуушнууд!

Та бүхэндээ зориулан, манай улсын хойд хөрш болох Оросууд ямар хоол, зууш иддэг тухай фото мэдээллийг хүргэж байна. Бид олон жил орос улсын амьдралын хэв маягаар амьдарсан учраас, эдгээр хоол хүнс нь илүү амттай бас сэтгэл зүрхэнд ойрхон байгаа болов уу?

Орост очоод заавал идэж үзэх ёстой амттай хоол, зуушнууд!

1 Шөл

Орос үндэсний хоолонд гол байр эзэлдэг шөлтэй хоол нь нэр төрөл олон, өвөрмөц амт, илчлэг ихтэйгээр алдартай. Байцаатай, хүрэн манжинтай болон давсалсан өргөст хэмхтэй шөл оросын хүн амын дотор хамгийн их хэрэглэгддэг хоолны нэг юм. Энэхүү шөлийг сольянка, борш гэдгээр нь бид сайн мэдэх билээ.

Шөл

2 Кефир

Сүүнээс гаргаж авдаг энэхүү бүтээгдэхүүн нь тарагтай нэлээд төстэй аж.

Кефир

3 Шарвин

Оросын гал тогоог блинчик буюу шарвингүйгээр төсөөлөхийн аргагүй. Нимгэхэн хайрсан амтат шарвинг өөрийнхөө дуртай цөцгийн тос, жимсний чанамал, зөгийн бал, шоколад, сироп, өтгөрүүлсэн сүү буюу молоко, аарц зэргээр амталж болохоос гадна чихэрлэг зүйлд дургүй бол дотор нь мах, төмс, ногоо гээд юу л бол юу хийж идэж болно.

Шарвин

4 Квас

Оросын Кока кола гэж болох энэхүү ундааг хөх тарианы гурил эсвэл овьёосоор хийдэг байна. 

Квас

5 Сбитень

Энэ бол хүйтний улиралд уухад тохиромжтой эрүүл мэндэд хамгийн сайн ундаа юм. Энэ ундааг хийхэд хоёр өөр сав хэрэглэдэг. Нэгд нь ургамлын ханд, нөгөөд нь зөгийн бал хийж буцалгаад хольж бэлтгэдэг аж. 

Сбитень

6 Хатаасан жимс

Оросууд алим болон бөөрөлзгөнийг хатааж иддэгээрээ алдартай. Энэхүү хатаасан жимсийг аль ч дэлгүүрээс олж болно. 

Хатаасан жимс

7 Винегрет салат

Энэхүү салат нь олон төрлийн амин дэм агуулдгаас гадна цусны эргэлтийг сайжруулж, зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг ач тустай. Энэхүү салатыг өргөст хэмх, лууван, төмс болон сонгиноор хийдэг. Оросууд энэ салатыг өвөл зуны улиралд илүүтэй хэрэглэвэл зохих хамгийн шилдэг витаминлаг салат гэж үздэг. 

Винегрет салат

8 Орос жигнэмэг

Гурилан бүтээгдэхүүнээс бялуу болон пирог зоог баривал нийтийн дунд тэдгээр амттаныг тавьсан бол хавчаар мэт хоолны тоноглолыг ашиглан өөрийн тавганд тавин бялууг хутга сэрээгээр, пирожен буюу амтат жигнэмгийг зориулалтын сэрээгээр, харин амархан үйрдэг мөртөө хатуу амтат боовыг гараар барьж идэж болдог. Хэрэв амтат жигнэмэг нь дундаа чанамал жимс болон бусад амттантай хийгдсэн байвал мөн адил гараар барин зооглож болох ба печенийг хэсэглэн хугалж иднэ. 

Орос жигнэмэг

9 Кисель

Кисель буюу жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд, төмсний гурил болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэдэг бөгөөд үүнийг эрүүл мэндэд тун тустай гэж үздэг юм.

Кисель

10 Жигнэсэн алим

Голыг нь авч зөгийн бал хийгээд жигнэж бэлтгэсэн алимыг орос хүн бүр идэх дуртай байдаг. Та ч гэсэн идээд үзэхийг зөвлөж байна. 

Жигнэсэн алим

11 Сауэрерраут

Европ, тэр дундаа Оросын иргэдийн идэх дуртай уламжлалт салат. Энэхүү салат төрөл бүрийн витамин, эрдсээр баялаг аж. Энэхүү салатыг байцаа, лууван болон өргөст хэмхээр хийдэг. 

Сауэрерраут

22
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()