Та бидний шүтдэг алдартнууд ийм гаж зуршилтай гэдгийг та мэдэх үү?

Орчлон хорвоод тааварлашгүй олон зүйлс байдаг. Тэдгээрийн нэгээхэн хэсгийг хүмүүсийн гаж зуршил эзлэх ажээ. Мэдээж хэрэг олны танил, алдартай эрхмүүд ч гэсэн өөрсдийн гэсэн сонин содон зуршилтай байдаг. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр алдартнуудын тухай мэдээг хүргэхээр бэлтгэлээ. 

Та бидний шүтдэг алдартнууд ийм гаж зуршилтай гэдгийг та мэдэх үү?

1 Дэвид Бекхэм (David Beckham) хос зүйлст дуртай

Алдарт хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэм хөргөгчид байгаа бүх зүйлээ хосоор нь байлгах дуртай гэнэ. Жишээ нь, тэрбээр шилтэй кола бүрийг хос хосоор нь тавьж байгаад нэг илүү гарвал шууд л хаячихдаг аж.

Дэвид Бекхэм (David Beckham) хос зүйлст дуртай

2 Сальма Хайек (Salma Hayek) хүүхэд хөхүүлэх хоббитой

Жүжигчин Сальма Хайек жирэмсэн болсон цагаасаа эхлэн хүүхэд хөхүүлэх дуртай болжээ. Тэрбээр сүүгүй болсныхоо дараа нь нялх хүүхэд цээжиндээ наадаг гэнэ шүү. 

Сальма Хайек (Salma Hayek) хүүхэд хөхүүлэх хоббитой

3 Саймон Коуэл (Simon Cowell) модонд авирах зуршилтай

Продеюсер Саймон Коуэл хүүхэд байхаасаа эхлэн өглөө бүр модонд авирч эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл энэ зуршлаасаа салаагүй байна. 

Саймон Коуэл (Simon Cowell) модонд авирах зуршилтай

4 Женнифер Анистон (Jennifer Aniston) нисэхээс айдаг айдсаа ингэж даван туулдаг

Жүжигчин Женнифер Анистон нисэхээс ихэд айдаг. Тэрбээр онгоцонд суух бүртээ өөрийгөө тайвшруулахын тулд баруун хөлөө онгоцны хаалганд үрдэг гэнэ. 

Женнифер Анистон (Jennifer Aniston) нисэхээс айдаг айдсаа ингэж даван туулдаг

5 Жонни Депп (Johnny Depp) хүүхэлдэй цуглуулдаг

Жүжигчин Жонни Депп барби хүүхэлдэйд дуртай бөгөөд барбигаар тоглож өөрийгөө тайвшруулдаг гэжээ. Сонирхолтой нь тэрбээр тоглож байх даа дуу хоолойгоо өөрчлөн дараагийн дүрдээ бэлддэг гэнэ. 

Жонни Депп (Johnny Depp) хүүхэлдэй цуглуулдаг

6 Эминем (Eminem) харанхуйг эрхэмлэдэг

Реппер Эминем өчүүхэн ч гэсэн гэрэлтэй орчинд унтаж чаддаггүй учраас тас харанхуй өрөөнд дуртай ажээ. Тэрбээр бүр буудалд байрлах бүрдээ бүх цонхыг нь хар наалтаар халхалдаг аж.

Эминем (Eminem) харанхуйг эрхэмлэдэг

7 Анжелина Жоли (Angelina Jolie) цох хорхой идэх дуртай

Анжелина Жолид олон хачирхалтай зуршил байдгаас хамгийн этгээд нь цох хорхой идэх юм. "Цох хорхой нэг тийм зөөлөн амттай байдаг нь надад таалагддаг. Тэгээд ч цох чинь тэр чигээрээ уураг шүү дээ" гэж тэрбээр нэгэн ярилцлагын үеэр хэлж байсан юм. 

Анжелина Жоли (Angelina Jolie) цох хорхой идэх дуртай

8 Жесси Айзенберг (Jesse Eisenberg) таарсан муур болгоноо өргөж авдаг

Жүжигчин Жесси Айзенберг мууранд хайртай бөгөөд тэнэмэл муур таарах бүрт өргөж авдаг. Тэрбээр өдгөө хэдэн арван мууртай болсон бөгөөд тэднийхээ тоог аль хэдэн алдсан гэнэ. 

Жесси Айзенберг (Jesse Eisenberg) таарсан муур болгоноо өргөж авдаг

9 Ханхүү Харри (Prince Harry) гэрлийн чийдэн харах дургүй

Их Британийн Ханхүү Харри гэрлийн чийдэнд дургүй бөгөөд өөрийн эхнэр Меган Маркл (Meghan Markle)-тай энэ тал дээр байнга маргалддаг ажээ.

"Тэр нэг удаа хананд нэг л чийдэн байхад болно. Нөгөө зургааг нь авч хая гэж уурлаж байсан" гэж Меган дурссан байдаг. 

Ханхүү Харри (Prince Harry) гэрлийн чийдэн харах дургүй

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()