Таны амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг эрс өөрчлөх 11 баримт

Эрхэм баян эрүүл мэнд гэж бид ярьцгаадаг. Тиймээс маш олон хүн эрүүл байхын тулд биед юу сайн, юунаас сэргийлэх ёстой гэх мэт шинэ зүйлсийн эрэл хийж, мэдээлэл цуглуулдаг. Техник технологийн XXI-р зуунд эрдэмтэн судлаачид хүний биеийн тухай бүх нээлтийг аль хэдийн хийсэн мэт санагдаж байгаа ч, яг үнэндээ судлагдаагүй, бидний мэдэхгүй зүйлс байсаар байна. Саяхан л гэхэд хоол зүйчид өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй гэдгийг тогтоож мөн хүйтэнд чичрэх нь турах явцыг хурдасгадаг гэдгийг баталжээ. Ингээд уншигч та бүхэн амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг өөрчлөх 11 баримттай танилцана уу.

Таны амьдралын хэмнэл, эрүүл мэндийн тухай ойлголтыг эрс өөрчлөх 11 баримт
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй

Хуурай өглөөний хоол үйлдвэрлэгч Америкийн «General Foods» 1944 онд маш түрэмгий рекламын компанит ажлыг «Сайн ажиллахыг хүсвэл чанартай өглөөний хоол ид» уриатайгаар эхлүүлсэн. Үр тариа агуулсан өглөөний цайны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд өглөөний цайны үр ашгийг тайлбарласан зурагт хуудсыг дэлгүүрүүдээр тарааж, «Хоолзүйч мэргэжилтнүүд өглөөний цайг заавал ууж байх ёстой» гэсэн рекламыг радиогоор байнга цацдаг байлаа. Энэхүү рекламын ачаар үр тариатай өглөөний хоол хамгийн алдартай болж, тэр цагаас эхлэн эрүүл мэндээ боддог хүн өглөөний цай заавал ууж байх ёстой гэсэн үзэл тогтжээ. Гэхдээ саяхны эрүүл мэндийн судалгаагаар өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэнд болон турах, таргалах явцад сөрөг нөлөөгүй гэдгийг тогтоосон байна.

Өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй

2 Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их унтаж амрах шаардлагатай

Америкийн Хойд Каролина мужийн Дьюкийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү унтах хэрэгтэйг тогтоожээ. Дутуу нойртой эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү сэтгэц болон бие махбодын хувьд хүнд байдаг. Тиймээс өглөөгүүр дутуу нойртой хоносон эмэгтэйчүүд ихэвчлэн сэтгэлээр унаж, эмзэг болдог гэдгийг нойрны мэргэжилтэн Майкл Бреус мэдэгджээ.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их унтаж амрах шаардлагатай

3 Найзуудтайгаа сайн харилцаатай байх нь эрчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

Оксфордын их сургуулийн профессор Робин Данбар эр хүн болгон долоо хоногт 2 удаа уушийн газар сууж, спортоор хичээллэх зэргээр 4-5 найзтайгаа тогтмол уулзаж байх ёстой хэмээн мэдэгджээ. Түүний баталж байгаагаар үнэнч найз нөхөдтэй эрчүүд дархлаа сайтай, сэтгэл санаагаар бага унаж, амьдралд сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Найзуудтайгаа сайн харилцаатай байх нь эрчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

4 Хүйтэнд даарч чичрэх нь турахад тустай

Австралийн анагаах ухааны судалгааны Гарван их сургуулийн эрдэмтэд 10 минут хүйтэнд чичирч зогсох нь нэг цаг зааланд дугуй жийснээс илүү их калори шатаадаг болохыг олж тогтоожээ. Ийм дүгнэлтийг хүний бие организмд бор өөх тос хэрхэн нөлөөлдгийг судлах явцад хийсэн байна.

Хүйтэнд даарч чичрэх нь турахад тустай

5 Дугуй унах нь дархлааны системийг залуужуулдаг

Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд өдөр бүр олон цагаар дугуй унадаг 55-79 насны дугуйчдыг хамруулан өргөн хэмжээний судалгааны ажил хийжээ. Судлаачдын үзэж байгаагаар дугуйчид нас хэвийсэн үедээ ч булчингийн масс болон хүч чадлаа хадгалдаг гэжээ. Үүний зэрэгцээ тэдний бие организм дахь өөх тос, холестерины түвшин тогтвортой байдаг юм.

Хамгийн гайхалтай зүйл нь настай дугуйчдын бие организм 20 настай залуустай адил дархлааны "Т" эсийг бий болгодог ажээ. "Т" эсийн өсөлт хөгжил ихэвчлэн 20 наснаас эхлэн буурдаг тул дугуй унах нь ахмад хүмүүсийн дархлааны системийг залуужуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Дугуй унах нь дархлааны системийг залуужуулдаг

6 Наснаасаа залуу харагддаг бол урт насална

Дани улсын эрдэмтэд далаас дээш насны 387 ихрийг судлаад, зөвхөн харагдах байдлаас нь хэр удаан наслах вэ гэдгийг мэдэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд наснаасаа залуу харагдаж байгаа хүн, наснаасаа хөгшин харагдаж байгаа хүнээс урт наслах боломжтой гэдгийг тогтоосон байна. ДНК-н түлхүүр эс болох "telomere" том хэмжээтэй байх тусам хүн наснаасаа залуу харагддаг ажээ.

Наснаасаа залуу харагддаг бол урт насална

7 Багадаа хумсаа мэрэх нь хүүхдийн дархлаанд тустай

Канадын эрдэмтэд 5-9 насны 1000 хүүхдийн хумсаа мэрэх зуршлыг судалж үзээд, хэдэн жилийн дараа харшил үүсгэгч байгаа эсэхийг туршиж үзжээ. Судалгааны үр дүнд хумсаа мэрдэг хүүхдүүд астма, харшлаар бага өвчилж, илүү сайн дархлаатай болсныг тогтоосон байна. Судлаачдын үзэж байгаагаар, бидний биед нэвтэрч буй нян нь дархлааны системийг сайжруулж, янз бүрийн халдварт илүү тэсвэртэй болгодог.

Багадаа хумсаа мэрэх нь хүүхдийн дархлаанд тустай

8 Зүгээр сууж чадахгүй байх нь турахад тустай

Угаас таргалдаггүй бие организмтай хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэд ярианы үед тойрч явах, хөлөө савлах, ширээ тогших, хөлөө ачиж суух зэрэг илүүц үйлдэл хийдэг болохыг тогтоожээ. Харин тэд өдөрт ийм байдлаар 350 ккал шатаадаг. Энгийн үгээр хэлэхэд зүгээр ширээ тогшин жилд 14 кг хүртэл турах боломжтой.

Зүгээр сууж чадахгүй байх нь турахад тустай

9 Эмчийн дэргэд даралт өсөх магадлалтай

Дэлхийн хүн амын 20 хувь нь "цагаан халатны"  синдромтой байдаг аж. Ийм хүмүүс эмчээс ямар ч шалтгаангүй айдаг бөгөөд эмнэлэгт байхад тэдний цусны даралт нэмэгддэг. Гаднаас нь харвал ийм хүмүүс тайван харагддаг,  мөн тэд эмчээс эмээдэг гэдгээ  ч ухамсарлахгүй. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ийм синдромтой байдаг. Ялангуяа жирэмсний эхний долоо хоногуудад, түүнчлэн хүүхэд байхдаа тариа тариулах, эмчилгээ хийлгэхээс айдаг байсан эмэгтэйчүүдэд ийм синдром тохиолддог.

Эмчийн дэргэд даралт өсөх магадлалтай

10 Нударгаар мэндчлэх нь аюулгүй

Их Британий Аберистуитын их сургуулийн судлаачид гар барихад нударгаар цохин мэндчилэхээс 40 хувь илүү бактерийг дамждаг болохыг тогтоожээ. «Ok» мэндчилгээ бас гар барихаас илүү аюулгүй. Эрдэмтэд нударгаар цохин мэндчилэх аргыг илүү их хэрэглэхийг зөвлөж байна.

Нударгаар мэндчлэх нь аюулгүй

11 Пицца үр тариатай өглөөний цайнаас илүү эрүүл хүнс

Олон хүмүүст ойлгомжгүй мэт санагдаж болох боловч өглөөний цайнд пицца идэх нь үр тариатай өглөөний цайнаас илүү тустай. Алдарт америкийн хоолзүйч Челси Эмерийн хэлж байгаагаар пиццанд өөх тос, нүүрс ус, уураг агуулагддаг тул цатгалан мэдрэмж сүүтэй үр тариатай өглөөний цайнаас илүү удаан үргэлжилдэг гэжээ. Үр тариатай өглөө цайнд нүүрс ус, элсэн чихэр л агуулагддаг.

Мэдээж хэрэг, энэ нь таныг өглөө зөвхөн пицца идэх ёстой гэсэн үг биш юм. Гэхдээ та байнгын үр тариатай өглөөний цай идэж болохгүй.

Уншигч та өглөөний хоолондоо юу иддэг вэ?

Пицца үр тариатай өглөөний цайнаас илүү эрүүл хүнс

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()