"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа!

Нэр алдар мөн эд хөрөнгө зэрэгцэн оршиж болдог гэдгийг "Forbes" сэтгүүл дахин баталлаа. Тодруулбал тус сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Өөрсдийн хийж бүтээсэн зүйлс, сонирхсон чиглэл, салбартаа амжилт гаргаж, тэргүүлэгч нь байж чадсан алдартнууд өдгөө хөрөнгөндөө умбаж, баян тансаг амьдарч яваа билээ. Ингээд та бүхэнд хамгийн баян алдартнуудын жагсаалтыг хүргэе. 

"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа!

10 Зохиолч Жеймс Паттерсон (James Patterson) - 800 сая ам.доллар

Жеймс Паттерсон нь детектив зохиолч бөгөөд 2015-2018 оны хооронд нийт 20 сая ширхэг ном борлуулсан байна. 

Зохиолч Жеймс Паттерсон (James Patterson) - 800 сая ам.доллар

9 Тайгер Вүүдс (Tiger Woods) - 800 сая ам.доллар

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гольфийн тамирчин Тайгер Вүүдс 5 гаруй жилийн турш амарсны эцэст эх спортдоо эргэн ирсэн билээ. Тэрбээр 10 гаруй жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгдэж байсан бөгөөд эргэн ирснийхээ дараа ч ялгаагүй их хэмжээний мөнгө олсон байна. 

Тайгер Вүүдс (Tiger Woods) - 800 сая ам.доллар

8 Реппер Дидди (Diddy) - 825 сая ам.доллар

Реппер Дидди уран бүтээлээ туурвихын зэрэгцээ “Sean John” хувцас үйлдвэрлэгч компани, "Revolt TV" компани болон “Ciroc” архины брэндэд хувь эзэмшдэг байна. Түүний бизнесийн үйл ажиллагааг “Combs Enterprisis” компани зохицуулдаг аж.

Реппер Дидди (Diddy) - 825 сая ам.доллар

7 Илбэчин Дэвид Коперфилд (David Copperfield) - 875 сая ам.доллар

Дэвид Коперфилд нь мэргэжлийн илбэчин бөгөөд 2018 онд 500 гаруй удаа үзүүлбэр үзүүлж 150 сая гаруй ам.долларын орлого олжээ. 

Илбэчин Дэвид Коперфилд (David Copperfield) - 875 сая ам.доллар

6 Жэй Зи (Jay Z) - 900 сая ам.доллар

Реппер Жэй Зи нь "40/40" спорт бар-клубын сүлжээ, үнэртэн, гоо сайхны бараа үйлдвэрлэгч “Carol’s Daughter” компанийн хөрөнгө оруулагчаас гадна сагсан бөмбөгийн "Brooklyn Nets" баг болон “Tidal” дуу хөгжмийн цахим сүлжээг хамтран эзэмшигч юм.

Жэй Зи (Jay Z) - 900 сая ам.доллар

5 Кайли Женнер (Kylie Jenner) - 900 сая ам.доллар

Өгдөө 21 настай Кайли Женнер инстаграм модель хийхийн зэрэгцээ гоо сайхны "Kylie Cosmetics" компанийг эзэмшдэг юм. 

Кайли Женнер (Kylie Jenner) - 900 сая ам.доллар

4 Майкл Жордан (Michael Jordan) - 1.7 тэрбум ам.доллар

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчин гэгддэг домогт Майкл Жордан өөрийн гэсэн "Charlotte Hornets" сагсан бөмбөгийн багийг эзэмшихийн зэрэгцээ "Air Jordan" брэндийн пүүзээс багагүй хэмжээний орлого олдог ажээ. 

Майкл Жордан (Michael Jordan) - 1.7 тэрбум ам.доллар

3 Опра Винфри (Oprah Winfrey) - 2.8 тэрбум ам.доллар

Продюсер, ток шоуны хөтлөгч, жүжигчин Опра Уинфри нь өөрийн гэсэн телевиз болон сэтгүүлийг эзэмшдэг байна. 

Опра Винфри (Oprah Winfrey) - 2.8 тэрбум ам.доллар

2 Ствивен Спилберг (Steven Spielberg) - 3.7 тэрбум ам.доллар

Найруулагч, продюсер Стивен Спилберг "Ready Player One" болон бусад олон амжилттай кино төслүүдийн ачаар жагсаалтын хоёрдугаар байранд жагсжээ. 

Ствивен Спилберг (Steven Spielberg) - 3.7 тэрбум ам.доллар

1 Жорж Лукас (George Lucas) - 5.4 тэрбум ам.доллар

"Оддын дайн" франчайзыг бүтээсэн Жорж Лукас энэхүү жагсаалтыг тэргүүлжээ. Түүний хөрөнгө 2018 оны байдлаар 5.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр 2012 онд өөрийн эзэмшдэг "Lucasfilm" кино компанийг "Disney"-д худалдсанаар орлого нь огцом өссөн байна.

Жорж Лукас (George Lucas) - 5.4 тэрбум ам.доллар

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()