Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид

Гартаа гэрэл зургийн ямар нэг аппарат барьсан сая сая хүнээс хамгийн шилдгийг тодруулна гэдэг үнэхээр хэцүү. Гэрэл зургийн урлагт ямар орон зай эзэлж, ямар ул мөр үлдээсэн, хэн нь бусдын аваагүй зургийг авсан, хэн нь ямар нөлөө үзүүлсэн гээд шалгуур олон. Дор бид бүхий л цаг үеийн хамгийн шилдэг 25 гэрэл зурагчин хэн бэ?

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид

25 Стив Маккари (1950)

Маккари бол өнөөдөр амьд байгаа, олны хайртай гэрэл зургийн сурвалжлагчдын нэг. Тэр "Magnum" агентлагийн гишүүн "National Geographic" төслийн хамтрагчаар олон жил ажилласан хүн. Маккари цэргийн мөргөлдөөн, байгалийн гамшиг, аяллын зургуудаас гадна хөрөг ч авч байсан. Түүний хамгийн алдартай гэрэл зураг нь 1985 онд авсан “Афган бүсгүй” гэдэг зураг нь юм.

Стив Маккари (1950)

24 Эллиотт Эрвитт (1928)

Эрвитт зургуудынхаа онцгой хэв маягаар нэрд гарсан зар сурталчилгаа, редакцийн гэрэл зурагчин юм. Тэр өдөр тутмын амьдралаас  онцгой зүйл олж харж амьдралын өнгийг хар цагаанаар харуулж чадсан зурагчин. Түүний хамгийн дуртай сэдэв бол музейд, наран шарлагын газарт байгаа хүмүүс. Тэр бас нохойн зургаар хэд хэдэн ном гаргасан байдаг.

Эллиотт Эрвитт (1928)

23 Уильям Эглстон (1939)

Америкийн гэрэл зурагчин Эглстон хамгийн эгэлгүй хүмүүсийн нэг юм. Түүний “ончийг нь олж дарсан” өнгөт зургууд нь гэрэл сүүдрийг нь тохируулж чадсан, ердийн зүйлийг ч урлагийн түвшинд харуулж чаддаг онцлогтой. Тэрбээр өнгөт гэрэл зургийн эцэг болж түүнийг уран сайхны чиглэлээр хөгжүүлж чадсан хүн юм.

Уильям Эглстон (1939)

22 Берт Харди (1913-1995)

"Picture Post" сэтгүүлд ажиллаж байхдаа Харди гэрэл сүүдрийг нь тохируулан авсан эгэл хүмүүсийг дүрсэлсэн олон зургуудаараа Британийн хамгийн хайртай гэрэл зурагчдын нэг болж чадсан юм. Тэр бас Солонгосын дайны үеийн үйл явдлыг харуулах хүнд хэцүү төсөлд ажиллаж байжээ. ХХ зууны 50, 60-аад онд Харди Их Британийн зар сурталчилгааны гэрэл зургийн салбарт хамгийн өндөр орлоготой зурагчны нэг болж байсан юм.

Берт Харди (1913-1995)

21 Эдвард Стайхен (1879-1973)

Стайхен бол загварын гэрэл зургийг үндэслэгч, эцгийн нэг. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэрбээр бүтээлээ "Vogue", "Vanity Fair" сэтгүүлд нийтэлдэг, хамгийн өндөр орлоготой гэрэл зурагчин байлаа.  Хожим дайны дараах жилүүдэд орчин үеийн урлагийн музейн гэрэл зургийн тасагт ажиллаж өөрийнхөө бүтээлийг 1955 оны алдарт “Хүн төрөлхтний төрөл” зохиомжид оруулан дэлгэж байсан юм.

Эдвард Стайхен (1879-1973)

20 Харольд Эжертон (1903-1990)

Цахилгааны инженер мэргэжилтэй ч Эжертон дэлхийд анх удаагаа гэрэл зургийн аппаратын цахилгаан гэрэлтүүлэгч санаачилсан юм. Тэр бас ерийн нүдээр ч харж амжмааргүй гайхамшигт хөдөлгөөнийг “олзлон” хальсанд буулгаж маш олон “флэш-гэрэл зургууд” үлдээсэн хүн. Энэ дунд алим нэвтэлж байгаа сум, тамирчин, бүжигчдийн хөдөлгөөн гээд гайхамшигтай зургууд бий.

Харольд Эжертон (1903-1990)

19 Эдвард Уэстон (1886-1958)

Уэстон бол ХХ зууны Америкийн хамгийн нэрд гарсан гэрэл зурагчдын нэг. Бурхнаас заяасан авьяастай энэ гэрэл зурагчин олон эд зүйлтэй натурыг өргөн дэлгэцээр харуулж чадсанаараа нэрд гарсан юм. Гэрэл зурагчнаар 40 жил ажиллахдаа тэр говь цөлийн байгаль, нүцгэн загвар өмсөгч, чинжүүтэй натюрморт  гээд гэрэл зургийн олон төрлөөр гайхалтай зургууд авсан юм.

Эдвард Уэстон (1886-1958)

18 Робер Дуано (1912-1994)

Францын гэрэл зургийн сэтгүүлч Робер Дуано төрөлх Парис хотынхоо тухай хошин сэдэвт зургуудаараа нэрд гарсан юм. Тэр эгэл хүмүүсийн амьдралын гэгээлэг талыг илүү олж харж, үүнийг илүүтэй дүрсэлсэн байдаг. Роберын хамгийн алдартай зургийн нэг нь Парисын гудамжинд үнсэлцэж байгаа хосыг харуулсан “Отель-де-Вилийн дэргэдэх үнсэлт” гэдэг зураг юм.

Робер Дуано (1912-1994)

17 Арнольд Ньюман (1918-2006)

Ньюман өнгөрсөн зууны 30-аад онд ажил дээрээ ч, гэртээ ч загвар өмсөгчдийн дэргэд байж тэдний тухай мэдээлэлтэй болжээ. Энэ бүх ер бусын цаг хугацаа боломж нь Ньюманыг “төрөлхийн” гэрэл зургийн эцэг гэдэг алдарт хүргэсэн байна. Түүний хамгийн алдартай зургуудын дунд Игорь Стравинский,  Пабло Пикассо нарын гэрэл зураг багтдаг.

Арнольд Ньюман (1918-2006)

16 Доротея Ланж (1895-1965)

Ланж бол гэрэл зургийн сэтгүүлзүй, баримтат гэрэл зургийн салбарт шинийг санаачлагч байлаа. Ланж хувийн студидээ хөрөг зураг авахын зэрэгцээ гэрэл зурагчин болох ажлын гарааныхаа үед 1930-аад оны Их хямралын үеийн орон гэргүй, ажилгүй америкчуудыг харуулсан баримтат зургууд авч байсан юм. Түүний хамгийн алдартай зураг бол 1936 онд хүүхдээ авч яваа өмч хөрөнгөгүй эмэгтэйг дүрсэлсэн “Нүүж яваа эх” гэдэг зураг.

Доротея Ланж (1895-1965)

15 Брюс Дэвидсон (1933)

Брюс бол Америкийн баримтат гэрэл зурагчин, ядуусын негр хорооллын амьдралын тухай цуврал зургуудыг авсан хүн юм. Өөрийнхөө бүтээлүүдэд хүн амын бүхий л давхаргыг ахуйг үзүүлэхийг хичээж байжээ. Тэрбээр зургандаа хүмүүсийн амьдралын бэрхшээл, Бруклины өсвөр насны дээрэмчид, циркийн жүжигчид, мөн харуудын хорооллын оршин суугчдын үнэн төрх, мөн чанарыг харуулахыг эрмэлзжээ.

Брюс Дэвидсон (1933)

14 Ева Арнольд (1912-2012)

"Magnum Photos" агентлагт ажилласан анхны эмэгтэй гэрэл зурагчин Ева Мэрилин Монро зэрэг одуудын зургуудаараа нэрд гарсан юм. Тэрбээр иргэний эрхийн төлөө тэмцэл, хөдөө аж ахуйн ажиллагсдын ажил хаялт зэрэг сэдвээр фото сурвалжлага хийхээс авахуулан гэрэл зургийн салбарт өөрийгөө сорьсон эмэгтэй ажээ.

Ева Арнольд (1912-2012)

13 Жоэл Мейеровиц (1938)

ХХ зууны 60-аад онд дөнгөж зурагчны гараагаа эхэлсэн Мейеровиц юм. Тэрээр хамгийн алдартай бүтээлүүдээ “Cape Light” номдоо оруулжээ. Тэр мөн 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлын газар дээр очиж ажилласан цорын ганц гэрэл зурагчин аж. Үйл явдлын халуун цэгээс  авсан түүний баримтат зургууд хожим “Aftermath” номын үндэс болсон юм. Гэрэл зурагчнаар ажилласан хугацаанд авсан зургуудаараа тэр 20 ном гаргажээ.

Жоэл Мейеровиц (1938)

12 Альфред Стиглиц (1864-1946)

Альфред Стиглиц нь гэрэл зургийн хууль тогтоогч болсон жинхэнэ аварга зурагчин байлаа. 1890-ээд онд тэрбээр гэрэл зураг бол уран зураг, уран баримлын нэг адил урлагийн нэг төрөл хэмээн мэдэгдэл хийж  дуулиан тарьж байлаа. Тэр ямар ч боловсруулалтгүй “шууд” гэрэл зургийг санал болгож, гэрэл зурагчин болохоор эхэлж байсан олон хүнийг хөтөлж хөлд оруулсан хүн юм.

Альфред Стиглиц (1864-1946)

11 Роберт Капа (1913-1954)

Капа  бол "Magnum Photos" агентлагтай хамтран ажиллаж байсан Унгарын гэрэл зургийн сурвалжлагч юм. Тэрээр тус агентлагт ажиллах хугацаандаа иргэний дайн дэгдэж байсан Испани зэрэг манай гаригийн таван халуун цэгт ажилласан зурагчин. Нормандид холбоотны цэрэг буусан үйл явдлыг сурвалжилсныхаа төлөө түүхэнд “Аугаа арван нэг” гэж орсон хүн. Тэрээр Энэтхэг Хятадын анхны дайны үед зураг авч яваад минд өртөж байсан ч удаатай юм.

Роберт Капа (1913-1954)

10 Сесил Битон (1904-1980)

Сесил Битон ХХ зууны аугаа их хөрөг зураг,  загварын зурагчдын нэг. Сэтгэл татам, тансаг хэв маягийн гэрэл зургуудаараа  тэр өнгөрсөн зууны 20-70-аад онуудад "Vogue", "Vanity Fair" зэрэг загварын сэтгүүлүүдийг чимж байсан юм. Тэр бас загвар зохион бүтээгчээр ажиллаж театр кинонд зориулсан тайзны зураг гэх нэр томьёог үндэслэсэн хүн юм.

Сесил Битон (1904-1980)

9 Маргарет Бурк-Уайт (1904-1971)

“Цуцашгүй Мэгги” хэмээн алдаршсан Маргарет дайны фото сурвалжлагчаар ажилласан анхны эмэгтэй гэрэл зурагчин болжээ. Дэлхийн II дайны эхэн үеийн Москва, бөөнөөр хорих лагериас суллагдагчдын зургийг анх авсан хүн. Үүнээс өмнө тэрбээр ЗХУ-ын аж үйлдвэрийн байгууламжуудын зургийг авч байсан анхны гадаад сурвалжлагч болсон удаатай. Хожим Маргарет Энэтхэг-Пакистаны мөргөлдөөний үед халуун цэг дээр ажиллаж зураг авч байжээ.

Маргарет Бурк-Уайт (1904-1971)

8 Дон Маккалин (1935)

Хэдийгээр Маккалин Вьетнам, Камбож, Кипрт болсон дайны гэрэл зургуудаараа энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ч төрөлх Английн гайхамшигт байгалийг дүрсэлсэн баримтат  зургуудаараа бас алдартай. Эр зоригтой, гуйвшгүй хичээл зүтгэл, эрэл хайгуулын их эрмэлзэлтэй тэрбээр гэрэл зургийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Английн хатан хаанаас цол хэргэм хүртсэн юм.

Дон Маккалин (1935)

7 Ирвин Пенн (1917-2009)

Ирвин бол мэргэжлийн гэрэл зурагчдын хүрээнд ихэвчлэн алдартнуудын зураг авч загварын гэрэл зурагчин гэж тооцогддог нэгэн. Тэр бас хөрөг, натюрмортаар алдаршжээ. Зургуудынх нь гэрэл сүүдэр, орон зай, эгэл ховор дүрслэлээрээ жинхэнэ алдар нэр хүртсэн юм. Түүний хөргүүдээс Пабло Пикассо, Труман Капотегийн хөрөг, загварын гэрэл зургуудаас нь  загвар өмсөгч Лиза Фонсагривзийн зураг хамгийн алдартай.

Ирвин Пенн (1917-2009)

6 Ричард Аведон (1923-2004)

Аведон бол ХХ зууны Америкийн шилдэг гэрэл зурагчдын нэг. Тэрбээр баримтат, загварын, гайхамшигт хөрөг зэрэг бүтээлээ "Hasper’s Bazaar", "Vogue" зэрэг нэр нөлөө бүхий сэтгүүлүүдэд хэвлүүлж байсан юм. Үүнээс гадна эгэл хүмүүсийн хар цагаан хөргүүдээ 1985 онд хэвлүүлсэн “Америкийн баруун” цомогтоо оруулсан байдаг.

Ричард Аведон (1923-2004)

5 Жулия Маргарет Камерон (1815-1879)

Камерон бол гэрэл зургийг урлагийн түвшинд хүргэсэн анхны гэрэл зурагчдын нэг. Тэрбээр XIX зууны дунд үеэс гэрэл зургийн аппарат барьж тухайн үеийн аугаа хүмүүсийн толгойн зураг дарж тэр л цагийн суут хүмүүсийн оюун ухааныг илэрхийлэхийг зорьж байжээ. Түүний шилдэг зургуудыг үзэсгэлэнгүүд шилэн хавтан дээр негатив хэвээр нь тавьж байлаа. Түүний зургууд дээр Жон Гершель, Альфред Теннисон нар шиг алдартнуудаас гадна ердийн хүмүүс, төрөл төрөгсөд, найз нөхдийх нь дүр мөн буусан байдаг.

Жулия Маргарет Камерон (1815-1879)

4 Билл Брандт (1904-1983)

Брандт Германд төрж, Их Британид очин гэрэл зургийн олон төрөл зүйлээр өөрийн гэсэн хэв маяг бий болгосон байна. 1930-аад оноос тэр нийгмийн янз бүрийн давхарга, байгалийн зураг авах болсон байна. Үүний зэрэгцээ Брандт бас дуулиан тарьсан хөрөг, нүцгэн биеийн зураг авч байжээ.

Билл Брандт (1904-1983)

3 Себастьян Салгаду (1944)

Салгаду орчин үеийн гэрэл зураг, баримтат зургийн супер од хэмээн зүй ёсоор үнэлэгддэг нэгэн. Хэдий эдийн засагч мэргэжилтэй ч 1973 оноос гэрэл зурагчин болжээ. Тэр нийгмийн тэгш бус байдал, ядуурлыг хар цагаан зургаар харуулж асуудал дэвшүүлдэг. Сүүлийн 45 жилийн туршид олон улсын том төслүүдэд ажиллаж дэлхийн 100 гаруй оронд очиж зураг авчээ.

Себастьян Салгаду (1944)

2 Энсел Адамс (1902-1984)

Байгалийн зураг авдаг шилдэг мастеруудын нэг Адамс байгалийг бүхэлд нь тусгасан өнгө аясаас татгалзаж өөрийн “бодит байдлын яруу тансаг үзүүлэлт” гэдэг баримтлал бий болгосон юм. Тэр бас зохиомжийг илүү тодорхой харуулах зоннын системийг үндэслэгчийн нэг. Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гайхамшигт байгалийг дүрсэлсэн хар цагаан гэрэл зургуудаараа дэлхий дахинаа  алдаршжээ.

Энсел Адамс (1902-1984)

1 Анри Картье-Брессон (1908-2004)

Гэрэл зургийн аугаа мастер Франц гаралтай Картье-Брессон орчин үеийн фото сурвалжлага,  түүнийг бие даасан урлаг болгоход  асар их хувь нэмэр оруулсан хүн. Тэр 1947 онд "Magnum" агентлаг байгуулснаас эхлээд түүний авсан баримтат, хөрөг, байгалийн сонгодог зургуудыг нь дурдаж болно. Түүний арга барил нь гэрэл зургийн сэтгүүл зүйд асар их нөлөө үзүүлж шийдвэрлэх алхам болсон юм.

Анри Картье-Брессон (1908-2004)

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()