Амтат борщ хийж сурцгаая!

Өвлийн хүйтэн улиралд халуун, сайхан амттай шөл идэх нь ихээхэн таатай байдаг билээ.  Тиймээс таны амралтанд зориулж амтат Орос борщ хийх хялбар аргыг хүргэе. Танд болон таны гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Амтат борщ хийж сурцгаая!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Орц: 

Мах- 950 гр

Хүрэн манжин - 300 гр

Лууван - 100 гр

Сонгино - 160 гр

Сармис -4 хумс

Байцаа - 200-250 гр

Уксус -9%-ийн 2 цайны халбага

Ургамлын тос -2 хоолны халбага

Улаан лоолийн паста - 1 хоолны халбага

Гурил -1 хоолны халбага

Лаврын навч - 2 ш

Хмели сунели - амталгаагаар

Төмс - 3 ш

Элсэн чихэр - 1 цайны халбага

Давс - амталгаагаар

1

 

Шөл гаргахын тулд махаа чанана.

2

Шөлөө буцалсны дараа хөөсийг нь авч, галыг нь багасгана. Дээрээс нь бага зэрэг давс болон лаврын навч нэмж хийнэ.

Тахианы мах учир 1,5-2 цаг хангалттай.

3

Борщ хийхэд бараан өнгийн хүрэн манжинг сонгох хэрэгтэй бөгөөд цайвар өнгийн хүрэн манжингаар хийхэд тийм ч амттай болохгүй.  Хүрэн манжингаа тусдаа саванд хийж жигнэнэ.

Үүний тулд хүрэн манжингаа жижиг дөрвөлжин хэрчиж, жижиг хэсгийг томоор нь үлдээгээрй. Энэхүү том хэсгийг дараа нь өнгө оруулах зорилготойгоор нэмнэ.

4

Ингээд хүрэн манжингаа хэрчээд, дээрээс нь 2 хуруу ус хийгээрэй.

0,5 цайны халбага давс, 1 цайны халбага элсэн чихэр,2 хоолны халбага ургамлын тос нэмээд таглана.  Хүрэн манжингаа бэлэн болсны дараа  галыг нь багасгаад 40 минут жигнэнэ.

Хэрвээ та давсалсан биш шинэ байцаагаар хоолоо хийж байгаа бол бага зэрэг исгэлэн амт оруулахын тулд уксус нэмнэ.Уксус нэмсний 5 минутын дараа кастрюлаа гал дээрээс авна.   

5

Шөл, хүрэн  манжин болж байх хооронд ногоогоо хуурцгаая. Сонгиноо жижиг дөрвөлжин хэрчиж, луувангаа том үрэгч дээр үрээд, сармисаа арилгаж хэрчинэ.

6

Ургамлын тос хийж халаасан хайруулын тавган дээр сонгиноо хуураад, дараа нь лууван нэмнэ.

 

7

Сүүлд нь 1 хоолны халбага гурил нэмээд бага зэрэг хуураад, дээрээс нь 1 хоолны халбага улаан лоолийн паста нэмж хэсэг хугацаанд хуураад галнаас авна.

8

Бэлэн болсон ногоон дээрээ Хмели-сунели амтлагчаа нэмж хийнэ.

9

Харин сармисыг хоолоо гаргахын өмнө, эсвэл хүн бүрийн аяганд бага багаар хийж өгч болно.

Эсвэл сармисаа бага зэрэг хуурах боломжтой.

10

Шөлөө бэлэн болсон үед махаа гаргана. Шөлөө сайн гэгч нь шүүнэ.

11

Махаа яснаас нь салгаж, буцаагаад шөлөндөө хийнэ.

12

Дараа нь шөлөндөө төмсөө нэмнэ.

13

Төмсөө буцалсны дараа шөлөндөө байцаагаа хийнэ.

14

10 минутын дараа бэлэн болсон шөлөн дээрээ хүрэн манжингаа нэмнэ. Мөн буцалгаагүй үлдээсэн том хүрэн манжингаа мөн нэмэх шаардлагатай. Ингээд дахин 2 минут буцалгана. Дээрээс нь хуурсан ногоо, сармис нэмнэ. 1 минут болгоод гал дээрээс авна.

 

15

Бэлэн болсон хоолоо аягалж, цөцгий нэмээрэй.

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()